Хоол хийхэд шаардлагатай материалыг өөр зүйлээр орлуулах 7 арга

0

Таагүй нөхцөл байдал хүн болгонд тохиолдоно: зочид ирэх гээд байдаг, хоол хийх гэсэн боловч орц нь дутаад байдаг. Гарч авах цаг байхгүй. Жинхэнэ сүйрэл гэж үүнийг л хэлэх байх.

Таны хоолонд шаардлагатай байгаа орцыг тань орлуулж болох хүнсийг танилцуулж байна.

Зөөхий

Хөвсгөр, хөөлт ихтэй нарийн боов хийхэд зөөхий их ордог. Хэрвээ таны хөргөгчинд бэлэн зөөхий байхгүй бол та дараах байдлаар орлуулж болно:

  • Чихэргүй цэвэр тараг болон цөцгийн тосыг 3:1 харьцаагаар холино.

 

Крахмал

Крахмал нь нарийн боов, соус зэргийг өтгөрүүлэхэд хэрэглэдэг. Крахмалыг орлуулах зүйл бол:

  • Гурвалжин будаа, эрдэнэ шиш, бүхэл үрийн эсвэл овьёосны гурил
  • Зөөхий эсвэл цөцгий

 

Шоколад

Зочдоо шинэхэн барьсан шоколадны бялуугаар дайлахыг хүсэвч шоколад авахаа мартсан бол какаогоор орлуулна:

  • Какаог ургамлын эсвэл цөцгийн тостой 3:1 харьцаагаар холино.

Какао нь цэвэр сайн чанарынх бол бялууны амтанд огт нөлөөлөхгүй.

 

Хатаасан талх

Хатаасан нунтаг талх байхгүй гээд төлөвлөсөн хоолноосоо татгалзах хэрэггүй. Орлуулах зүйл:

  • Бүхэл үрийн гурил
  • Жижиглэн нунтагласан овьёос
  • Талхаа өөрөө хатааж блендерээр нунтаглана.

 

Сахар

Сахар дууссан байвал сайн л биз гэж бодоорой. Танд байгалийн цэвэр орлуулагч байх нь мэдээж. Жишээ нь,

  • Зөгийн бал
  • Хатаасан жимс (чангаанз, хасарваань)
  • Хатаасан гадил

 

Хөөлгөгч

Гэрийн нөхцөлд хөөлгөгч нь дэлгүүрийнхээс хамаагүй сайн болно. Үүнд:

  • 12 ц.х буудайн гурил, 5 ц.х сод, 3 ц.х нимбэгийн хүчил холино.
  • Тагтай шилэн саванд хийж хэрэгтэй үедээ ашиглаарай.

 

Маскарпоне бяслаг

Маскарпоне бяслаг – тирамису эсвэл чийзкейк хийхэд орох чухал орц. Хэрвээ дэлгүүрээс авахаа мартсан бол десертнийхээ орцыг дараах байдлаар орлуулж болно:

  • Тослог ихтэй цөцгийг нимбэгийн шүүстэй холино.

Илүү дэлгэрэнгүй жорыг эндээс үзнэ үү.

12
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *