Нүүр будалтын 16 домог

0

Нүүрээ хэрхэн зөв будахыг орчин үеийн бүсгүйчүүд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэсэн хэдий ч интернет хөгжсөн өнөө үед бүсгүйчүүд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр хангагдаж байна. Иймээс бүсгүйчүүд та бүхэнд туслахаар дараах мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Бидний одоо болтол үнэмшиж явдаг алдартай нүүр будалтын аргуудын үнэн худлыг та өөрөө давхар шүүнэ биз ээ.

Домог 1. Улаан уруулын будаг бүсгүй болгонд зохидог

Нүүр будалтын 16 домог 2

Үнэн хэрэгтээ: 110% худлаа юм-улаан уруулын будаг зохидог ч гэсэн  нь зөв туяатайг сонгох хэрэгтэй юм шүү.

Домог 2. Сормуусны будгийг хатангуут нь хогийн саванд

Нүүр будалтын 16 домог 3

Үнэн хэрэгтээ: Сормуусны будагны баталгаат хугацаа – онгойлгосноос хойш 3 сар. Нүдэнд ойр хэрэглэгдэх гоо сайхны бүтээгдэхүүн учраас хугацаа хэтэрсэн будагнаас нүдний ямар нэгэн халдвар өвчин авч болзошгүй. Хэрэглээний явцад элдэв төрлийн нян наалдсаар байх бөгөөд энэ нь нүдэнд орж өвчин үүсгэх эрсдэлтэй.

Домог 3. Сормуусны будгийн багсыг хэд хэдэн удаа саванд шургуулж хийхэд бөөгнөрсөн будаг алга болно

Нүүр будалтын 16 домог 4

Үнэн хэрэгтээ: Будагны багсыг олон удаа шургуулахад саванд агаар орж будагны хадгалах хугацаа л богиносно. Үүний оронд та багсыг савнаас нь гаргахаас өмнө хэд хэдэн удаа эргүүлээрэй.

Домог 4. Унтахаасаа өмнө будгаа заавал арилгах албагүй

Нүүр будалтын 16 домог 5

Үнэн хэрэгтээ: Унтаж байхад арьс төлжиж илүү чийгтэй болдог байна. Хэрвээ та будагтай унтсан бол таны арьсны нүх амьсгалах боломжгүй тул үрэвсэх эрсдэлтэй ажээ.

Домог 5. Гоо сайхны бүтээгдэхүүнд хадгалах хугацаа гэж байхгүй тул дуустал нь нүүрэндээ түрхэнэ

Нүүр будалтын 16 домог 6

Үнэн хэрэгтээ: Ёстой үгүй шүү, үгүй. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах хугацаатай байдаг, энэ хугацааг үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн дээрээ хэнбуйгай ч ойлгохоор тавьсан байна. Хадгалах хугацаа нь гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглахаар тагийг  нээсэн өдрөөс эхлэн тоологдоно.

Домог 6. Гоо сайхны багсыг зөвхөн та хэрэглэдэг тул угаах шаардлагагүй

Нүүр будалтын 16 домог 7

Үнэн хэрэгтээ: Таны багс элдэв төрлийн гадаргуу дээр хүрч байгаа. Цэвэрлэхгүй яваад л байвал нян үржээд л байгаа гэсэн үг. Энэ нь өвчин тусах магадлал нэмэгдэхээс гадна бийрний ашиглалтын хугацааг богиносгож байгаа хэрэг юм шүү.

Домог 7. Гоо сайхны бүтээгдэхүүн мууддаггүй

Нүүр будалтын 16 домог 8

Үнэн хэрэгтээ: зохих зааврын дагуу хадгалаагүй бол хадгалах хугацаанаасаа өмнө муудна. Жишээ нь, гоо сайхны бүтээгдэхүүнийг халуун, харанхуй газар хадгалахыг хорьдог байна.

Домог 8. Урсдаггүй сормуусны будгийг өдөр болгон түрхэж болно

Нүүр будалтын 16 домог 9

Үнэн хэрэгтээ: хэрвээ та бороонд норох магадлалтай л биш бол энэ төрлийн будаг түрхэх шаардлага байхгүй, жирийн сормуусны будаг л түрх. Эс бөгөөс ажлын өдөр дууссаны дараа арилдаггүй сормуусны будгаа арилгах гэж танаас багагүй хүч шаардагдах болно. Сормуусыг их хүчтэй үрснээр таны сормуус хэврэг болж хэсэг хугацааны дараа сормуусгүй хоцрохыг хэн ч таашгүй.

Домог 9. Праймерыг чийгшүүлэгч тосоор орлуулж болно

Нүүр будалтын 16 домог 10

Үнэн хэрэгтээ: Праймер нүүрний өөг дарж өгдөг. Тэгээд ч праймер дээр түрхсэн гоо сайхны бүтээгдэхүүн илүү сайн тогтоцтой байдаг ажээ.

Домог 10. Тональ крем түрхэхээс өмнө консилерийг түрхэх ёстой

Нүүр будалтын 16 домог 11

Үнэн хэрэгтээ: Эсрэгээрээ юм шүү, эхлээд тональ крем түрхээд дараа нь консилерээр өөгөө дарна. Энэ аргаар будахад та гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг хэмнэх боломжтойгоос гадна таны будаг илүү нимгэн бодит харагдах болно.

Домог 11. Тональ крем арьсыг муутгадаг

Нүүр будалтын 16 домог 12

Үнэн хэрэгтээ: Орчин үеийн тональ крем арьс хамгаалах маш олон үйлдэлтэй, үүнд нарны туяанаас хамгаалах, арьсанд тэжээл өгөх зэрэг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирсон будгийг сонгох нь чухал.

Домог 12. Хөмсөгний өнгө үсний өнгөнөөс 2 дахин гүн байх ёстой

Нүүр будалтын 16 домог 13

Үнэн хэрэгтээ: хэрвээ таны үс цайвар шаргал л бол энэ аргыг хэрэглэнэ. Бор үстэй бүсгүйчүүд тас хар хөмсөгтэй байхаас харин зайлсхийсэн дээр:  тас хар хөмсөг хүнийг илүү хөгшин, болхи харагдуулдаг юм.

Домог 13. Уруулаа том харагдуулахын тулд уруулын хүрээнээс гарсан зураас зурна

Нүүр будалтын 16 домог 14

Үнэн хэрэгтээ:  энэ арга зөвхөн зураг авалтын үед л ашиглахаас бус амьдрал дээр тохирохгүй арга. Уруулыг тань байгаагаасаа том харагдуулах арга бол: дээд уруулдаа бага зэрэг гялалзсан цайвар будаг, мөн доод уруулын дунд хэсгээр багахан гялалзсан цайвар будаг тавиарай. Гэрэлд ойж том харагдах болно.

Домог 14. Нүдний доод зовхины хар зураас нүдийг том харагдуулна

Нүүр будалтын 16 домог 15

Үнэн хэрэгтээ: smoky eyes будалт нүдийг үнэхээр том харагдуулна, харин бүдүүн хар зураас нүдийг жижгэрүүлдэг болохыг анхаараарай. Том харагдуулахыг хүсэж байгаа бол цайвар өнгийн тень тавьж, нарийхан хар зураасаар бага зэрэг зурна.

Домог 15. Тональ будгийг нүд орчимд тавьж болохгүй

Нүүр будалтын 16 домог 16

Үнэн хэрэгтээ: Сүүлийн үеийн тональ крем нь спиртийн агууламжгүй учраас арьсыг  хуурайшуулахгүй. Нүд орчим түрхэж болох бөгөөд зовхиныхоо үрчлээг нуух боломжтой.

Домог 16. Цэнхэр тень – өнгөрсөн үеийн загвар

Нүүр будалтын 16 домог 17

Үнэн хэрэгтээ: нүүр будалтын сүүлийн үеийн хэв маяг өөрөөр тайлбарлаж байна аа: цэнхэр, цайвар, цайвар ягаан өнгө эргээд моод болсон. Өдөр тутмын нүд будалтад цэнхэр тенийг өөр цайвар өнгөөр уусгаж будах болжээ.

12
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *