Цус багадалтын анзаарагдах төдий анхны шинж тэмдгүүд

0

Хүний бие махбодийн эрүүл мэндэд төмөр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цусны улаан эс нь хүчилтөрөгчийг тээвэрлэж, нүүрсхүчлийн хийг ялгаруулах үүрэгтэй. Улаан эсийн хэмжээ хэвэндээ байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Эмчид үзүүлэх дургүй хүмүүс дараах нийтлэлийг уншина уу.

Биед төмрийн дутагдлын анхны шинж тэмдэг дараах байдлаар илэрдэг байна. Дараах 9 шинж тэмдгийг анхааралгүй өнгөрч болохгүй.

Төмрийн дутагдал

1. Хумс хэврэгших

Таны бие махбодид төмөр дутагдаж байвал ямар ч үнэтэй маникюр тус болж чадахгүй. Хумсны өнгө өөрчлөгдөж, хугарамтгай болно. Аажимдаа хумс халбаган хэлбэрээр хотойж эхлэх ажээ.

2. Хүйтэн гар, хөл

Гадаа бүгчим халуун байдаг, харин гар тань мөс шиг хүйтэн байна уу? Энэ шинж тэмдэг эмэгтэйчүүдэд түгээмэл зүйл бөгөөд эмэгтэйчүүдийн биеийн халуун эрчүүдийнхээс 1-2 хэмээр бага байдаг. Төмрийн дутагдлын үед бодисын солилцоо удааширдаг тул захын эрхтнүүдийн хэм бага байх ажээ.

3. Хэл хавагнах

Төмрийн дутагдлын цус багадалтын үед хэл хавагнах, гөлгөр болох, амт өөрчлөгддөг. Амны хөндий байнга хуурайших, хэл загатнах зэрэг таагүй мэдрэмжүүд тайван байлгахгүй. Яаралтай эмчид хандана уу.

4. Амт өөрчлөгдөх

Амтны мэдрэмж өөрчлөгдөх – хэрвээ жирэмсэн бол хэвийн үзэгдэл гэхсэн. Гэнэт шохой, шороо, мөс зажилмаар санагдаад байвал болгоомжлохын дохио. Ямар нэгэн этгээд зүйл амтлах хүсэл төрөөд байвал – биед төмөр дутагдаж байгаагийн шинж болно.

5. Байнгын халдварт өвчин

Ойр ойрхон халдварт өвчин тусах, ханиад хүрээд байвал – шим тэжээлтэй хоолны дутагдалд орж байгаагийн шинж тэмдэг. Нийтийн унаанд ханиалгах хүнийг үүнд буруутгах хэрэггүй, эрүүл мэнддээ өөрөө анхаарал тавих цаг болжээ.

6. Тайван бус хөлийн хам шинж

Хөл хавагнах, хөлөөр өвдөх зэрэг нь төмрийн дутагдлын шинж тэмдэг. Мөн цусан хангамжийг боох нөхцөл байдлыг та өөрөө үүсгэсэн байж болно. Жишээ нь, хөлөө ачиж суух, хөлөө нугалж удаан цагаар сууж байгаа эсэхээ анхаараарай.

7. Цонхигор арьс

Байгалиасаа цонхигор царайтай бол санаа зовох зүйлгүй. Өөр нөхцөлд бол харангын дохио цохих цаг болсон. Хэрвээ биеийн хүчний ажил хийж байхад хацар тань ягаарч туяараад байвал айх зүйгүй. Эсрэгээрээ, улам цайраад цонхийгоод байвал яаралтай эмчид үзүүл.

8. Амьсгаадах

Онцын шалтгаангүйгээр амьсгаадаад байвал төмрийн дутагдал байна, мөн улаан эсийн хэмжээ бага байгааг илтгэж байна.

9. Толгой өвдөх, нойрмоглох

Хангалттай цаг унтсан ч гэсэн ядарч, нойрмоглоод байвал аюулын дохио гэж үзээрэй. Эдгээр шинж тэмдгүүдтэй толгойн өвчин хавсарч байвал улаан эсийн хэмжээ бага байна гэж үзнэ.

Улаан эс нь цусыг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй, харин төмөр дутагдал нь энэ процессыг саармагжуулдаг байна. Үр дүн – байнгын толгой өвдөх, бие сулрах.

Эдгээр шинж тэмдэг нь таны цусны улаан эсийн хэмжээ хэвийн эсэхийг тодорхойлох боломжтой. Гэхдээ эмчид үзүүлэх гэдэг нь шалгарсан арга болохыг мартаж болохгүй. Далайн гаралтай хоол хүнс, самар, бүхэл үрийн гурил, шош, ногоон өнгөт ногоо түлхүү хэрэглэж хорт муу зуршлаасаа салаарай. Эрүүл байхыг хүсье.

Хэрэгтэй нийтлэлийг бусадтайгаа хуваалцахаа бас мартаж болохгүй.

15
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. buyanaa

    2017/07/30 at 16:41

    Tsonhigor baival yu bolson bhuu

  2. Darisuren Daidaa Danzan

    Darisuren Daidaa Danzan

    2017/07/30 at 20:52

    ИхдэхтэЙ төстэй шинж тэмдэгтэй байдаг байхаа

  3. Piastar St

    Piastar St

    2017/07/30 at 21:10

    Nyamdorj Nyamka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *