Байгалийн гаралтай шүүс хийх амархан, цаг хэмнэхээс гадна их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй – хүнсний ногоо болон жимс жимсгэнээс биед хэрэгтэй витаминуудыг авч болно.
Хэдий тийм боловч ихэнх хүмүүс шүүс ууж чаддаггүй, яагаад гэвэл хүнсний ногооны шүүс уухад хэтэрхий гашуун байдаг – гэвч шим тэжээлээр баялаг гэдгийг мартаж болохгүй.
Бид танд шим тэжээлээр баялаг шүүс хийх хялбар аргыг хүргэж байна – дээрээс нь энэ шүүс тийм ч гашуун биш.
Орц:
- 4 ширхэг жүрж /ямар ч хэмжээтэй байж болно/
- 1 ширхэг хүрэн манжин /ямар ч хэмжээтэй байж болно/
- 2 ширхэг лууван /ямар ч хэмжээтэй байж болно/
Нэмэлтээр хэрэг болох зүйл: 1 цайны халбага зөгийн бал, шингэн эсвэл байгалийн гаралтай чихэрлэг амтлагч /сахар, сахар орлуулагч/

Заавар:
- Жүрж, манжин болон луувангаа угааж, арилгасны дараа хэрэглэхэд бэлэн болгож тавина.
- Дээрх орцуудыг бүгдийг нь холигчид хийнэ.
- Дээр нь амтлагчаа хийнэ.
Бэлэн болмогц шүүсээ тэр дор нь уух хэрэгтэй.
Анхаарах зүйл: Та жүрж, хүрэн манжин болон лууван зэрэг орцуудаа өөрийнхөө хүссэнээр тоог нь өөрчилж болно. Жишээ нь, чихэрлэг уухыг хүсэхгүй байгаа бол цөөхөн жүрж ашиглах боломжтой.
Гайхмаар
Тэнэглэл
Бахархмаар
Буруу
Ха Ха
Хөөрхөн
Харамсалтай
Гоё




Sosko Sosko
2018/12/21 at 18:09
Tseren Ish
Chimedtseren Gantulga
2018/12/21 at 19:42
Deleg Maam
Damaa Monkhdoi
2018/12/21 at 23:22
Erdenebat Baasanjav unshaarai