7-хон минутын дотор цусны эргэлтээ сайжруулъя!

1

Эрэгтэй, эмэгтэй хүн бүрт цусны эргэлт муудах асуудал тулгардаг. Илрэх шинж тэмдэг нь: хурдан ядарч сульдах, халуун өдөр ч гар хөл хүйтэн байх, сэтгэл санаагаар байнга унах, тогтмол өлсөх мэдрэмж төрөх.

Цусны эргэлт удаашрах хэд хэдэн шалтгаан байж болно. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол буруу хооллолт болон хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдралын хэв маяг юм.

Эдгээр хүчин зүйлс нь судсанд судас хатуурлын товруу үүсэхэд нөлөөлдөг. Цусны урсгал удаашрах нь зүрхний шигдээс, цус харвалт, тэжээлгүйтлийн шарх, цаашлаад бүр үе мөчөө тайруулахад ч хүргэнэ.

Бид танд цусны эргэлт болон эрүүл мэндтэй холбоотой ихэнх асуудлаас салах энгийн зөвлөгөө, дасгалуудыг санал болгож байна.

Хүзүүний дасгал

Толгойгоо аажим, удаанаар хөдөлгөх хэрэгтэй! Толгойгоо зүүн тийш эргүүлээд хэдэн секунд байлгана. Дараа нь толгойгоо баруун тийш эргүүлээд мөн л хэдэн секунд барина. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй. Үүний дараа толгойгоо дээш доош удаан хэмнэлээр хөдөлгөнө. Дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.

Сунгалт

Дасгал хийж эхлэхийн өмнө бүх булчингуудаа сайтар сунгах хэрэгтэй. Үүний ачаар цусны урсгал хурдсаж, булчин халж, дасгалд хийхэд бэлтгэгддэг ба гэмтэл авах магадлалыг багасгана.

Суниалт

Өглөөний цайнаас өмнө өглөө 10 удаа суниалт хий. Энэ дасгал нь таны гаран дахь цусны эргэлтийг хурдасгах болно.

Гар хуруу

Гараа аажим зангидна. Энэ дасгалыг 10 удаа давтан хийгээрэй. Энэ дасгал гарын шөрмөс татахаас сэргийлдэг.

Явган аялал

Богино зайн алхалт ч хөлийн цусны эргэлтийг сайжруулж чаддаг. Долоо хоногтоо дор хаяж 3 удаа хүчтэй хэмнэлээр явган явж байх хэрэгтэй.

Бүжиг

Бүжгийг ихэвчлэн стресс тайлах, бие галбиржуулах зорилгоор зөвлөдөг. Ямар ч төрлийн бүжиг танд нээлттэй байх болно! Эерэг үр дүнд хүрэхийн тулд өдөрт ердөө 30 минут бүжиглэхэд л хангалттай.

Дараах видео дасгал цусны эргэлтийг хэдхэн минутын дотор сайжруулахад туслах болно.

36
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/05 at 12:35

    Shal hudlaa

  2. Solongo Ch

    Solongo Ch

    2017/04/05 at 13:03

    Бадрах В.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *