Бат бөх гэр бүлийн дүрэм: бусдад хэзээ ч ярьж болохгүй гэр бүлийн 5 зүйл

4

“Гэр бүл гэдэг бол үр хүүхэдтэй болж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх хоёр хүний холбоо юм. Бүх л шашин шүтлэг гэр бүл бий болж, өргөжин хөгжих тал дээр дэмжлэг үзүүлсээр ирсэн байдаг. Гэр бүл бол улс орны үндэс билээ.” гэж нэгэн сэтгэл судлаач үзэж байна.

“Гэр бүл салж сарних үед улс орон ч амьдрах чадваргүй болж байдаг. Хэрвээ эд эсийн зарим нэг хэсэг үхэж үрэгдэж эхэлбэл бие организм ч удалгүй үхэх болно. Аливаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн холбоо нь энэ харилцаа цаашид өргөжин байх зорилготой байдаг юм”.

Гэр бүлээ бат бөх байлгахын тулд доорх зүйлийг бусдад ярихгүй байх хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл “олгой хагаравч тогоон дотроо” байх ёстой. Ингээд энэхүү “олгойн” тухай ярилцъя.

 

Бат бөх гэр бүл

1. Өөрсдийн хувийн, та болон таны хосын ил задгай зургийг хэнд ч үзүүлж болохгүй. Магадгүй танд тэдгээр зураг сайхан санагдаж, бусдад үзүүлэхэд ичих юм байхгүй гэж бодогдож байж болно. Гэхдээ ийм байлаа гээд бусдад үзүүлэх хэрэггүй юм.

Энэхүү та хоёрын ил задгай зураг зөвхөн та хоёр дотор л үлдэх ёстой. Үгүй бол таны хос үүнд тань гомдож, хүндлэхгүй байгаа гэж ойлгож, танд итгэл алдаж болно.

2. Гэр бүлийн санхүүгийн бэрхшээлийн тухай бусад хүн мэдэх ёсгүй. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвийн болох боловч таны эхнэр эсвэл та өөрөө бусдын нүдэнд бүтэлгүй хүн, мөнгө төгрөг олж гэр бүлдээ нэмэр болох чадваргүй хүн мэтээр харагдах болно. Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлж хосын нэг нь нөгөөгийнхөө төлөө аливаа зүйл хийх хүслийг үгүй болгодог.

3.  Гэр бүлийн хэрүүл маргаан гэр дотроо л үлдэх ёстой. Ойр дотны найз нөхөд, хамаатан садан байлаа ч тэд хэнийх нь буруу зөвийг ялгаж чадахгүй ба тэд бол гэрч биш. Харин тэдний буруу зөрүү ойлголт та хоёрын хэн нэгнийх нь нэр хүндэд маш муу нөлөө үзүүлнэ.

“Ямарваа нэг зөрчилгүй гэр бүл гэж байхгүй ба тийм зүйлгүйгээр, түүнийг зөв шийдвэрлэж чадахгүйгээр гэр бүл өргөжих боломжгүй. Хосын хэн нэг нь буулт хийх хүсэлгүй, өөрийн зөв гэдэгт хатуу зогсож, ямар нэг тулган шаардах бүхий байр суурь эзэлбэл ийм гэр бүлийг хадгалах гэж оролдох хэрэггүй юм” хэмээн үзэж байна.

“Хэрвээ хүн өөрчлөгдөх хүсэлгүй, түүнд бэлэн биш, уучилж, зарим талаар өөрийгөө золиослож чадахгүй бол тийм хүнийг сул тавьж явуулсан нь дээр”. Гэр бүл дотор хэвийн харилцаа байлгахын тулд  нэг нэгэндээ анхаарал халамж тавьж, хамтдаа гэдгээ үзүүлж, нэг нэгэндээ магтаалын үг хэлж байх хэрэгтэй.”

4. Хувийн амьдрал гэдэг бол бусдаас нууц хувийн амьдралыг л хэлнэ. Хос тань өөрийн хүсэл бодол, бие сэтгэлээ ил задгайгаар илэрхийлж нөгөө хос нь өөрийг нь ямар байна түүгээр нь хүлээж авахыг хүсдэг. Харин энэ тухай бусадтай зөвлөлдөхийг огт сайшаахгүй билээ.

Мөн орон доторх бэрхшээлийг бусадтай ярилцаж болох ч зөвхөн энэ талын мэргэжилтэн болох эмчтэй л зөвлөж болох юм.

“Бат бөх гэр бүлийн үндэс нь хосуудын хоорондын хайр бөгөөд энэ нь ор дэрний ажлаас илүү чухал юм. Учир нь орон доторх ажил нь инстинкт бол харин хайрлах нь хүний сэтгэл, буруу муу бодолгүй цэвэр хайр сэтгэл билээ. Хэрвээ гэр бүл нь зөвхөн эротик сэтгэлгээнд тулгуурласан бол энэ нь удаан үргэлжилж чадахгүй. Хүсэл бодол буурах үед нэгнийгээ хуурах болж, гэр бүл бутрах болно” гэжээ.

“Найз гэдэг бол цуг аялалд явж, хувцас солих өрөөнд ч хамт ордог, таньтай зүсэм талхаа хуваалцаж, аливаа жижиг бэрхшээлд утга учиргүй гомдож гансардаггүй хүнийг хэлнэ. Хосууд нэг нэгэндээ хэдий чинээ хайр өгнө тэр хэмжээгээр найз нөхөд болох ба сексийн харилцаа төдий хос биш болох билээ.”

5. Таны хос таны найз нөхөд, аав ээжийн тухай ямар бодолтой байдгийг тэдгээр хүмүүс мэдэх ёсгүй. Ингэвэл таны тэдгээр хүмүүстэй харилцах харилцаанд сэв сууж, тэдэнтэй харилцах тань багасах болно.

Аав ээж найз нөхөд тань таны сонгосон хосыг хүлээж авахгүй байх тохиолдол бий. Гэхдээ энэ тухай ч бас хосдоо хэлж болохгүй.

Гэр бүлийн харилцаа бол зөвхөн гэр бүлийн гишүүдийн хэрэг. Хэн ч гаднаас энэ харилцаанд нөлөөлөх ёсгүй бөгөөд хэрвээ гаднаас оролцох оролцоо байвал энэ нь гэр бүлийн биш хэсэг бүлэг хүний харилцааны асуудал болж хувирна. “Гэр бүлийн харилцааны гол утга учир нь нэг нэгнийгээ хайрлаж сурах, сэтгэл зүрхээ ариун байлгах явдал юм“ гэж дүгнэж байна.

Энэ нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

68
ХөөрхөнХөөрхөн
39
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
25
ГоёГоё
25
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Telmen Is

    2018/07/30 at 15:33

    Б. Чаагий

  2. AzAmar Shurhuu

  3. Цэлмүүн Ээгий

  4. Баасанхүү Бямбаа

    2023/07/21 at 16:38

    Oyunerdene Oyuka

  5. Tuvshin Tseren

    2023/07/21 at 18:43

    Тэр Од гэсэн хүмүүст ч өөрсдийн шийдэж чадахгүй асуудал бий. Яахав сайн нууж л чаддаг байх. Гэхдээ мэдэгдэхгүйгээр нууцлагдсан Илчлэгдэхгүйгээр далдлагдсан зүйлс гэж байхгүй..

  6. Davaadorj Tserennadmid

    2023/07/21 at 20:55

    +

  7. Өргөө Тав

    2023/07/21 at 21:44

    Хуцалгүй л язгуур монгол гэр бүлийн харилцааг үүсгэ. Бидний өвөг дээдэс хэзээ ч жэндэр гэсэн золбин юм ярьж, барууны ёс суртахууны хувьд сөнөсөн нийгмээс үлгэр жишээ авч байгаагүй. Тэд хэзээ ч хувийн амьдралаа бусдад дэлгэдэггүй байсан.

  8. Otgonzayaz Ozi

    2023/07/23 at 00:44

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *