Би яагаад байнга маалингын үр зажилдаг вэ гэдгээ тайлбарлая. Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой, ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүд

5

Маалинга, латин нэршлийг нь орчуулбал “илүү их шим тэжээлтэй” хэмээн бууна. Эрт дээр үеэс хүмүүс уг үрийг хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд эмчилгээний үйлчилгээг нь ч сайн мэддэг байв.

Маалингын үр – тосны хүчил болон омега 3-ын юугаар ч орлуулшгүй эх сурвалж юм. 100 г үрэнд ойролцоогоор 22 г омега 3 агуулагддаг. Харьцуулж үзье л дээ: 100 г хушганд – 6 г тосны хүчил, харин 100 г хар амар загасанд дөнгөж 5 г.

Маалингын үрэнд марганц, магни, цусан дахь холестерины хэмжээг бууруулах ширхэг томтой ширхэглэгийн агууламж их байдаг. Энэхүү хүнс хүмүүсийн хоол хүнсэнд гайхалтай нэмэлт болж өгөх бөгөөд амьдралын эрүүл хэв маягийг баримтлахад нь тусална.

Маалингын үрийн нөлөө

Маалингын үрийн хэд хэдэн шим тэжээлтэй чанарыг авч үзэцгээе.

  1. Маалингын үр нь сорбент болохын хувьд гэдэс ходоодыг хор, хорт бодисоос цэвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл идэвхжүүлсэн нүүрснээс дутахааргүй гэдэс ходоод тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
  2. Зарим нэг төрлийн хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлнэ. Үүнд хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдар багтана.
  3. Цусны даралтыг бууруулах бөгөөд цус өтгөрөх магадлалыг 75 хувиар багасгана.
  4. Гэдэс ходоодны микро орчныг нөхөн сэргээнэ.
  5. Арьс, үсний эрүүл байдлыг дэмжинэ.

 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь

Маалингын үр нь ялангуяа 35-аас дээш насныханд нэн тустай – хөхний хорт хавдар тусах эрсдэлийг эрс бууруулна, мөн цэвэршилтийн үеийн таагүй шинж тэмдгүүдийг багасгахад тусалдаг байна. Маалингын үр фитоэстроген агуулдаг тул эмэгтэйчүүдийн даавар ялгаруулалтыг тэнцвэржүүлдэг ажээ. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстрогенийг нөхөж өгнө.

Маалингын үрийг тогтмол хэрэглэснээр сарын тэмдгийн давтамжийг тогтворжуулна, мөн үүнтэй холбоотой таагүй мэдрэмжийг ч багасгаж өгдөг. Маалингын үрийг жирэмсний үед хэрэглэхийг мөн зөвлөдөг. Уг үрэнд маш их олон төрлийн микро элементүүд агуулагддаг тул хүүхдийн эрүүл бойжилтод нэн тустай гэж үзэх болжээ.

 

Хэрхэн хэрэглэх вэ?

Маалингын үрийн хальсанд полисахарид агуулагддаг тул ус ихээр шингээдэг – тийм учраас үрийг усанд хийхэд кисель шиг зүйл бий болно. Үүнийг дотор эмчилгээнд хэрэглэх ажээ.

2/3 хоолны халбага маалингын үр авна. Орой нь буцалсан тасалгааны хэмтэй усанд (ус үрийг бүрэн давсан байна) хийж хонуулаарай. Өглөө нь өлөн дээрээ зунгааралдсан бэлдмэлийг уугаад үрийг нь иднэ. Ингэж хэрэглэснээр тосны хүчил болох омега 3 зэрэг шим тэжээлийг алдагдуулахгүйгээр хэрэглэж чадна.

Хоол судлаачид маалингын үрийг буцалгаж бус дэвтээж уухыг зөвлөж байна. Удаан хугацаагаар өндөр хэмд маалингын үрийг болгоход тосны хүчил нь исэж пероксид болж урвалд орно. Энэ нь шим тэжээл өгөх бус харин эсрэгээрээ эрүүл мэндэд хор уршиг тарих юм.

Өглөө маалингын үрээ ууснаас хойш 10 минутын дараа өдрийн эхний стакан усаа ууж болно. Хэрвээ бодисын солилцоог бүрэн утгаар нь ажиллуулахыг хүсэж байгаа бол ус ууснаас хойш 10 минутын дараа 1 ширхэг ногоон алим идээрэй. Бас дахин 10 минутын дараа тайван өглөөний цайгаа ууж болно.

Сайн чанарын маалингын үр эсэхийг хэрхэн шалгах вэ?

Маалингын үрийг одоо хаанаас ч авч болохоор байна. Үр нь хуурай, ширхэг бүрээрээ салсан, бага зэргийн үнэртэй байх ёстой, зөөлөрсөн эсвэл өнгөө алдсан байвал чанарын шаардлага хангахгүй байна гэж үзнэ. Маалингын үрийн өнгө нь цайвар бор эсвэл шаргал өнгөтэй байна.

Нунтагласан үр авахгүй байхыг зөвлөж байна. Нунтаг үр нь амархан чанараа алддаг бөгөөд удаан хадгалагдахгүй. Чанарыг илтгэх чухал шинж тэмдэг – өглөө зунгааралдсан шингэн үүссэн байна. Их байх тусам – сайн гэсэн үг юм.

 

Хориглох заалт

  1. Маалингын үрийг хэтрүүлэн хэрэглэх эсвэл бага ус хийж дэвтээх нь дотор гэдсийг бөглөх аюултай. Маалингын үрийг зөвхөн бага хэмжээгээр араас нь усаар даруулж ууж хэрэглэнэ.
  2. Давсаг эсвэл цөсний чулуутай бол, мөн мухар олгой үрэвссэн үед маалингын үрийг болгоомжтой хэрэглэнэ.
  3. Зарим нэг хүмүүс маалингын үр хэрэглэсний дараа гэдэс нь дүүрэх тохиолдол гардаг. Хэрвээ энэ шинж тэмдэг илэрсэн бол хэрэглэх хэмжээг нь эрс багасгаарай.

Дэвтээсэн маалингын үрийг өглөө ууж хэрэглэнэ. Зөв хэрэглэж байгаа тохиолдолд хоол боловсруулах үйл ажиллагаа жигдэрч, арьс, үсний өнгө зүс сайжраад ирдэг. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 2 л хүртэл ус заавал ууж байхаа мартаж болохгүй.

42
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Dorjgotov Mendbayar

    Dorjgotov Mendbayar

    2019/03/04 at 14:23

    Н. Буянхишиг

  2. Davaajav Jamiyan

    Davaajav Jamiyan

    2019/03/04 at 16:02

    Харшилтай хүмүүст хориглоно!

  3. Urna Dorj

    Urna Dorj

    2019/03/04 at 18:37

    Bold BolorErdene boogii mani 2-n avsan ur chin shdee

  4. Dulamtsetseg Bibish

    Dulamtsetseg Bibish

    2019/03/04 at 18:53

  5. Magnai Magnaibayar Magsar

    Magnai Magnaibayar Magsar

    2019/03/04 at 19:35

    Maalinga gej yamar yum bnaa.

  6. Magnai Magnaibayar Magsar

    Magnai Magnaibayar Magsar

    2019/03/04 at 19:35

    Koreagaar angliar yu gedeg yum boloo

  7. Ulzii Buriad

    Ulzii Buriad

    2019/03/04 at 20:09

    Tuya Tsenddorj

  8. Awid Awid

    Awid Awid

    2019/03/04 at 20:38

    Энэ хаагуур зардийн болоо

  9. Byambaa Nania

    Byambaa Nania

    2019/03/04 at 20:45

    Энэ үр хаагуур зардаг вэ.
    Ямар нэртэй байдаг юм болоо? Мэдэх хүн байвал хэлж туслаач!

  10. Tseepil Tsetsegmaa

    Tseepil Tsetsegmaa

    2019/03/04 at 22:24

    амуу буудайн эмчилгээ гэсэн газар зардаг их дэлгүүрээс баруун хойно бас нэг баян монголд байсан одоо байдаг эсэхийг мэдэхгүй

  11. Ekine Naraa

    Ekine Naraa

    2019/03/04 at 22:42

    Munkhbat Bymbajaw

  12. Erka Tanya

    Erka Tanya

    2019/03/04 at 23:18

    Flaxseed yum bna

  13. Tserenchimed Tselmeg

    Tserenchimed Tselmeg

    2019/03/05 at 09:27

    maalingiin ur zarna 0,5kg 10,000 utas: 99265926

  14. Saranchimeg Chipa

    Saranchimeg Chipa

    2019/03/05 at 11:27

    маалингийн тос хаагуур зардаг вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *