Амиа хорлолтын тоогоор Дэлхийд тэргүүлдэг таван орон

0

Амиа хорлолтын тоогоор Дэлхийд тэргүүлдэг таван орон


Хүмүүн заяаг олж төрнө гэдэг мянган ширхэг будааг дээш нь цацваас ганцхан ширхэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил хосгүй ховорхон заяа гэдэг. Гэтэл энэ хорвоод хосгүй хүн заяаг олж төрчихөөд амьдралын хатуу хөтүү, элдэв саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчиж чадалгүй алтан амиа егүүтгэгчид цөөнгүй. Хүний хорвоод сайн муу, сайхан муухай зэрэгцэн оршдог ч хүн амьдралаас зөвхөн сайн сайхан, гэрэл гэгээтэйг нь олж харан түүнээс аз жаргал, амьдралын таашаалыг мэдэрч чаддаг байвал ядуу тарчиг, хүнд хэцүү амьдарч байсан ч тэр нь үүрдийн зовлон мэт санагдахгүй.Зовсны эцэст жаргана гэдэг манай ардын сайхан үг бий. Хэсэг зуурын зовлон бэрхшээлийг амьдралын шалгуур сорил хэмээн үзэж, түүнд өвдөг сөхрөлгүй өөдрөг, зоригтой байснаар амьдралын сайн сайхныг мэдрэх, амьдралд дурлах сэтгэл тань улам ихэснэ. Дэлхийн улс орон бүрд хайран амь насаа егүүтгэн нүгэл үйлдэгчид байдгийн дотроос амиа хорлох явдал хамгийн их гардаг таван орны тухай товч мэдээллийг энд нийтэллээ.

Литва[ XopoM.com ] фото

Умард Европ дахь Балтийн гурван том улсын нэг Бүгд Найрамдах Литва улс нь Балтийн тэнгисийн зүүн өмнөд эргийн дагуу байрладаг. Хойд талаараа Латви, зүүн болон өмнөд хэсгээрээ Беларусь, баруун өмнөд хэсгээрээ Польш болон ОХУ-ын Калининград мужтай хиллэдэг 3.2 сая хүн амтай энэ улсад амиа хорлолтын тоо хамгийн өндөр буюу 34.1 хувьтай байдаг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд амиа хорлолтын тоо хоёр дахин нэмэгдэж, урьд нь амиа хорлолтын тоогоор тэргүүлдэг байсан Унгар болон Балтийн бусад орнуудын өмнө бичигдэх болжээ. Тус улсад амиа хорлолт өндөр байгаагийн ард байгаа гол шалтгаан нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-тай байгаа явдал юм. Литвийн тэргүүлэх зэргийн сэтгэл мэдрэлийн эмч Dr.Dainius Puras хэлэхдээ “Энэ бол тахал. Хэрвээ энэ амиа хорлолт биш байсан бол халдварт өвчин жилд 1500 орчим хүний амь насыг авч одох байсан ба засгийн газар сая саяын хөрөнгийг үүнд зарцуулах байсан.” гэсэн байна.

 

Өмнөд Солонгос[ XopoM.com ] фото

Баруун талаараа Хятад, зүүн талаараа Япон, хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоо өндөртэй улсуудын жагсаалтанд дээрээсээ хоёрт бичигддэг. Амиа хорлолтын хувь 31-д хүрсэн энэ улсын засгийн газрын 2010 оны илтгэлд амиа хорлогчдын нас 40-өөс доош байна гэсэн байна. Өмнөд Солонгос дахь амиа хорлолтын явдал хуучин ерөнхийлөгч Roh Moo-hyun, Samsung-ын өв залгамжлагч, тэрбумтан Lee Yoon-hyung, поп дуучин U;Nee, Chae Dong Ha, мэргэжлийн хөл бөмбөгчин Yoon Ki-Won and Chung Jong-kwan, супер модель Daul Kim, жүжигчин Ahn Jae-hwan, Jung Da Bin, Lee Eun-ju, Jang Ja-yeon, Choi Jin-shil, Kim Ji-hoo, Park Hye Sang, Park Yong-ha нарын алдартай хүмүүс амиа хорлосны дараа олны анхаарлыг татах болжээ. Сэтгэл мэдрэлийн эмч нар амиа хорлох явдал их байгааг үндэсний зан чанарын онцлогтой холбоотой гэж үзэж байгаа юм. Өмнөд Солонгосчууд бол өөрийн жинхэнэ мэдрэмжээ нуун дарагдуулж, хэрвээ өөрт нь зовлон бэрхшээл учирвал бусдаас тусламж хүсэх дургүй хүмүүс. Энэ зан чанар нь амиа хорлолтын тоо өндөр байх гол шалтгаан болж байгаа аж.

 

Гуяана[ XopoM.com ] фото

Өмнөд Америкийн хойд эрэгт орших Гуяана улсад амиа хорлолт өндөр байгаа явдал нь тус улсад олон нийтийн эрүүл мэндийн асуудал ноцтой хэмжээнд байдагт оршиж байгаа юм. Жил бүр 150-200 хүн амиа хорлож байгаагийн дотор 15-24 насныхан болон 25-44 насныхан их байна. Амиа хорлож байгаагийн гол шалтгаан нь депресс болон дотоодын маргаантай асуудал юм. Гуяана улсын зүүн хэсэгт орших Berbice мужид амиа хорлолт 50 хувьтай байгаа нь Дэлхийн бусад аль ч оронд байхгүй өндөр хувь ажээ.

 

Казакстан[ XopoM.com ] фото

Казакстан бол газар нутгийнхаа хэмжээгээр Дэлхийн хамгийн том газар нутагтай ес дэх улс, мөн далайд гарцгүй хамгийн том улс. 2,727,300 километр хавтгай дөрвөлжин газар нутаг нь Баруун Европоос ч том. 1991 оны 12-р сарын 16-нд тусгаар тогтносон улс болсноо албан ёсоор зарласан тус улс ЗСБНХУ-аас тусгаарласан хамгийн сүүлчийн улс юм. Тус улсын коммунист эриний удирдагч Нурсултан Назарбаев Казакстаны анхны ерөнхийлөгч болсон бөгөөд өнөөдөр ч энэ байр сууриа хадгалсаар байгаа билээ. Жил бүр 3,600 орчим Казакстан хүн амиа хорлодог ба Казакстаны статистикын газраас мэдээлснээр тус улсад гарч байгаа нийт амиа хорлолтын гуравны нэг хувийг хүүхдүүд, өсвөр насныхан болон 29-өөс доош насныхан эзэлж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд 18-аас доош насны амиа хорлогчдын тоо 1.7%-аар өссөн байгаа юм байна.

 

Беларусь[ XopoM.com ] фото

Беларусь буюу үгчилбэл Цагаан Орос хэмэх энэ улс 20-р зууныг хүртэл өнөөгийн Беларусь улсын газар нутаг Полоцкын ванлиг, Литвийн Их эзэмшил газар, Польш-Литвийн бүгд найрамдах улс, Оросын эзэнт гүрэн зэрэг хэд хэдэн улсын харьяалалд багтаж байсан. Бүгд Найрамдах Беларусь улсын парламент 1990 оны 7-р сарын 27-нд ЗХУ-аас салж, бие даасан улс болсноо зарласан бөгөөд 1991 оны 8-р сарын 25-нд тусгаар тогтносон улс болсноо зарласан. Александр Лукашенко 1994 оноос хойш тус улсын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Беларусьт амиа хорлолт 25.3 хувьтай байгаа нь тус улсыг энэ тоогоор Дэлхийд тэргүүлдэг улсуудын нэгд оруулж байгаа юм. 1990 оноос хойш харьцангуй өсөж байгаа амиа хорлох явдал хот суурин газраас хөдөө орон нутагт илүү өндөр байгаа ажээ. Амиа хорлох явдлын гол шалтгаан нь мужуудын хоорондох яс үндэс болон соёлын ялгаа гэж үзэж байгаа юм байна.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/05/28 at 08:54

    soninl yum tom shaltgaantai bjl amia horoldog bhda

  2. BEK_KKK

    2012/05/28 at 11:00

    yana we lol

  3. Зочин

    2012/05/28 at 11:00

    yaponiig ih amia horlodog gej sonssiin bn getel end alga tegeheer bagal bdag bololtoidoo gej

  4. Зочин

    2012/05/28 at 11:21

    [email protected] saihal hargdaj bna

  5. StoRm-mN

    2012/05/28 at 14:49

    hmmm

  6. Зочин

    2012/05/28 at 15:15

    манайхаан энийг like дараад өгөөч: https://www.facebook.com/pages/metrotubenet/286022271491296

  7. MuTe

    2012/05/28 at 18:53

    хөөх хэцүү байдаг байлгүй дээ нэг бол амиа хорлоно нэг бол халдварт өвчинөөр үхнэ гэдэг…

  8. sirusIP

    2012/06/02 at 04:01

    казакстан литва беларусь орос ахын эрхшээлд байсан тэгээд ч аргагүй биз дэээ

  9. Зочин

    2012/06/18 at 16:14

  10. 88556640

    2012/11/27 at 19:00

    балай юмнууд уул нь гайгүй баян орны хүмүүс байхын

  11. Зочин

    2013/01/11 at 10:18

    soriltiig tewcheed garahad boloo daraa ni jargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *