Яагаад нас ахих тусам бидний бие махбодь өөхний хуримтлалтай болдог вэ? Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2

Хөгшрөх үйл явц хүн болгонд адилгүй. Хүн нэмэгдэж буй настайгаа хэрхэн дасан зохицох нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хамгийн түгээмэл өөрчлөлт бол өөхний хуримтлал эрс нэмэгддэг. Нэг сайхан мэдээ байгаа нь насны өөрчлөлттэй холбоотой нэмэгдэх өөхний хуримтлалтай тэмцэх арга бий.

 

Өөхний хуримтлал яагаад нэмэгддэг вэ?

Хүний бие махбодийн хэсгүүдэд өөх хуримтлах шалтгаан маш олон. Үндсэн шалтгаанаас дурдахад дааврын өөрчлөлт болно. Жишээ нь, эрэгтэй хүн гэхэд тестостерон багаар ялгаруулж эхэлдэг. Тестостероноос зарим нэг эстроген даавар ялгарч эхэлж байгаа нь эрэгтэй хүн цээжээрээ өөхлөхөд нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн хувьд хэвлий болон гуяараа өөхлөлт нь нэмэгдэх ажээ. Энэ нь үндсэн хоёр ч шалтгаантай, нэг нь – төрөлт, харин хоёр дахь нь – дааврын өөрчлөлттэй холбоотой.

 

Дааврын өөрчлөлт болон ген

Хүн хөгшрөх тусам бие махбодийн тодорхой хэсгүүдэд өөхлөлт нэмэгдэхэд нөлөөлөх бас нэгэн түгээмэл хүчин зүйл мөн. Үүнээс гадна амьдралын хэв маяг ч чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Олон хүн нас нэмэгдээд ирэхээр хөдөлгөөний идэвхжил нь буурдаг. Ингэснээр булчингийн масс багасахад хүргэх ажээ. Эмэгтэйчүүд бол дасгал хийхдээ хүнд жин өргөх бүр ч дургүй байдаг. Угтаа бол булчингийн масс нэмэгдүүлэх үндсэн дасгал нь хүнд зүйл өргөх дасгал. Эрэгтэйчүүд хөгшрөх тусам улам л суугаа амьдралд дурлаж эхэлнэ. Амьдралын энэхүү хэв маяг нь бие махбодийн бүхий л булчин суларч унжихад хүргэх ажээ.

Энэ бүх өөрчлөлтүүдтэй тэмцэж болно, та амьдралынхаа хэв маягийг л өөрчлөхөд хангалттай:

 

Дасгал

Дасгал нь эрүүл саруул бас залуугаараа байх амьдралын чухал зүйлийн нэг. Илүү залуу харагдахад туслах хэд хэдэн төрлийн дасгалууд бий. Эрчүүд болон эмэгтэйчүүд өөрийнхөө насанд тохирсон өргөлтийн дасгалыг сонгон авч хийх нь зүйтэй. Өргөлтийн дасгал нь бие махбодь дахь тестостероны хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ нь зөвхөн булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлөөд зогсохгүй мөн эрч хүчээр ч сэлбэх ажээ. Дасгал нь зөвхөн бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санаа, оюун ухаанд ч сайнаар нөлөөлдөг байна. Ялангуяа хүний сэтгэн бодох чадварыг дээшлүүлж өгдөг. Хүн хөгшрөх тусам ой санамж нь мууддаг тул энэ чадвар маш чухал гэдгийг мартаж болохгүй. 60 наснаас хойш шинэ булчин хөгжүүлэхэд хэцүү болдог. Яг энэ үеэс л эхэлж булчингийн массаа хадгалж үлдэх дасгал хийх хэрэгтэй ажээ.

 

Хооллолт

Хүний идэж байгаа хоол хүнс нь хөгшрөх үйл явцад шууд нөлөөлнө. Бие махбодь хоол хүнсээр авч байгаа зүйлдээ байнга хариу үзүүлж байдаг. Эрч хүчний түвшин нас ахих тусам буурах нь ойлгомжтой, тийм учраас эрч хүчээ байнга сэлбэх хоол хүнс түлхүү хэрэглэхийг эрмэлзэнэ. Ямар нэгэн нэмэлт орц, химийн бодисгүй байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэхийг эрхэмлээрэй. Өөх тосны агууламжийг ч мөн анхаарах нь зүйтэй, өөх тосонд сайн өөх тос гэж бий – энэ нь эрч хүчийг сэлбэнэ. Сайн өөх тосыг яргай загас, авокадо болон бүйлсэн самар зэргээс авч болно. Эрүүл хоолны дэглэмийг дасгал сургуулилттай хослуулж чадсанаар илүү өндөр үр дүнд хүрэхийг анхаараарай.

14
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *