Нүүрний хэлбэртээ тохируулж хийх үсний засалт: шилдэг үсчингүүдээс өгсөн зөвлөгөө

4

Гоёмсог үсний засалт – залуу харагдах, бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж. Гэхдээ моодыг сохроор дагах огт хэрэггүй гэдгийг та мэднэ. Нүүрний хэлбэр үсээ хэрхэн засуулахад маш чухал үүрэг гүйцэтгэх ажээ. Чадварлаг үсчид үсээ засуулахаас өмнө нүүр царайны хэлбэртээ тохируулах ёстойг зөвлөж байна, дараа нь арьсны өнгө, нүд болон үсний өнгийг анхаарна. Цаашлаад биеийн өндөр, жинг хүртэл харгалзан үздэг байна. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзсэний дараа гадаад төрхөндөө тохирсон үсний засалт хийлгээрэй гэжээ.

Та бүхэндээ нүүр царайны хэлбэртээ ямар үсний засалт сонгохыг танилцуулахаар бэлдлээ.

Нүүр царайны хэлбэрээр үсний засалтыг сонгох

1. Гонзгой хэлбэр

Гонзгой хэлбэрийн нүүртэй бол танд бараг бүх загварын үсний засалт зохино. Нарийхан үстэй бол шаталсан засалтаар мөр хүртлээ шулуунаар засуулж болно. Гонзгой хэлбэрийг тодосгож өгөхийн тулд нүүрний өнгөндөө тохируулж үсээ цайруулж ч болно.

Хэрвээ өргөн духтай бол шулуун чёлк танд гайхалтай зохино. Нарийхан духтай бол шулуун үсний засалтаас зайлсхийхийг хичээгээрэй. Үсээ бөмбийлгөхөөс аль болох татгалзана, эс бөгөөс нүүрний хэлбэр бүр ч гонзгой харагдана.

 

2. Дугуй царай

Хэрвээ том хацартай дугуй нүүртэй бол аль болох гонзгой харагдуулах үсний засалт сонгоно. Хэрвээ үс тань буржгар бол богино үсний засалтаар туршилт хийлгүй урт ургуулахыг хичээгээрэй. Чёлкоос татгалзана. Хэрвээ үнэхээр чёлк тавьмаар санагдаад байвал хажуугаараа л тавиарай. Замбараагүй урт үс нүүр царайг илүү гонзгой болгож харагдуулдаг. Мөн урд үснүүд нь цайвар өнгөөр будсан бол зохих үсний засалт болно.

 

3. Дөрвөлжин

Дөрвөлжин царайтай бүсгүйчүүдийн дух, шанаа болон эрүү нь нэг өргөнтэй байдаг, үсний ургалт шулуун байвал зохилтой. Таны зорилго – дөрвөлжин хэлбэрийг зөөлрүүлэх. Энэ тохиолдолд ташуу чёлк эсвэл үсний засалт илүү тохирно. Урт үсийг ороовол илүү гоёмсог харагдуулна гэж үсчид зөвлөж байна.

Эрүүг илүү нарийхан харагдуулахын тулд үзүүрээр нь хөвсийлгөх хэрэгтэй. Богино үстэй бол хөвсгөр, бас ташуу засалтаар засна. Харин шулуун үстэй бол духаа ил гаргана, бүр богино бол өтгөн чёлк зэргээс аль болох зайлсхийнэ.

 

4. Гурвалжин

Ийм төрлийн нүүрний хэлбэртэй бүсгүйчүүдийн дух болон шанаа нь эрүүнээсээ илүү өргөн байдаг. Энэ тохиолдолд трапец хэлбэрийн үсний засалт илүү зохидог. Уртын хувьд уртасгасан, эсвэл хүзүү, мөрний дундуур урттай үс хамгийн зохимжтойд тооцогдоно.

Нүүрний хэлбэрийг тэнцвэржүүлэхийн тулд үсний үзүүрээр илүү замбараагүй, ороохыг хичээнэ. Тэгэхээр буржгар, ороосон үс илүү шилдэг хувилбар болж байгаа юм. Ийм нүүртэй бүсгүйчүүд морины сүүл, богино өргөн чёлк, хэт богино засалтаас татгалзаарай.

Таны үсчний гол зорилго – нүүрний хэлбэрийг үсний засалтаар тэнцвэржүүлэх. Мөн бие галбирыг ч мартаж болохгүй. Намхан бүсгүйчүүд урт, хэт урт үсний засалтаас зайлсхийнэ – улам ч намхан болж харагдана. Харин дээгүүрээ мяраалаг бүсгүйчүүд хөвсгөр үсний засалтыг сонгоно.

Хэрэгтэй мэдээллийг найз нартайгаа заавал хуваалцаарай.

46
ГоёГоё
16
ХарамсалтайХарамсалтай
14
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *