Хоосон ходоодон дээрээ жимс идэж 7 хоногт 2 кг тураарай!

5

Гуалиг, туранхай болоход тань киви тусална! Энэ исгэлэн жимсэнд хүүхэд байхдаа тийм ч дуртай байгаагүй, харин одоо бол өөр… Кивиг өдөр бүр өлөн ходоодон дээрээ идвэл гайхалтай үр дүнд хүргэнэ.

Кивиний турах дэглэмийг барьснаар биеийг маш хурдан цэвэршүүлэхээс гадна илүүдэл өөх тосыг гадагшлуулж, өвлийн улиралд танд шаардлагатай амин дэмээр хангана.

Кивиний тураах дэглэм

Киви байгалийн карнитин болон өөх шатаагч бодисыг агуулдаг. Мөн С амин дэмээр баялаг. Тиймээс маш бага калоритай гэсэн үг!

Ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл болон ходоодны өөр өвчингүй л бол өлөн ходоодон дээрээ 1 киви идэх нь маш үр дүнтэй. Зарим хүмүүс хальсанд маш хэрэгтэй шим тэжээл агуулдаг гэж үздэг учраас хальстай нь иддэг. Хэрвээ хальстай нь идэх дуртай бол хальстай нь ид. Өдөр бүр киви идэх нь биеийг сэргээж, бүхэл өдрийн турш сэтгэл хангалуун байхад тусалдаг.

Киви нь ходоод гэдсийг цэвэрлэдэг. Хоолны дуршлыг бууруулдаг, цайр болон зарим бодисын дутагдлаас болж хүний хоолны дуршил ихэсдэг юм.

Кивигээр мацаг барих

7 хоногт хамгийн ихдээ 2 удаа эсвэл 1 удаа киви идэж мацаг барих нь хүний биед маш тустай. Мацаг барих үедээ 6 ширхэг киви идэж, 1,5 литр тослоггүй тараг ууна. Мацаг барьж байгаа үед ходоод гэдэс амарч, цэвэрлэгддэг. Ингэж мацаг баривал 7 хоногт 2 кг хүртэл жин хаяж чадна!

Мацаг барих үедээ тараг болон киви, жүрж өөр бусад жимсний коктейл ууж болно. Кивигээр дэглэм барих нь маш гайхалтай үр дүнд хүргэдэг. 7 хоногийн хугацаанд дэглэм барих 2 хувилбарыг санал болгоё. 7 хоногийн дараа өөрийгөө толинд хараад та дуу алдах болно! Жин хаяхаас гадна биед хэрэгтэй амин дэмийг авч чадна. Богино хугацаанд 6 кг хаях боломжтой! Харин цэс нь яг л үлгэрийнх мэт…

Кивиний дэглэм

Өглөөний цай

  • 1 салатны навч, 1 ширхэг ногоон чинжүү, 1 киви, 2 ширхэг урт ногоон сонгино. Эдгээрийг хольж гич юм уу нимбэгний шүүс дусааж иднэ.
  • Өглөөний цайнаас 2 цагийн дараа хөнгөн зууш
  • 1 ширхэг ногоон алим, 1 киви, 1 гадилаар коктейл хийнэ. Эсвэл эдгээрийг зүгээр идэж болно.

Өдрийн хоол

  • 3 цайны халбага овьёосыг нэг аяга йогурт дээр хийж үүн дээрээ үзэм, нарийн хэрчсэн жүрж, кивиг нэмж хийнэ. 15 минутын дараа идээрэй.

Үд дунд

  • Жимсний салат хийнэ. 1 гадил, 1 алим, 1 киви, 1 аяга тараг эсвэл йогурт. Салатан дээрээ чимх циннамон хийж болно.

Оройн хоол

  • Бор будаатай салат хийнэ. 50 гр агшаасан бор будааг 1 киви, 1 алим эсвэл лийр, салатны навч, аяга тарагтай холино. Орцууд нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ үнэхээр амттай тул идээд үзээрэй!

Унтахын өмнө

  • 1 жүрж эсвэл аяга тарагны аль нэгийг сонгоно.

 

Уургаар баялаг кивитэй дэглэм         

Өглөөний цай

  • 100 гр бор будааг агшааж, шоо хэлбэртэй хэрчсэн киви, 1 ширхэг алим болон 30 гр бяслагийг үрж холино. Салатаа нэг аяга ногоон цайтай хамт идээрэй.

Өглөөний цайнаас 2 цагийн дараа

  • 1 гадил, 1 киви. Эсвэл 1 нимбэг хийж коктейл бэлтгэж болно

Өдрийн хоол

  • Шилдэг салат! 150 гр тахианы цээж махыг шоо хэлбэртэй хэрчээд 2 киви, усан үзэм, 1 ширхэг чанасан өндөг, бага зэрэг ногоон сонгино хийгээд холино. Давс, перец, нимбэгийн шүүсээр амтална. 1 цайны халбага оливын тос хийж болно.

Үд дунд

  • Тал гадил, 2 киви, 1 цайны халбага үзэм, 200 гр тослоггүй йогурттай салат. Мөн йогуртны оронд тараг хийж болно.

Оройн хоол

  • 50 гр бяслагийг үрээд, 2 киви, 50 гр агшаасан бор будаатай холино. Үүн дээрээ 1 цайны халбага оливын тос чимх базилик хийж болно.

Унтахын өмнө

  • Тослоггүй тараг эсвэл йогурт ууж болно

Бид үргэлж л өчигдрийнхөөсөө илүү сайн байхыг хүсдэг. Өөрийгөө эрүүл гэдгийг мэдрэх хамгийн сайхан!

Энэхүү турах дэглэмийг найз нөхөдтэйгээ хуваалцаарай. Мөн хэрэгжүүлээрэй!

15
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Punsal Punsal

    Punsal Punsal

    2017/03/28 at 15:09

    Пунсал

  2. Баагий Баагий

    Баагий Баагий

    2017/03/28 at 20:01

    Kiwinees uur jimseer bolohgui yum uu

  3. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2017/03/28 at 20:56

    Xodoodnii xvchlil ixdeed vxex baixdaa

  4. Batochir Oyunstesteg

    Batochir Oyunstesteg

    2017/03/28 at 23:05

    Ymar jims ideh ve.

  5. Munkhtseren Ulzii

    Munkhtseren Ulzii

    2017/03/29 at 00:22

    hooson bhdaa jims ideh muu l gej unshsiim bn

  6. Цэлмэг Байнаа

    Цэлмэг Байнаа

    2017/03/29 at 00:46

    Estoi muu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *