Нүд загатнах нь тав тухгүй байдал болон уур хүрмээр мэдрэмж төрүүлдэг. Заримдаа нүд загатнах үед яах учраа олохгүй, төвөгтэй байдал үүсгэдэг. Аз болоход энэ нөхцөл байдал нь айхтар хор уршиг дагуулдаггүй. Нүд загатнахад хүргэж буй гол шалтгаан нь нүд хуурайших, харшил өгөх, нүдний үрэвсэл, тохиромжгүй линз зүүх, нүдэнд хог орох, нүд хавагнах, толбот үлд өвчин эсвэл цаг агаарын өөрчлөлттэй холбоотой байдаг.
Хэрэв таны нүд гэрийн нөхцөлд ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүйгээс гадна өдөр бүр загатнаж, өвчин мэдрэгдэж байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Ихэвчлэн эмчилгээ хийлгэхэд өндөр үнэтэй байх бөгөөд давхар сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол ч бий. Харин дараах гэрийн нөхцөлд хийж болох эмчилгээ нь үр дүнтэй бөгөөд нүд загатнахыг болиулах болно.
1. Нүдний дусаалга дусаах
Нүдний дусаалга хэрэглэх нь нүд загатнахыг болиулахад ач тустай. Тэр тусмаа хамгаалалтын нүдний дусаалга хамгийн тохиромжтой байдаг. Зарим нүдний дусаалга харшил болон улайлтанд зориулагдсан байдаг бөгөөд нүдний улайлтыг арилгах зорилгоор хиймэл нулимсыг ашигладаг байна.
2. Бүлээн болон хүйтэн жин тавих
Хэрэв таны нүд халуу шатах эсвэл хавагнасан үед, цэвэрхэн алчуур авч хүйтэн усанд дэвтээж, нүдээ аниад дээр нь тавих хэрэгтэй. Өвчин намтдал хэд хэдэн удаа энэ аргыг давтаж болно. Харшлаас болж нүд загатнаж байгаа нөхцөлд хүйтэн усанд биш, бүлээн усанд алчуураа дэвтээнэ.
3. Шингэнээ нөхөх
Нүд загатнах нь магадгүй шингэний дутагдалтай холбоотой байж мэднэ. Иймд өдрийн турш хангалттай хэмжээний ус уух нь нүдийг чийглэж, хуурайшихаас сэргийлнэ.
4. 20-20-20 дүрмийг баримтлах
Компьютерын урд хэтэрхий удаан цагаар суух нь дээрх зовиур илрэхэд хүргэж болох бөгөөд ихэвчлэн шөнийн цагаар нүдийг загатнуулдаг. 20-20-20 дүрэм нь нүд загатнахыг болиулна. Компьютер дээр сууж байх үедээ 20 минут тутамд завсарлаж, компьютероос 6 метр зайд холдож, 20 секунд нүдээ амраана.
5. Загасны тос эсвэл маалингын үр хэрэглэх
Загасны тос эсвэл маалингын үр зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр нүд хуурайших, тэр тусмаа нүд, нүдний үрэвслийг эмчилж болно.
Нүд загатнахыг дээрх аргуудын тусламжтай гэрийн нөхцөлд эмчилбэл цаг болон мөнгөнд хэмнэлттэй. Ихэнх нөхцөлд гэртээ туршиж үзэх боломжтой аргууд нь нүд загатнахыг болиулах найдвартай арга зам болдог гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Байқадам Қырғауыл
2019/03/22 at 22:48
Jiha Jurgauigul
Nyamka Tselmuun
2019/03/22 at 23:10
Khaliun Tungalag
Сувд Г.
2019/03/22 at 23:59
Bishrelt
Tuvshinjargal Tuvshuu
2019/03/23 at 00:31
Batkhuyag Khuyagaa
Amgalan Bataa
2019/03/23 at 07:48
Эхлээд эмчид хандаж зөвөлгөө авах хэрэгтэй.
Bvjin Bvjin
2019/03/23 at 09:02
Нандинцэцэг Зоригоо
Kh Munhjin
2019/03/23 at 10:31
Naran Baatar
Nasa Vanessa Myagmar
2019/03/23 at 20:27
Myagmar Uugii
Очтуяа Очко
2019/03/23 at 20:35
Nanjidsuren Ganpurew