Эгч маань гэрийнхээ ханан дээрх элдэв янзын толбыг нүд ирмэхийн зуур л арилгаж чаддаг. Ийм арга хэрэглэдэг байсан гэж ёстой бодсонгүй шүү

2

Эцэг эхчүүд, хүүхдүүд ханыг ердөө хэдхэн секундын дотор бохирдуулдаг гэдгийг сайн мэднэ. Та хүүхдээсээ хэсэгхэн хугацаанд хараагаа салгахад тэд ханыг бохирдуулчихсан байна. Гэхдээ хүүхдүүд л зөвхөн ханыг бохирдуулдаггүй юм.

Хэрэв та олуулаа амьдардаг бол гэрийнхээ ханыг тогтмол цэвэрлэж байх ёстой. Мөн та найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хийсэн томоохон баярын арга хэмжээний дараа энэ асуудалтай нүүр тулгарах болно. Ямар ч нөхцөлд цөхрөх хэрэггүй! Учир нь хана цэвэрлэх хэд хэдэн найдвартай арга бий.

 

Тодорхойлох

Юуны түрүүнд та ямар төрлийн толбо байна гэдгийг тодорхойлох нь чухал, яагаад гэвэл ямар төрлийн бохирдол байхаас шалтгаалж цэвэрлэх аргаа сонгоно. Тухайлбал, ханан дээр юм зурсан байвал цэвэрлэгч бодисууд ашиглахаас өөр аргагүй.

Хэрэв ханан дээр бүдэгхэн зурсан байвал цэвэрлэгч бодисоор болгоомжтой цэвэрлэж, чийгтэй алчуураар арчина. Ерөнхийдөө цэвэрлэгч бодистой, зөөлөн порлон болон даавуугаар арчих нь ханан дээрх бохирдлыг арилгах болно.

 

Хананд хүрснээс болж үүссэн толбо

Бид ихэвчлэн хананд гар эсвэл биеэрээ хүрч толбо бий болгодог. Энэ төрлийн толбыг арилгахын тулд бага зэрэг хүнсний содыг порлонд шингээж, тойрог хэлбэрээр зөөлөн арчина. Дараа нь толбыг зөөлөн алчуураар арилгана.

 

Гэрлийн унтраалга

Гэр доторх хамгийн их хэрэглэгддэг обьект бол гэрлийн унтраалга бөгөөд удаан хугацааны турш цэвэрхэн хэвээрээ байдаг. Гэвч үнэн хэрэгтээ гэрлийн унтраалганы цэвэрхэн байдалд тийм ч их нууц байхгүй. Хамгийн чухал нь цахилгаантай харьцаж буй учир усаар цэвэрлэж болохгүй. Харин хүнсний сод хэрэглэж болно, гэхдээ энэ тохиолдолд хуурай порлон ашиглана. Дараа нь зөөлөн даавуугаар үүссэн толбыг арчиж авна.

 

Өөх тос

Өөх тосноос бий болсон толбыг арилгахад хэцүү байдаг бөгөөд багагүй хичээл зүтгэл шаарддаг. 3 хоолны халбага хүнсний содыг бага зэрэг бүлээн устай холино. Бэлэн болсон зуурмагийг өөх тосноос үлдсэн толбон дээр түрхэж, порлоноор зөөлөн үрж арчина.

 

Цус

Шумуул болон ялаа гэх зэрэг шавьжуудаас болж ханан дээр заримдаа цусны толбо үлдсэн байдаг. Энэ толбыг арилгахын тулд онцгой арга хэрэг болно – хөвөн болон устөрөгчийн ислийн тусламжтай арилгана. Даавуугаар арчиж огтхон ч болохгүй, яагаад гэвэл толбыг улам тараах болно.

Энгийн толбыг цэвэрлэхэд амар хялбар байдаг боловч хана хэрхэн будагдсаныг бид үргэлж мэдэх боломжгүй. Иймд бидний хийх ёстой зүйл бол гэрийнхээ ханыг цэвэр байлгах явдал юм.

3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batjargal Saikhangerel

    Batjargal Saikhangerel

    2019/01/06 at 17:33

    Apple Apple Apple

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *