Бидний шүдэнд хамгийн хортой 10 хоол хүнс

0

Бид эрүүл сайхан инээмсэглэж аливаа зүйлийг сайн хийхийг хүсэж байдаг. Тиймээс ч шүдний эмчид тогтмол үзүүлж, чихэрлэг хоол хүнс идэхээс татгалзаж жингээ барьдаг. Гэсэн ч найдвартай санагдсан хоол хүнс нь эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг. Тиймээс уншигчдад туслах зорилгоор шүдэнд хамгийн хортой 10 хүнсний жагсаалтыг бэлтгэлээ.

10. Нэрс

Нэрс нь бидний шүдний эрүүл мэндэд нөлөөгүй ч цэнхэр өнгийн будагтай байдаг. Хэрэв та нэрс иддэггүй бол ийм зүйл тохиолдохгүй ч үнэнч хэрэглэгчдийн хувьд шүүснээс нь болж шүд шарлах аюултайг анхаарах хэрэгтэй.

 

9. Цагаан дарс

Цагаан дарс сонирхогчдын хувьд энэ нь чухал сонголт байдаг. Тэд дуртай ундаагаа эсвэл шүдээ сонгох хэрэгтэй болдог. Эхний дахь сонголт сайн дурын үндсэн дээр хийгдэх боловч та шүдээ хэт мэдрэмтгий, бүүдгэр саарал болгохыг хүсэхгүй бол 2 дахийг нь сонгох хэрэгтэй.

 

8. Улаан дарс

Улаан дарс шүдэнд төдийлөн их нөлөөтэй биш ч гэлээ шүдний үндсэн өнгийг өөрчилж саарал болгодог байна.

 

7. Чипс

Чипс нь шүлсний нөлөөгөөр глюкоз болон хувирах нүүрс-ус агуулдаг. Энэ нь энгийн мэт санагдах боловч аюултай нөхцөл байдал руу хөтөлдөг. Нэмж хэлэхэд та зууш идсэнийхээ дараа амаа усаар зайлахаа мартаж болохгүй.

 

6. Бохь

Сахаргүй бохийг шүдэнд аюулгүй гэж үздэг. Сахар нь хэт их хөнөөлгүй ч шүдний титэм, бүрээсийг сүйтгэх нөлөөтэй. Бохь зажлах нь шүлсний ялгарлыг ихэсгэдэг.

 

5. Попкорн

Попкорнгүйгээр кино театр төсөөлөгдөж байна уу?

Попкорны сав бүр нь мэдэгдэхүйц үрийг агуулдаг учир та хэрэглэхээ сайн бодолцох хэрэгтэй. Энэ шүдний титэм болоод шүдийг гэмтээдэг. Үүнээс гадна энэхүү амтат хүнс нь нүүрс устөрөгч агуулдаг бөгөөд хорт глюкозыг үүсгэдэг.

 

4. Улаан лооль

Цитрус жимс болон улаан лооль нь хүчил ихтэй байдаг. Энэ нь зөвхөн улаан лоолийн хувьд төдийгүй өөр төрлийн соус, махны хувьд ч адил байдаг. Хүчил нь шүдний мэдрэхүйг нэмэгдүүлж шүдийг ихээр гэмтээдэг. Улаан лоольтой хоол аль болох хийхгүй байхыг хичээ.

 

3. Талх, гоймон, төмс

Цардуул ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь шүдний өвчний үржих үндэс болдог. Үүнээс гадна цардуул ихэсвэл элсэн чихэр болж хувирдаг. Энэ нь ноцтой асуудалд хүргэж болзошгүй.

 

2. Хатаасан жимс

Хатаасан алим, лийр, чангаанз, чавга болон бусад хатаасан жимс нь наалдамхай учир аюултай. Эдгээр нь шүдийг чихрээр нялдаг. Элсэн чихэр нь шүдэнд маш хортой гэдгийг бид мэднэ. Энэ нь шүдний пааланг гэмтээхэд хүргэдэг.

 

1. Цай

Хүмүүс цайнд кофейн агуулагддаг бөгөөд энэ нь  шүдэнд биш биед сөрөг нөлөөтэй гэж үздэг. Кофейнтой харьцуулахад цайнд фтор маш бага байдаг боловч энэ нь шүдэнд маш ихээр хор хөнөөл учруулдаг. Фтор нь хүний биед зайлшгүй шаардлагатай, гэхдээ хэтэрхий их болвол яс, шүдний эрүүл мэндэд нөлөөлдөг. Аюулгүй байхын тулд өдөрт 4 аягаас ихгүй ус уух, хямдхан савлагаатай цай уухгүй байх хэрэгтэй.

23
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Анхаа Анхаа

    Анхаа Анхаа

    2017/09/18 at 18:59

    Шүдээ хамгаална гээд турж үхэлтэй бишдээ.

  2. Уранмарал

    2018/12/09 at 15:43

    Шүднээс болж турж үхэх юм бналдаа??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *