Амьдралд тустай хялбархан зөвлөгөөнүүд

0

Хүний хэрэгцээ хязгааргүй. Гэхдээ хязгааргүй хэрэгцээгээ гүйцэлдүүлэх гэж амьдрах нь бүтэхгүй зүйл. Харин түүний оронд үл гүйцэлдэх хэрэгцээгээ хялбархан байдлаар, эд зүйлс, юмсыг дахин ашиглах, гарын доорх зүйлийг ашиглах гэх мэтээ гүйцэлдүүлэх боломжтой. Үүний тулд багахан бүтээлч сэтгэлгээтэй байхад л болно. Эсвэл зүгээр л хүмүүсийн сэтгэснийг хуулбарлахад гүйцээ. Та ийм хялбархан байна гэж бодоогүй дээ.

1. Хэрвээ танд хутга байхгүй эсвэл хутга ашиглахаас айдаг бол шүд цэвэрлэгч утас ашиглан бялуу, жигнэсэн бүтээгдэхүүн зэрэг зөөлөн гурилан бүтээгдэхүүнүүд, бяслаг зэргийг зүсэж хувааж болно.

2. Наадаг туузны наалдсан ирмэгийг олох нь төвөгтэй байдаг. Тэгвэл бичгийн хавчаар үзүүр нь наачих.

3. Бүсгүйчүүд нүүр будалтын багснуудаа гоо сайхны цүнх эсвэл хайрцганд хийчихдэг. Эдгээрийг ашиглах үедээ авах нь бас л төвөгтэй. Харин кофены үр эсвэл түүнтэй адилтгах ямар нэгэн зүйлээр дүүргэсэн саванд хатгаад тогтоочихвол авахад амархнаас гадна багснууд чинь цэвэрхэн байна.

4. Ооны савны ёроолд үлдсэн оогоо сайтар шахаад үсний хавчаараар хавчиж тогтоо. Хаягдал оо үлдэхгүй.

5. Өглөөний цай бэлтгэх нь зарим хүмүүсийн хувьд тун хэцүү ажил. Чанасан гоймонг өрмөнцрийн индүүнд хийгээд л өглөөний амттай зууш бэлэн.

6. Цүнх, хэтэвчээ шүршүүрийн дэгээ ашиглан эмх цэгцтэй байрлуулж болно.

7. Хайртай гэрийн тэжээмэл амьтныхаа хоолыг уутанд нь биш, тагтай саванд хийгээд тавьчихвал хийж өгөхөд ч амар.

8. Компьютерын гарны товчлууруудын завсраар багагүй хог орчихдог бөгөөд цэвэрлэхэд их хэцүү байдаг. Тэгвэл тэмдэглэлийн цаасны цавуутай талыг ашиглаж болно.

9. Өдөр бүр хэрэглэдэг залгуурууд амархан эвдэрдэг. Балны доторх жижиг пүршийг зурагт харуулсан шиг хийчихвэл залгуур гэмтэхгүй.

10. Ариун цэврийн цаасныхаа голыг хогийн сав руу чулуудахаа болиорой. Түүнийг эмх цэгцтэй байлгахад ашиглаж болно.

11. Теннисний бөмбөгийг 1/3 хэмжээнд нь хүртэл зүс. Тэгээд ханандаа тогтоочих. Газраар хөглөрөх жижиг сажиг зүйлсийг хадгалаад байж чадна.

12. 00-ын цаасны голыг үр суулгах жижиг сав, товч, зоос зэрэг жижиг зүйлсийг хадгалах хайрцаг болгож болно.

13. Гэртээ эсвэл цүнхэндээ мөнгөө хадгалах хамгийн найдвартай арга бол ариун цэврийн хэрэглэлийн цаасыг ашиглах. Хэний толгойд үүний дотор мөнгө байгаа гэсэн бодол орох билээ дээ.

14. Гар утасныхаа wifi-г унтраагаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэдэг.

15. Хувцасны шүүгээ чинь зай багатай бол ундааны лаазны тагийг ашиглан давхар өлгүүр хийж болно.

16. Шилэн савтай лааг асаахад гараа түлчих гээд хэцүү байдаг. Нэг ширхэг спагеттины гоймонгоор хялбархан асааж болно.

17. Зөөврийн компьютерынхоо халалтыг зогсоохын тулд сэнс авч тавьж хараахан чадахгүй байгаа бол өндөгний цаас доор нь тавиад хэрэглэх нь шилдэг бөгөөд өртөг багатай шийдэл.

18. Хөргөгчинд байгаа олон зүйлсийн арынх нь харагдахгүй хэрэглэх хугацаа нь дуусах нь бий. Тэгвэл эргэдэг таваг доор нь тавьчихвал эргүүлээд л хаана нь юу байгааг харчихна.

19. Хямдхан эсвэл хугарчихсан өмдний өлгүүрнээс хавчаарыг нь сугалж аваад ямар нэгэн зүйл агуулсан уутны амсрыг хавчиж болно.

20. Олонх хүн ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслийг залгаатай байлгах нь цахилгааны үргүй зардлыг нэмэгдүүлж байгааг мэддэггүй. Хэдий уг цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байгаа ч залгаатай байгаа учир цахилгаан гүйсээр байдаг. Иймээс хэрэггүй залгуурнуудаа салгаж заншаарай.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. life is good

    2014/04/04 at 19:17

    сэргэлэн л байлдааааааааааааа

  2. xoosh

    2014/04/05 at 01:15

    hamgiin svvliiin zowolgoo ih hereg tei yum bna da Bayarlalaaa XOPOM.COM

  3. http://hurteel_mn.miniih.com/index.php/Зочин

    2014/12/28 at 16:30

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *