2013 оны 7-р сарын хамгийн шилдэг төхөөрөмжнүүд

0

2013 оны 7-р сарын хамгийн шилдэг төхөөрөмжнүүд

Технологи, технологи, технологи… Өнөө цагийн Дэлхийн хүн төрөлхтний амьдралыг техник технологигүйгээр төсөөлөхийн аргагүй болоод байна. Технологийн хувьсал, хөгжил өдөр өдрөөр явагдаж байгаа эрин зуунд амьдарч байгаа бид технологийн хөгжлийн талаарх мэдээллийг асар хурдан авч байхгүй бол нэг л мэдэхэд тэртээ ард хоцорчихсон байх болоод байна. Тэгвэл энэ оны энэ сарын байдлаар буюу 2013 оны7-р сарын хамгийн шилдэг, хамгийн халуухан гэгдэж байгаа ямар технологиуд байгаа талаарх мэдээллийг энэхүү нийтлэлийн маань дэлгэрэнгүйгээс харцгаая.

 

Tech21 Impact Shield

Impact Shield бол хамгийн хатуу, хамгийн бат бөх дэлгэц хамгаалагч. Наалт шиг нимгэн боловч гурван давхаргатай. Хамгийн дээд талын хатуу давхарга нь цохилтыг сарниулдаг бол дунд талынх нь сумны хамгаалалттай шил хийхэд ашигладаг хагарлаас хамгаалдаг, хамгийн сүүлийн зөөлөн суурь давхарга нь энергийг татдаг. Энэхүү хамгаалагч бамбай нь цохилтын хүчийг 80 хувиар бууруулдаг байна.

 

Gerber Daily Carry Hook Knife

GDC Hook Knife нь хамгийн найдвартай жижиг гинж бүхий ирнүүдийн нэг. Хуйнаас нь ирийг гаргахдаа хэрэглэгч долоовор хуруугаа хөнгөнцагаан цагирган бариулаар гулгуулах ба эрхий хуруу бариул дээр байх ёстой. Хоёр инчийн ган төмөр энэ хутга суудлын бүслүүрийг ч огтолж дөнгөх иртэй юм.

 

WowWee RoboMe

RoboMe болiPhone-д суурилсан тохируулах боломжтой робот тоглоом. Үүний апп-аар дамжуулан хэрэглэгч нүдний хэлбэр, нүүр-үсний хэв маяг,  дууны өнгүүдийг сонгох боломжтой.RoboMe нь дуу танигч программ болон инфраред буюу хэт улаан туяа мэдрэгчтэй учир дуу хоолойгоор өгсөн даалгаврыг биелүүлж, бартаа сааднаас зайлсхийх чадвартай.

 

HexBright Flex

Flex бол анхны программчлагдсан гар чийдэн. Микропроцессор бүхий 6 инчийн хөнгөнцагаан гар чийдэн ньUSB-ээр компьютерт холбогддог. Хэрэглэгч гар чийдэнгээ компьютерт холбоодopen-source кодоор программчлах боломжтой. Жишээлбэл: нөхцөл байдлаас хамааран гэрэл асах эсвэл унтрах горим гэх мэт.

 

KEEN Olympus Socks

Olympus оймс нь насан туршдаа хэрэглэх баталгааг өгсөн. KEEN-ий дизайнерууд Dyneema хэмээхурагддаггүй бээлийнд ашигладаг ган төмөрнөөс 15 дахин бат бөх фибер материалыг өсгий болон хурууны хэсэгт оруулж өгчээ. Үүний үр дүнд уг оймс огт цоорохгүй болсон байна. Харин одоо хэрхэн хатаагчнаас гаргаж ирэхэд хэлбэрээ алдахгүй байх тал дээр ажиллаж байгаа юм.

 

Toshiba Kirabook Laptop

Kirabook лаптопны мэдрэгч дэлгэц нь дээрээс нь даралт өгөх үед ямар нэг өөрчлөлт өгөхгүй. Тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд инженерүүд ердийн хоёр миллиметрийн өргөнтэй нугасыг нэг таван миллиметр өргөнтэй болгожээ. Том нугас хийсэн нь хэрэглэгч нөгөө гараараа барилгүйгээр дэлгэцийг дэлгэж чадна гэсэн үг юм.

 

Mission EnduraCool Instant Cooling Towel

EnduraCool алчуур нь зуны хамгийн халуун цагт ч хүйтэн байдлаа хадгалдаг. Хэрэглэгч эхлээд алчуураа норгож, дараа нь мушгина. Тусгай хөндий фиберүүдийн орчимд агаар хуримтлагдаж, доторх ус нь уурших ба үлдсэн усан дуслуудыг хүний биеийн температураас доош хэм буюу 30 хэмд барьдаг байна.

 

 

FocusTwist iOS App

FocusTwist iOS app-тай гэрэл зурагчид зураг авсныхаа дараа фокусаа дахин тохируулах боломжтой. Эхлээд хоёр секунд орчмын хугацаа болох ба гар утасны камер янз бүрийн фокусын өнцгөөс олон арван зураг авах юм.Дараа нь хэрэглэгч өөрт таалагдсан фокустай зургаа сонгон авна.

 

 

Acoustic-Electric Pegasus Guitar

Акустик-цахилгаан Pegasus гитар нь сөрөг санал сэтгэгдлийг огцом бууруулж байна. Дууны нүхний оронд 18 инчийн урттай хоёр завсартай. Үүний үр дүнд гитар залгагдах үед спикерээр гарах дуунд утас болон их бие доргихгүй болж байгаа аж.

 

Kwikset Kevo Lock

Kwikset Kevo цоожтой байхад түлхүүр ямар ч хэрэггүй. Вluetooth-ээр хэрэглэгч батерейгаар ажилладаг хоосон түгжээг UniKey апп бүхий ухаалаг гар утсаар нийлүүлэх ба гар утас ойрхон байгаа үед цоожинд хүрэхэд л нээгдэнэ.

 

SPRiZZi Carbonation Machine

SPRiZZi нүүрсхүчлээр баяжуулах машин нь нэг үйлдлээр хийжүүлсэн ус хийх боломжийг олгодог. Хэрэглэгч машиндаа хоёр унц амттан бүхий бортгыг байрлуулах ба нүүрстөрөгчийн диоксид ус болон амттаны холимог бүхий машины канистр руу шилжинэ. Хоёр унцын хэмжээтэй жижиг бортого 35 цент орчмын үнэтэй, харин  CO2 канистрын ашиглалтын хугацаа 100 бортого ашиглаж байж дуусах аж.

 

3M Paint Defender

3M Paint Defender нь машины будгийг шинэ юм шиг харагдуулахад тусална. Полиуретан дээр суурилсан бүрхэгч шүршигч нь шингэн байдалтай байх боловч ойролцоогоор гурван цагийн дотор үл үзэгдэгч болон хатна. Нэг удаа шүршсэн нь нэг жил орчмын хугацаанд тогтох ба тодорхой хугацааны дараа хуулж аваад дахин шүршинэ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/08/03 at 12:53

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *