Австралийн 2 метрийн өндөртэй үхэр интернетийн од болжээ

3

194 см-ийн өндөртэй, 1,4 тонн гаран жинтэй энэ үхэр улсынхаа хамгийн том үхрээр тодорхойлогджээ. Түүний гэрэл зургийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх гаргасан байна. Үхэр алдартай болоод байхад та яагаа ч үгүй сууж байх гэж, нэг ийм л зүйл болоод байна даа.

Долоон настай аварга том биетэй үхэр сошиал суваг болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн од болжээ. Түүний бусадтайгаа зогсож байгаа гэрэл зураг олон нийтийн дунд шуугиан тарьж байна.

www.thesun.co.uk

Олон нийтийн дунд од болсон түүний нэр Никерс – үнэндээ тэр голшито-фриск үүлдрийн бух ажээ. Эхлээд түүнийг үхэр сүргийн дунд тавьжээ, дараа нь мах нядалгаанд явуулахаар шийдсэн ч Австралийн мах нядалгааны компаниуд түүнийг аварга том биеэс нь болоод худалдаж авахаас татгалзжээ. Хөөрхий Никерсийн 1,4 гаруй тонн жин мах нядалгааны компаниудын сонирхлыг татаж чадаагүй нь хачирхалтай юм.

www.thesun.co.uk

Бухын үлэмж том бие нь түүнийг аз жаргалтай болгож чадснаас гадна амь насыг нь аврсан гэж хэлж болохоор. Бухын эзний хэлж байгаагаар, үхэр сүрэг толгойлогчдоо хүндэтгэлтэй ханддаг, тэр ч өөрөө чанд, үнэнч шударга бас сэтгэл хангалуун байгаа.

Сонирхуулж хэлэхэд Никерс энэ дэлхийн үлэмж том биетэй бухад тооцогдохгүй ажээ. 2010 онд Ромд болсон нэгэн үзэсгэлэн дээр бараг 2 метр өндөртэй италийн нэгэн бухыг олон түмэнд харуулж байсан түүхтэй юм байна. Бухыг Беллино гэнэ.

Гэхдээ Никерс үүнд нь нэг их гомдоод байдаггүй буюу дэлхийн хамгийн-хамгийн үлэмж биетэй бух биш гэдэгтээ санаагаар унадаггүй. Түүний гэрэл зургийг сошиал сувгаар идэвхтэй лайкдаж байгаа. Түүний өндөр биеийг бас хошин шогт хүртэл ашиглаад амжээ. Түүний өндрийг сагсан бөмбөгчидтэй зүйрлэсэн байна.

27
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Khural Seju

    Khural Seju

    2018/12/03 at 10:27

    Балай юмаа. Үхэрнүүд хүртэл од болоод л …

  2. Dugerdorj Gur

    Dugerdorj Gur

    2018/12/03 at 13:46

    Mutats shvvdee nuguu GMO toi gedeg chinel vvniig xelex baix

  3. GMO генийн өөрчлөлттэй

  4. Li Hiro

    Li Hiro

    2018/12/04 at 03:05

    luivar ashig harj bga

  5. white mice

    2018/12/17 at 22:33

    Wtf lol ??????????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *