Гэрийн нөхцөлд шоколадтай цөцгийтэй зайрмаг хийх арга

4

Халуун зуны аагим халуунаас яаж хамгаалах вэ? Хамгийн түрүүнд толгойд орох зүйл бол хүйтэн зайрмаг худалдаж авах тухай л санаанд буудаг. Шинэхэн сэрүүцүүлэх зайрмаг нь бүх л насны хүмүүсийн хувьд зун цагийн хамгийн сайхан амттан билээ. Эрүүл хоол хүнс хэрэглэх талаар хамгийн идэвхтэй чиг барьдаг хүмүүс ч гадаа +30 байхад хүйтэн зайрмагнаас татгалзаж чадахгүй. Янз бүрийн консервант, будаг, амтлагч болон бусад химийн бодис хангалттай ихээр байдаг дэлгүүрийн зайрмагны оронд гуравхан зүйлээс бүтэх гэрийн нөхцөлд хийх зайрмаг илүү дээр юм. Гэхдээ яг л зайрмагны тэрхүү шидэт амтыг бий болгохын тулд тун онцгой жор хэрэгтэй.

Ингээд шоколадтай цөцгийтэй зайрмаг хийж хүүхэд багачуудыг баясуулж, өөрийгөө ч баярлуулах зайрмаг хийх аргын талаар танилцуулъя. Ямар нэгэн химийн зүйл үгүй, хийхэд хурдан, орц нь ч цөөхөн энэ арга таныг гайхуулах болно.

Гэрийн нөхцөлд хийх зайрмаг

Орц:

  • 300 мл өтгөрүүлсэн сүү
  • 300 мл тослог цөцгий (25%-иас багагүй тослогтой байх)
  • 90 гр сүүтэй шоколад
  • Нэг удаагийн цаасан аяга
  • Модон болон хуванцар савх

Бэлтгэх арга:

1. Цөцгийгөө гүн саванд хийж миксер зэргийг ашиглан хөөсөртөл нь хутгана. Энэ явцад жин нь хоёр дахин их болох ёстой.

2. Цөцгий дээрээ аажмаар өтгөрүүлсэн сүүгээ хийж миксерээр хольсоор байх болно. Зайрмаг маань нилээд чихэрлэг болох учир та өтгөрүүлсэн сүүгээ бага хийж болно.

3. Бий болсон холимгийг тохирох саванд хийнэ

4. Шоколадаа богино долгионы зуух болон бусад хэрэгсэл ашиглан хайлуулна.

5. Аяга болгонд шоколадаа хийх ба аяганы ёроол, ханын дагуу жигд тараахыг хичээнэ. Илүүдэл шоколадыг буцааж саванд нь хийхэд зайрмаг хийх аяганы хананд нимгэн шоколадны давхарга үлдсэн байна.

6. Энэхүү шоколадтай аягаа хөргөгчний хөлдөөгчинд хийж 10 минут болгоно. Энэ хугацаа нь шоколад аяганы хананд наалдахад хангалттай.

7. Энэ аягандаа зайрмагаа хийж, аяга болгонд саваагаа зоогоод хөргөгчинд хийж 5 цаг болгох хэрэгтэй ба бүтэн шөнөжингөө байвал бүр ч сайн.

8. Зайрмаг маань царцаж хөлдөх үед цаасан аягаа нямбай хуулж аваарай.

9. Одоо та гэрийн нөхцөлд зайрмаг хийж чаддаг боллоо. Энэхүү амттай зайрмаг таны анхны амсалтаас хойш дуртай амттаны чинь нэг болох болно.

10. Нэмээд хэлэхэд зайрмагаа заавал шоколадаар бүрэх шаардлагагүй юм. Зайрмагаа шууд хөлдөөж болох ба бэлэн болсон үед нь дээр нь янз бүрийн жимс сироп дусааж болно. Ямар сайхан амттай, ямар амархан хийнэ гээч!

Зайрмаг маань маш зөөлөн сайхан амттай болох ба дэлгүүрийн зайрмагнаас юугаараа ч үл дутна. Хэрвээ зун гэдэг маань амьдралын нэгэн жижиг хэсэг бол яагаад энэ сайхан жижиг хэсгийг илүү ашигтайгаар, амттайгаар өнгөрүүлж болохгүй гэж? Хэрвээ танд энэхүү энгийн арга маань таалагдсан бол энэхүү зайрмаг хийх аргыг маань найз нөхдөдөө дамжуулаарай.

92
БахархмаарБахархмаар
33
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munkh Bayarsaikhan

    Munkh Bayarsaikhan

    2018/07/30 at 09:05

    Baa Maa, Myagmar Amarjargal-oroldood uzne uu??

  2. Myagmar Amarjargal

    Myagmar Amarjargal

    2018/07/30 at 12:44

    Хичээе найзаа

  3. Зочин

    2018/07/31 at 23:32

    Тэнэг

  4. Hosoo Hosoo

    Hosoo Hosoo

    2023/07/23 at 20:12

    Ch Hongorzul

  5. U Anudari U Anudari

    U Anudari U Anudari

    2023/07/23 at 23:15

    Oyunaa Chuluun

  6. Asiona

    Asiona

    2023/07/24 at 00:29

    Songuuli Soogii

  7. Baasanjargal Danzan

    Baasanjargal Danzan

    2023/07/24 at 22:06

    Өтгөрүүлсэн сүү гэж молоко юм уу.зурагнаас хархад молоко харагдаад байхын

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *