Нийтлэг технологийн нэршлүүдийн ард орших жинхэнэ түүх

0

Өнөөдөр хэрэглэгдэж байгаа нийтлэг технологийн нэршлүүдийн олонх нь давхар утгатай байдаг. Зарим үгсийн уугуул утгыг бодоход орчин үеийн технологитой яаж холбогдож байгааг нь тодорхойлоход бэрхтэй. Дараах 7 нэршил нь компьютерын салбарын үг зүйд үүрд өөрчлөгдөн орсон үгнүүд бөгөөд ямар утгатай үгс болохыг сонирхоно уу.

1. Spam
Энэ үг нь ихэвчлэн хэрэггүй цахим шууданг илэрхийлэхэд ашиглагддаг. Гэхдээ жинхэнэ утга нь утаж эсвэл жигнэсэн нимгэн хэрчсэн махыг хэлдэг байна. Monty Phyton инээдмийн шоун дээр хоол болгондоо ийм мах хэрэглэдэг байсан нэгэн хүн байдаг ба тэрээр шоуны туршид хэд хэдэн удаа spam гэдэг үгийг чангаар хэлэн дуулдаг байжээ. Удалгүй энэ үгийг интернэт чатны өрөөнүүдэд хүсэхгүй байгаа, залхмаар, дахин давтагдаж байгаа зүйлийг тайлбарлахад хэрэглэх болсон байна.
2. Mouse
Бид бүгд энэ залуурын төхөөрөмжгүйгээр бидний компьютер төгс бус гэдгийг мэднэ. Гэтэл яагаад ийн нэрлэгдэх болсныг зохион бүтээгч нь ч өөрөө сайн мэддэггүй. 1968 оны хэвлэлийн бага хурал дээр Douglas Engelbart энэ нэршлийн үүсэл юу болохыг мэдэхгүй гэдгээ хэлж байсан. Тэрээр хэлэхдээ “Сүүлтэй хулгана шиг харагддаг болохоор бид лабораторид тэгж нэрлэдэг байсан.” гэсэн бол түүнтэй хамт ажиллаж байсан Roger Bates тэд дэлгэцэн дээрх заагч /cursor/-ыг CAT буюу муур хэмээн нэрлэдэг байсан, учир нь хулгана хаана заана, заагч тэнд байдаг, тиймээс хулгана гэж нэрлэгдсэн хэмээн өгүүлжээ.
3. Meme
Энэ нь интернэтэд маш хурдтай тархаж байгаа үйл хөдлөл, үйлдлийг илэрхийлсэн үг. Английн зохиолч Richard Dawkins-ын The Selfish Gene номонд энэ үгийг анх ашигласан байдаг. Зохиолч Gene гэдэг үгтэй сүүл холбох гэж mimeme гэх Грек үгийг meme гэж товчлон бичиж байжээ. Mimeme гэдэг нь юмыг дуурайх гэсэн утгатай үг бөгөөд энэ нь мөн same буюу ижил гэсэн утгыг илэрхийлдэг meme гэсэн Франц үгтэй төстэй юм.
4. Blog
Блог гэдэг нь хэн нэгэн хүний хувийн вэбсайт бөгөөд тухайн хүн түүгээрээ дамжуулан интернэтэд байгаа бусад хүмүүст өөрийн бодол санаа, мэдрэмжээ хуваалцах гэсэн утгаар хэрэглэгддэг. Энэ нэршил нь web-log гэж уншигддаг weblog гэсэн үгний товчлол юм. Энэ үгийг 1997 онд John Вarger хэрэглэсэн ба тэрээр интернэтэд дэмий сэлгүүцэж байгаагаа энэ үгээр илэрхийлсэн байна.
5. Hacker
Энэ үг нь дижитал мэдээлэл хулгайлж байгаа хүнийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Гэхдээ урьд өмнө нь энэ үг зөвхөн компьютер бус технологийн мэдлэгтэй, цахилгаан хэрэгслийг тал дээр авьяастай хүнийг нэрлэхэд хэрэглэгдэж байжээ. Piracy Cultures номонд энэ үгийн үүслийг программ бичих, программтай ажиллах дуртай хүн гэж тайлбарласан байдаг. Энэ нэршлийг бид одоо хууль бус зүйл хийж байгаа виртуал хулгайчийг нэрлэхэд ашигладаг ба зөв талаас, хууль ёсны дагуу хакерчдыг cracker гэж нэрлэх нь илүү байдаг.
6. Firewall
Бидний компьютерыг хакерууд, вируснууд, өтнүүдээс хамгаалж байдаг программыг бид ингэж нэрлэдэг. 100 жилийн настай энэ нэршлийн анхны утга нь барилгыг гал түймрээс хамгаалах зориулалттайгаар баригдсан ханыг нэрлэж байв. Орчин үед ч ялгаагүй бидний компьютерыг онлайн аюулууд болон вируснуудаас хамгаалагчийг нэрлэж байна.
7. Cookies
Бид бүгд хөтөчийнхөө тохиргоо руу ороход л энэ үгийг харж болно. Гэхдээ юу гэсэн үг болохыг мэдэхгүй хүмүүс ч байгаа. Cookie бол нэг сайт руу зочлох бүрт хадгалагдсан мэдээллийн жижиг хэсгийг хэлдэг. Адилхан үндсэн утга бүхий magic cookies хэмээх хуучны компьютерын нэршлээс үүсэлтэй энэ үгийг программист Lou Montulli коллежид суралцаж байх үедээ сонсож байсан бөгөөд өөрийн бүтээлд гоо зүйн талаас нь таалагдсан учир хэрэглэсэн байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *