Нүүр Амьдрал Хоол хүнс Хямдхан бөгөөд шим тэжээлтэй шилдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Хямдхан бөгөөд шим тэжээлтэй шилдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

0
0

Багахан төсвөөр ч эрүүл зөв хооллож болно. Эрүүл хооллолтын мэргэжилтнүүд та бүхэнд хямдхан ч гэлээ эрүүл мэндэд хэрэгтэй хоол хүнсийг танилцуулж байна. Та бүхэн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх бүрэн боломжтой.

Байцаа

Цэцэгт байцаа, брокколигийн шим тэжээлтэйг мэдэх хэрнээ бөөрөнхий байцааг төдий л анхааралгүй орхидог. Бөөрөнхий байцаанд агуулагдах С амин дэм нь бусад төрлийнхөөс хавьгүй их. Хүнсний ширхэглэгээр баялаг тул биеэс хорт бодис гаргах явцыг эрчимжүүлнэ. Даршилсан байцаа нь дархлаа сэргээж, гэдэс ходоодны ашигтай нянгуудын таатай орчинг дэмждэг.

 

Өндөг

Өндөгний цагаан биед бүрэн шингэдэг протеины агууламж өндөртэй цорын ганц хүнс гэж хэлж болно. Өндөгний цагаан нь хүний биед нэн шаардлагатай амино хүчлээр баялаг. Өндгийг 10 аргаар болгох боломжтой тул та сонголт арвинтай байх ажээ.

 

Тараг

Тараг зөвхөн турахад нөлөөлөөд зогсохгүй гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа нь хүний сэтгэл санаанд нааштайгаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тараг нь үнийн хувьд хямдхан. Хамгийн гол нь элдэв нэмэлт орцгүй буюу сахаргүй тараг сонгож авна.

 

Гурвалжин будаа

Киноа, булгури будаанаас шим тэжээлээр дутахгүй, үнийн хувьд ч хямдхан. Гурвалжин будаа нь нүүрс ус, уураг, хүнсний ширхэглэгээр баялаг төдийгүй киноагаас 100 калориар бага ажээ.

 

Гэдэс дотор

Элэг, бөөр, зүрх болон мал, амьтны гэдэс дотор эрүүл мэндэд шим тэжээлтэй. Жишээ нь, үхрийн элэг амино-хүчил, амин дэм, эрдэм бодис, цинкээр баялаг.

 

Алим

Алимны биед өгөх шим тэжээл ямар ч жимснээс дутахгүй их. Пектин гэх хүнсний ширхэглэг ихтэй, гэдэсний эрүүл микро орчинг дэмжинэ. Пектин нь турахаар зорьж байгаа хүмүүст маш тохиромжтой, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.

7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бамбай булчирхайнд тустай 9 хүнсний бүтээгдэхүүн

Бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулахын тулд бамбайгаа түүнд тустай хүнсний бүтээгдэ…