![](https://news.xopom.com/content-mn/uploads/2017/04/XopoM.com-Уг-бодисоос-хэдхэн-дусал-хийхэд-л-таны-угаалтуур-шинэ-юм-шиг-болно-01.jpg)
Угаалтуур бөглөрөөд, эвгүй үнэр ханхална гэдэг бол байж болшгүй муухай зүйл. Магадгүй зарим хүмүүс химийн бодис худалдаж авахыг завддаг байх л даа. Гэхдээ бөглөө арилгадаг, ийм химийн бодисууд бохирын хоолойнд муугаар нөлөөлдөг гэдгийг санаарай!
Энгийн аргаар та нэг сумаар 2 туулай буудаж болно. Байгалиа ч хамгаалчихна, бохирдлоо ч арилгачихна.
Угаалтуураа хэрхэн цэвэрлэх вэ?
Орц:
- Тал аяга нимбэгийн шүүс
- Тал аяга хүнсний сода эсвэл 4-5 уут нарийн боовны хөөлгөгч
Бэлтгэх дараалал:
- Нимбэгний шүүсээ богино долгионы зууханд халаана (30 секунд орчим).
- Нимбэгний шүүс рүүгээ содоо хийгээд уустал нь хүлээнэ. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Учир нь холимог маань хүчтэй хөөсөрч, оргилох болно.
- Холимгоо халбагаар сайтар хутгана.
- Дараа нь холимгоо угаалтуурын хоолой руу хийгээд 10 минут байлгана.
- 10 минут болсны дараа угаалтуур луу буцламгай халуун ус хийнэ. Ингээд л таагүй үнэр ор мөргүй алга болно.
Гэртээ цэвэр цэмцгэр байдлыг авчрах амархан байгаа биз? Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгээ хуваалцахаа мартав аа.
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
Altanchimeg Batochir
2017/05/07 at 12:16
Turshij vzsen bga bolowu
Sukhee Oyunaa
2017/05/07 at 15:29
Meejger Koshka