Өөртөө итгэлтэй байж аз жаргалыг мэдрэх амьдралын 12 хууль

2

Ньютоны гуравдугаар хууль: “Аливаа биеийн үйлдэл нөгөө биед нөлөөлөл үзүүлнэ”. Энэ хууль зөвхөн физикийн биетэд нөлөөлөөд зогсохгүй – бидний амьдралд ч тохиолдох зүйл. Бидний бодож байгаа бодол, үйл хөдлөл ямар нэгэн байдлаар эсрэг хариу үзүүлдэг ажээ.

Өөртөө итгэлтэй, улам аз жаргалыг мэдрэх амьдралын 12 хуулийг танд танилцуулахаар бэлдлээ:

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 1

Бид дэлхий ертөнцтэй хэрхэн харилцана хариу нь бидэнд ямар нэгэн байдлаар ирнэ. Хэрвээ бид хайрлуулж аз жаргалыг амсахыг хүсэж байгаа бол юуны түрүүнд бид өөрсдөө эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж аз жаргалтай болгох ёстой.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 2

Дотоод сэтгэлийг хөглөх түлхүүр – гадаад ертөнцөөс хараат бус байх. Өөрөө өөрөөрөө байх, таныг хайрладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, өөрийнхөө дуртай тийм эд зүйлстэй байх ёстой юм.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 3

Аливаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний дараа л бид өөрчлөх боломжтой болно. Хэн нэгнийг дайснаа гэж харж байгаа цагт бид өөрсдийгөө тодорхойлж чадаагүй байна гэсэн үг.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 4

Бид өөрсдөө өсөж дэвжих нь маш чухал, үүнд бусад хүмүүс, хот, бидний эргэн тойрон байгаа технологи хөгжих эсэх нь чухал биш. Бидний дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа, амьдрал маш үнэтэй юм шүү.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 5

Амьдрал бол толь. Ажил төрөл маань өөдтэй биш байвал бид өөрсдөө дотоод сэтгэлдээ асуудалтай байна гэсэн үг. Тийм учраас хариуцлагыг өөртөө үүрч сурах хэрэгтэй.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 6

Аливаа ажил хэргээ гадаад ертөнцтэй их бага хэмжээгээр уялдуулж байх хэрэгтэй. Аливаа ажлыг эхлүүлэхэд бүх алхамыг урьдчилан тооцоол, ажлын ард гарахад энэ л чухал юм шүү дээ.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 7

Хоёр зүйлийн тухай нэгэн зэрэг бодож болохгүй. Дотоод сэтгэлийн үнэ цэнээ хайж байгаа бол таны толгойд харуусал, хорсол бодох зай үлдэхгүй нь мэдээж.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 8

Өөрийн нүдээр харж үзсэн зүйлээ л бид хүлээн зөвшөөрдөг. Аливаа нэг зүйлийг үнэн гэж бодож байгаа ч үүнийгээ баталж чадахгүй байгаа нь мэдлэг биш харин санаа бодол төдий байна гэсэн үг.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 9

Өнгөрснөө ухаж төнхөх, ирээдүйн тухай салдаггүй мөрөөдөл зэрэг нь бидний одоо болж байгаа зүйлийг олж харахад саад болдог. Энэ нь биднийг шинэ зүйл хийхэд саад болдог юм.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 10

Хийсэн үйлдлээсээ суралцахгүй бол түүх давтагдсаар л байна. Тийм учраас нэг зүйлийг давтан хийхэд өөр үр дүн гарна гэж найдсаны хэрэггүй.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 11

Ямар ч шагнал таны хөдөлмөрийн үнэ цэнэ. Тавьсан зорилгодоо хүрэх хөдөлмөрийн үр дүн нь таны аз жаргал байх болно.

Итгэхээс өөр аргагүй амьдралын 12 хууль 12

Бид хүссэнээ авахын тулд өөрийн хүч, хөдөлмөрөө зарцуулдаг. Зарцуулсан хүч, хөдөлмөрийнхөө хэрээр хариу нь ирнэ. Харин хэн нэгэнд ямар нэгэн бэлэг өгөх дуртай нэг нь сэтгэлийн гэгээрэл олж авдаг байна.

3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Purev Tsolmon

    Purev Tsolmon

    2016/11/12 at 14:30

    ???

  2. Зочин

    2016/11/14 at 00:43

    ekh suvaljaa bichij bmaar um. zohioson bj bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *