Facebook дээрх төрсөн өдрийн урилга хүсээгүй зочдыг цуглуулснаар үймээн дэгджээ

0

Facebook дээрх төрсөн өдрийн урилга хүсээгүй зочдыг цуглуулснаар үймээн дэгджээ


Нидерландын Haren хотын 16 настай охин өөрийн Facebook хуудсан дээрээ төрсөн өдрийн урилга бичиж үлдээхдээ зөвхөн өөрийн дотны найзуудад гэж онцгойлон тохируулахаа мартсаны улмаас төрсөн өдрийнхөө үдэшлэгээр төсөөлж байснаасаа хамаагүй олон, үл таних зочидтой нүүр тулахад хүрчээ. Түүгээр ч барахгүй санамсаргүй байдлаар төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан наргианчид Голландын жижигхэн хотод нүргээнтэй үймээн самуун дэгдээж орхисон байна. Яагаад залуу охид ийм явдлаас сургамж авахгүй байгаа юм бол?Өнгөрсөн жил ч бас нэгэн Герман охин Facebook дээрээ төрсөн өдрийн урилга бичиж үлдээснээр 1500 хүсээгүй зочин хүлээн авахад хүрсэн явдал болж байсан. Энэ оны 9-р сарын 21-ний хувьд 16 настай охины үлдээсэн урилга 30,000 хэрэглэгчид хүрсэн ба нутгийн эрх баригчдыг сэрэмжлэхэд хүргэсэн байна. Үдэшлэг цуцлагдаж, цагдаа нар Facebook-ын наргианчдад Haren руу ирэх хэрэггүй хэмээн хэлсэн боловч дор хаяж 3000 хүн Нидерландын жижигхэн хотод хүрэлцэн ирсэн гэнэ. Ердөө 19,000 хүнтэй тус хотод Project X Haren гэсэн бичиг бүхий богино ханцуйтай цамц өмссөн хэдэн зуун хүмүүс ирээд үдэшлэг болохгүй гэдгийг сонсмогцоо өөрсдийн паартиг зохион байгуулахаар шийдэж, цагдаа нар руу лонх, чулуу шидэж, нутгийн дэлгүүрүүдийг тонож, машинд гал тавьж, хотын гэрэл дохио, чийдэнгүүдийг эвдэж хэмхэлсэн байна. 20 хүн баривчлагдсан энэхүү үйл явдлын улмаас дор хаяж 36 хүн гэмтэж бэртсэний дотор нэг цагдаагийн ажилтан байжээ. Хэрвээ зөв ашиглаж чадвал Facebook бол маш хүчирхэг хэрэгсэл гэдгийг эндээс олж харах боломжтой байна.

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/10/02 at 15:27

    ene yaasan aimaar torson odor ve xexe

  2. KeSSo

    2012/10/02 at 15:55

    nogoo project x kino shig l bolson bshde xaxax

  3. Зочин

    2012/10/02 at 16:33

    huuy nba 2k13 pc huvilbar say garchlaa

  4. Зочин

    2012/10/02 at 16:39

    martagdashgui torson odor boljdee

  5. Зочин

    2012/10/02 at 17:51

    дуртай гарууд албаар олон нийтэд тараагаал… өөрөө од болж байгаам даа

  6. Зочин

    2012/10/02 at 18:46

    aimar2

  7. avp_0227

    2012/10/02 at 18:57

    [quote]nogoo project x kino shig l bolson bshde xaxax
    [/quote]
    xaxa thh

  8. MUNHJARGALTUGULDUR

    2012/10/02 at 19:17

    hezeech mardagdashgvi tursun udur

  9. LillLove

    2012/10/03 at 22:37

    project x

  10. Зочин

    2012/10/10 at 13:10

    солонгос австрали канад энэтхэг тайвань сингапур улсад бүх төрлийн мэргэжлээр суралцуулна 7011-0503 9516-1006 9114-8232 89-011-011 http://www.edu-line.mn

  11. ookss

    2012/11/11 at 14:48

    гоё гоё… монголд яаах бол?
    охидоо санаа аваачээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *