Таны авахыг хүсдэг iPhone утсыг угсардаг хятадууд ингэж ажиллаж амьдардаг

2

Тэднийг амьтан шиг л байлгана … Тэдэнтэй амьтан шиг л харьцана.

Мерчант бол Хятадын Лунхуа хотод байрлах Foxconn (Apple-ийн бүтээгдэхүүнийг угсардаг гол том компани) компанийн хаалттай үйлдвэрт нэвтэрч чадсан нэгэн. Түүний үзэж харсан, сонссон зүйл нь аймшигтай санагдсан тул тэрээр “The Secret History of the iPhone” номоо эрхлэн гаргажээ. iPhone болгон дээр “Калифорнид боловсруулж Хятадад угсрав” гэсэн бичээс байдаг. Энэ бол Америкийн хуулийн дагуу хийгдсэн тэмдэглэгээ.

iPhone–ийн эд анги болон угсрах ажлыг ихэвчлэн Хятадад гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн үнэлгээ багатай, ажлын хүч ихтэй энэ газар чухам тохиромжтой. 2009 онд гэхэд л Хятадад 99 сая үйлдвэрийн ажилчдын ажлын байр байгаа тооцоо гарчээ.

Foxconn гэж юу вэ?

Энэ газар бол Хятадын хамгийн том ажил олгогчдын нэг (1,3 сая буюу Эстони улсын хүн амтай тэнцүү). Дэлхий дээр Walmart болон McDonald’s л ийм тоо гаргадаг юм.

2010 оноос эхлэн Foxconn-ы ажилчид Лунхуад амиа хорлож эхэлжээ. Тэр жилдээ 18 хүн амиа хорлосон бол 14-ийг нь амиа хорлосон болохыг нотолсон, дахин 20 хүнийг компани “сэнхрүүлж” чадсан байна.

Лунхуа дахь үйлдвэр хэрхэн харагддаг вэ?

Ажилчид нь ажиллаж, амьдарч, идэж байгаа дунд зэргийн л хот.

Бүх хаалгыг чанд хамгаална. Зохих зөвшөөрөлгүй бол ажилчид нь орж, гарах хориотой. Үйлдвэрт орж гарч байгаа жолооч нарын хурууны хээг заавал авна.

Үйлдвэрийн хашааны гадна зураг авсан хэмээн Reuters-ийн сэтгүүлчийг зодсон хэрэг гарч байсан. Анхааруулах самбар хүртэл тавьжээ: “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно. Гэмт этгээдийг цагдаад өгнө”.

Брайн үйлдвэр рүү угаалгын өрөөгөөр дамжин орж чаджээ. “Хүмүүс байхааргүй газар”- гэж тэр үйлдвэрийг бүхэлд нь тайлбарласан байна.

Үйлдвэрийн дүрэм журам

Өчүүхэн алдаа гаргасан бол ажилчдын өмнө гарган ирж тайлагнуулна. Хэрвээ гаргасан алдаа нь онц хүнд бол (удирдлага алдааг тодорхойлно) уучлалт хүссэн захидал чангаар уншина.

Хэдхэн сарын өмнө бас нэг нь амиа хорложээ. Тэрээр олны өмнө захидлаа уншсаныхаа дараа бослого гаргах гэж оролджээ. Цагдаа ч дуудаж. 3 хоногийн дараа цонхоор үсрэн амиа хорлосон байна.

Амиа хорлохтой тэмцэхээр үйлдвэрийн захиргаа цонхны доор тор суурилуулж эхэлжээ. Ажилчдын ярьж байгаагаар хэрвээ үнэхээр амиа хорлохоор шийдсэн бол тэр хамгаалах тор ямар ч нэмэргүй гэжээ.

Ажилчид яагаад ажлаа орхиод явж болохгүй байгаа юм бэ?

Маш хялбар: цалинг нь бүтнээр нь өгөхгүй, үнэгүй байраар хангана гэсэн мөртлөө цахилгаан, усны мөнгө цалин дээрээс нь суутгаж авна.

Өдөрт 12 цагаар ажиллана.

Ажлын үеэр хоорондоо ярих хориотой, ариун цэврийн өрөө орохдоо ахлагчаас зөвшөөрөл авна.

Хятадын хаалттай үйлдвэрийн зурагтай танилцана уу:

1. Шэнжэн дэх Foxconn-ы төв байрны өмнө ажилчид жагсжээ.

2. Лунхуа дахь ажилчдын дотуур байр. Нэг өрөөнд 8 хүн амьдардаг.

3. Foxconn үйлдвэрийн ажилчдын цайны газар

4. “Хүмүүс байхаар газар биш” – Лунхуа дахь үйлдвэр.

5. Гонг Конг дахь Apple-ийн дэлгүүрийн гадаа эсэргүүцэгчид ажлын хувцастай зогсож байна (Зүрх сэтгэлгүй Apple, Өмхийрсөн Apple гэж бичжээ).

6. Зургийг нь авбал амь насанд халтай Лунхуа дахь үйлдвэрийн хана

7. Үйлдвэрийн өмнө эсэргүүцлээ илэрхийлэгч залуу

“Намайг Терри Гоу (Foxconn-ы захирал)-той уулзуулахыг шаардаж байна. Foxconn-ы ажилчид амиа хорлоод байгаагийн шалтгааныг би мэднэ. Хэрхэн таслан зогсоохыг ч мэднэ. Надад 1 сая юанийн шагнал өг” гэжээ.

8. Лунхуа хот үйлдвэрийн бохирдлоор дүүрсэн.

9. Амиа хорлохоос хамгаалах алдарт тор

10. Үйлдвэрийн цогц дүүргийн төв “гудамж”. Барилгууд дээр амиа хорлогчдын эсрэг тор байрлуулжээ.

107
БурууБуруу
42
Ха ХаХа Ха
35
ТэнэглэлТэнэглэл
33
ХарамсалтайХарамсалтай
20
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

34 Сэтгэгдэл

  1. Мөнхжин

    Мөнхжин

    2017/09/22 at 12:57

    Ystoi yamar ch hamaa alga

  2. 장현승

    장현승

    2017/09/22 at 13:00

    hertsgii ym

  3. Dambil Xerlenchimeg

    Dambil Xerlenchimeg

    2017/09/22 at 13:01

    Bidend yamar hamaatai ym be

  4. Цоомоо Дорж

    Цоомоо Дорж

    2017/09/22 at 13:09

    Сто ингэж бодсонгүй

  5. Monhbat Batchuluun

    Monhbat Batchuluun

    2017/09/22 at 13:10

    Ямар хамаа байнаа

  6. Gerel Gegee

    Gerel Gegee

    2017/09/22 at 13:12

    Iphone hereglehee bolih heregtei

  7. Dina Moshei

    Dina Moshei

    2017/09/22 at 13:15

    Bu lav avahiig husdeggui.

  8. Хохь нь

  9. Yumchin Bayanmunkh

    Yumchin Bayanmunkh

    2017/09/22 at 13:21

    tsagiin ajilchid ugaasaa iim bdag shdee in korea adilkhan

  10. Baatar Baatar

    Baatar Baatar

    2017/09/22 at 13:31

    Shal hudla nadah zurag chin pc nid dontson hvvhdvvdiin kolonchloh bair ged zurag awaltin hesges bna

  11. Дорж Сүх

    Дорж Сүх

    2017/09/22 at 13:35

    Нэг утасны үйлдвэрийн зардал $56 гэж байсан шүү.Өөрөөр хэлбэл $56 Apple компани Foxxon компанид $56 захиалж хийлгэдэг гэсэн үг. Энэ $56 аас үйлдвэр хүнээ цалинжуулахаас эхлээд бүх зардлаа (түүхий эд)хасаад ашигтай ажилладаг бол Apple компани асар их ашиг олж байгаа гэсэн үг. Хэдэн жилийн өмнө Discovery сувгаар Walmart болон Levi’s талаар гарч байсан. Levi’s бол шулж байсан. Өмдийг нь оёхоор Хятадын үй түмэн үйлдвэрүүд өрсөлддөг юм билээ. Аймаар өндөр шаардлага тавина. Тэр өндөр шаардлагыг нь биелүүлсэн компаниуд дээр Левайс -н хүн очно. Цаадуул нь үнийн санал хэлнэ. Тэрийг нь зад буулгаад жишээ нь $15 оёж өгье гэхэд уурлаад яаваад өгнө. Тэгж байгаад $5 оёж өгвөл тэдэн саяын гэрээ хийнэ гээд тулгадаг юм билээ. $5 дээр тогтоод гэрээ байгуулах болохоор 5-10 жилийн гэрээ хийнэ гээд зүтгэчихдэг энэ хугацаанд Инфляци эсвэл түүхий эдийн байдлыг оёх компани хариуцдаг юм билээ. Ингэж шулахаар үйлдвэрлэгч нь цаашаа ажилчидаа боолчлохоос наагуур юм болдог юм билээ.

  12. aaaa

    2017/09/22 at 14:10

    hujaanuud ugaasaa delhiin bool yum chini.tsuurch l baival bidend sain

  13. Ganbaa Ganbaa

    Ganbaa Ganbaa

    2017/09/22 at 14:25

    Маньд ямар хамаа бна. Е

  14. зочин

    2017/09/22 at 15:24

    Дэлхийд магтаад байдаг Стив Жобс гуай ийм л юум бүтээгээд явж дээ..

  15. Zochin

    2017/09/22 at 15:29

    Hun gedeg ug ni hun l baina shuu dee. Yamar undesten baih ni yamar hamaa baihav.

  16. Zochin

    2017/09/22 at 15:29

    Hun gedeg ug ni hun l baina shuu dee. Yamar undesten baih ni yamar hamaa baihav.

  17. アム アム

    アム アム

    2017/09/22 at 15:33

    Odoo yawj yawj terbum garan hvn amtai hujaa nariig uruwduh yum uu muu bichih yum a oljee haha

  18. Azbayar Enkhtur

    Azbayar Enkhtur

    2017/09/22 at 15:46

    Иш зайлуул. Хэрэглэхгүй, авахгүй, сэтгэл эмзэглээд байгаа бол та нөхөд одоо ашиглаж байгаа наад компьютер, телевиз, гар утаснуудаа гаргаад хая. Наадуулд чинь байгаа эд ангийг бас Foxconn -д бас хийдэг юм. Зөвхөн Apple-н бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэж бодож байгаа өрөөсгөл.
    Энэ мэдээнд ташаа тоо баримт их дурьдагдаж. Foxconn Тайванийн компани, бас дэлхийн 20 гаруй улсад үйлдвэртэй…

    Samsung-н албан ёсны борлуулагчийн захиалгат мэдээ байна хаха

  19. Azbayar Enkhtur

    Azbayar Enkhtur

    2017/09/22 at 15:49

    Apple тэгээд энэ газарт iphone гэсэн логотой утас үйлдвэрлээд өг гээд захиалдаг болж таарвуу??? Жоохон юм уншиж судал айн!!!

  20. Babuh Radnaa

    Babuh Radnaa

    2017/09/22 at 16:22

    Hujaad hun bolood torchson bol yanaa….omhii hujaa nar..

  21. Дорж Сүх

    Дорж Сүх

    2017/09/22 at 16:39

    Үгүй ээ? Өөрөө бас сайн юм унш. Foxxon үйлдвэр Тайваных. Энэ үйлдвэт IPhone-с гадна Sony,Samsung, Toshiba зэрэг компаниудын барааг үйлдвэрлэдэг. Мэдээж зохиосон жор технологи дагуу бас эд анги нийлүүлэх газар хүртэл тодорхой нарийн гэрээний дагуу угсардаг.Би машин угсрах үйлдвэрт ажиллаж байсны хувьд хэлэхэд миний ажиллаж байсан үйлдвэр аль нэг машин үйлдвэрлэгч компаных биш бөгөөд олон зэрэгцээ дамжлаганы нэгээр VW Routan,нөгөөгөөр Chrysler town and county,бас нөгөөгөөр нь Dodge Voyager зэрэгцээд угсрагдаж байдаг. Манай үйлдвэр toyota бас үйлдвэрлэдэг. Эдгээр машинуудын эд ангийг нь бүгдийг маш олон компаниуд хийдэг. Жишээ нь Hyundai -гийн шил,дугуй,сандал,мотор гээд бүгд л өөр өөр компаниуд хийдэг гэдгийг бүх хүн мэддэг ш дээ. Чи бас мэдэх байлгүй дээ

  22. Зочин

    2017/09/22 at 16:42

    өөр яах юм бэ энэ олон хүнийг харин ч бүр улам сайн хүмүүжүүлэх хэрэгтэй цаашдаа мэдээж байдал энэнээсээ ч илүү хүндэрнэ гэдэг ойлгомжтой роботууд гарч ирж ажлын байргүй болоход эд 2017 онд мөн сайхан байжээ л гэцгээх байхдаа

  23. Oct Itgelism

    Oct Itgelism

    2017/09/22 at 16:47

    Fkk??? Gadaadad bdg mongolchuud yaaj ajilj ymar bair sawand zarimn amidarj bgaa gdg bodood bdin be…. shaal haraal idsn ym hiihin

  24. Azbayar Enkhtur

    Azbayar Enkhtur

    2017/09/22 at 16:55

    Хаана юу үйлдвэрлэх нь чухал биш. Технологийн хөгжлийг чиглүүлэгч компани бүтээгдэхүүнээ яаж үйлдвэрлүүлээд ямар ашиг олох нь бидэнд нээх хамаагүй. Бид хэрэглэгч.
    Харин улайм цайм 1$-ын бүтээгдэхүүнийг 100$-оор зараагүй л бол… Гэхдээ энэ бүтээлийг хийхэд инженерчлэл, судалгааны асар том баг ажиллаж байгаа даа.

  25. Дорж Сүх

    Дорж Сүх

    2017/09/22 at 17:05

    Тэгэлгүй яахав. Хамгийн их зардал нь судалгаа шинжилгээний зардал. Тэгж байж шинэ технологи гаргадаг. Тийм учраас том компаниудын бараа бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэж ойлгодог. Нэгэнт буй болгосон шинэ технологи, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зардал нь бага гардаг юм шиг байгаа юм.

  26. Enkhtsog Tsogoo

    Enkhtsog Tsogoo

    2017/09/22 at 18:28

    Arai2

  27. Anand Lakers

    Anand Lakers

    2017/09/22 at 20:50

    assembled in china

  28. Anna Gerle

    Anna Gerle

    2017/09/22 at 21:26

    Хэрэглэх , хэрэглэхгуйдээ биш , Зугээр л энэ дэлхий дээр зарим хумуус ямар их хунд нохцолд амьдарч байна гэдэгийг л харуулаж байна.
    Монгол Эх Орноороо бахархаарай. Залуусаа.

  29. Ganbaa Khaltar

    Ganbaa Khaltar

    2017/09/22 at 23:31

    Та нар тэр Bordertown гээд Jennifer Lopez ийн тоглосон киног үзээрэй.

  30. John Marten

    John Marten

    2017/09/22 at 23:50

    screen shot hiigeed ogooch ?

  31. Жагаа Жаф

    Жагаа Жаф

    2017/09/23 at 02:12

    Монголд байгаа монгол уурхайнаас дээр юм биш үү.Уулын мухарт хуулын доор гэрээ хийсэн ажилчин чи… Эрхгүй

  32. Abr Battulga

    Abr Battulga

    2017/09/23 at 04:10

    Дэлхий даяар хэрэглэж байна. Буруу яригч аа

  33. Sanjmyatav Bembi

    Sanjmyatav Bembi

    2017/09/23 at 14:05

    Шаа

  34. Tsetseg BatBayr

    Tsetseg BatBayr

    2017/09/23 at 14:50

    Хэрэв үнэн бол Хохино

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *