Аудигийн шинэ, эко Спорт Куаттро концепци

0

Аудигийн шинэ, эко Спорт Куаттро концепциГурван жилийн өмнө Ауди /Audi/ компани хүчирхэг, спорт купью Куаттро /Quattro/ концепцио танилцуулж байсан нь тус загварын анхдагч Ур-Куаттро /Ur-Quattro/-гийн 30 жилийн ойд зориулагдан бүтээгдсэн байсан. Тэгвэл Германы авто брэнд саяхан анхны богинохон дугуйн суурьтай Спорт Куаттро /Sport Quattro/ машиныхаа 30 жилийн ойд зориулсан загварынхаа туршилтын хувилбарыг танилцуулсан байна. Илүү өргөн, илүү шинэлэг загвартай болсон их гэрэлнүүд, гайхалтай загвар, дээд зэргийн функцлаг хянах самбар, 553 морины хүчтэй 4,0 литрийн хос турбо V8 хөдөлгүүр зэргээс гадна 110 кВт-ын хүчин чадалтай диск хэлбэрийн цахилгаан мотороор тоноглогдсон нь энэ машиныг байгальд ээлтэй спорт загвар болгожээ. 14,1 кВт/цагийн дахин цэнэглэдэг лити-ион батерейны багц нь нэг удаагийн цэнэглэлтээр 50 км зам туулах боломжтой. Хөдөлгүүрийн хосолсон систем нь 691 морины хүчийг гаргах чадалтай ба 0-100 км хүртэл хурдыг 3,7 секундэд авахын зэрэгцээ 305 км/цаг хүртэлх дээд хурдаар хурдлах боломжтой аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/03 at 14:05

    ystoi tachaangui ed bna daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *