Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд

1

Бидний амьдралд асуудал, бэрхшээл, тааламжгүй зүйлс үргэлж тулгардаг. Тиймээс дараах мэдээнд таны өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөд туслах хэд хэдэн аргуудыг цуглуулан хүргэж байна. Эдгээр зөвлөгөөнүүд нь бүх зүйлийг хялбар болгох учир хүн бүрт хэрэгтэй мэдээлэл байх болно. Тухлан үзээрэй.

1. Цамцаа хэрхэн өлгүүрт өлгөх вэ?

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 2

Цамцны мөр ихэвчлэн өлгүүрийн мөрнөөс өргөн байдаг. Үүнээс болж хувцас байнга өлгүүрээс унаж эсвэл суначихдаг шүү дээ. Ийм таагүй байдлаас гарахын тулд цамцаа өлгөлгүй өлгүүрт тохоорой. Үүний тулд цамцаа дундуур нь нугалаад дээр нь өлгүүрээ тавина. Ингэхдээ өлгүүрийн дэгээ суга руу харсан байх ёстой. Дараа нь хувцсаа өлгүүр дээгүүр давуулаарай.

2. Хогны савны уут

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 3

Хүмүүс ихэвчлэн супермаркетаас авсан уутаа хогны савандаа хийдэг. Хогоо хаяхад торны бариул доош суусан үед бариулаас барихад хэцүү байдаг шүү дээ. Энэ асуудлаас гарахад танд зориулалтын дэгээ хэрэг болно. Хэрэв ийм дэгээ байхгүй бол алчуур өлгөдөг энгийн дэгээ нааж болно.

3. Мөстэй уут өөрөө хийх

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 4

Хүүхэд эсвэл тамирчинтай гэрт хаван буулгах, зөөлөн эдийн гэмтлийн хүчтэй өвдөлтийг багасгах, арьс тайвшруулж хөхрөлт үүсэхээс сэргийлэхийн тулд мөстэй уут заавал хэрэг болдог. Ийм мөстэй уут хийх тун хялбар. Усыг эмнэлгийн спирттэй 3/1 харьцаатай авч холиод бэлэн болсон уусмалаа амыг нь хаадаг уутанд хийж хөлдөөгчинд хадгалаарай.

4. Дарстай хундагыг хэрхэн зөв барих вэ?

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 5

Дарс ууж байхдаа хундаганы хөлөөс барьж байгаарай. Хундаганы өргөн хэсгээс баривал биеийн температур дарсыг хурдан халааж дарс амт чанараа алддаг.

5. Чихэвчийг хэрхэн зүүх вэ?

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 6

Жижигхэн, вакуум, дуслан чихэвчүүд өнөө үед хамгийн ихээр хэрэглэгддэг чихэвчийн нэг мөн. Гэхдээ ийм чихэвч чихнээс унахдаа амархан байдаг. Ялангуяа алхах үед. Энэ асуудлаас гарахын тулд чихэвчийг стандарт аргаар бус харин кабелийг чихнийхээ дээгүүр давуулж зүүгээрэй.

6. Газар дусахаас хамгаал

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 7

Будгаа гамнаж ажлаа илүү нямбай, тухтай хийхийн тулд танд савтай будганд байрлуулсан утас эсвэл резин хэрэг болно. Ийм арга ашиглаж будагны илүүдлийг багснаас хялбархан авахаас гадна багсаа будагтай саванд унахаас сэргийлдэг.

7. Хувцасны улавч

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 8

Нүүхээр зэхэж байна уу? Эсвэл таны шүүгээ хэтэрхий багтаамж муутай юу? Тэгвэл энэ аргыг яг танд зориулж байна. Улирлын хувцаснуудаа ангилаад ангилсан хувцас бүртээ цэвэрхэн хогны уут угла. Ингэхдээ дээрээс нь биш харин доороос нь углаж резинээр амыг нь боогоорой.

8. Хүнсээ хөргөгчинд хадгалахдаа

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 9

Ууттай хүнсээ хөргөгчинд өлгөж хадгалж болно. Ийм арга хөргөгчинд зай гаргах ба хүнс үргэлж нүдэнд ил харагдаж байх болно.

9. Мөнгийг яаж цэвэрлэх вэ?

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 10

Мөнгөн эдлэлийн өнгийг сэргээхийн тулд сод, тугалган цаас ашиглаарай. Шилэн савны ёроолд тугалган цаас дэвсээд өөр саванд ус буцалгаж 200 гр содыг 4 литр усанд хийнэ гэж тооцоолж бэлтгэнэ. Урвал дуустал түр хүлээгээд содтой усаа тугалган цаастай саванд хийнэ. Хэдэн минутын дараа гялалзсан мөнгөн эдлэлээ уснаас гаргаарай.

10. Ухаалаг утасны тавиур

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 11

Ухаалаг гар утсан дээрээ кино, видео бичлэг үзэх дуртай юу? Энгийн нарны шилийг утасны тавиур болгон ашиглаарай.

11. Ус нэвтэрдэггүй гутал

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 12

Ус нэвтэрдэггүй гуталтай болохын тулд зөгийн лав ашиглаарай. Гутлын гадна гадаргууг зөгийн лаваар сайтар үрээд л бороотой үед гадуур санаа зоволгүй зугаалах боломжтой болно.

12. Үлдэгдэл Nutella

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 13

Амтат газрын самрын тосонд дургүй хүн ховор байх. Nutella-г сүүлийн халбага хүртэл нь бүгдийг идэхийн тулд Nutella-ны саванд хэдэн халбага зайрмаг хийгээд хайлтал нь хүлээгээрэй. Саваа сайтар сэгсрээд доторхыг нь стаканд хий. Хананд нь үлдсэн Nutella, зайрмагтай холилдож та гайхалтай амттай коктейл уух болно.

13. Обойгоо хадгалах

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 14

Илүү гарсан обойгоо эсвэл хуйлаастай цаасыг болгоомжтой хадгалахад нойлын цаасны голыг ашиглаарай.

14. Усны баланс

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 15

Насанд хүрсэн хүн өдөрт наад зах нь хагас литр ус уух хэрэгтэй байдаг. Гэвч бид өдөр тутмын ажилдаа дарагдан ус уухаа мартчихдаг. Усны хэрэглээг хянахын тулд тодорхой цагт ус ууж зуршил суулгах хэрэгтэй. Хуванцар саван дээр хугацаа заасан тэмдэглэгээ хийгээрэй.

15. Чихэвчээ орооцолдуулахгүйн тулд

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 16

Чихэвчээ орооцолдуулалгүй, илүү удаан хэрэглэж тасрахаас сэргийлэхийн тулд чихэвчээ ороогоод үсний жижиг хавчаараар хавчаарай.

16. Хоол хадгалах сав

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 17

Дискний хуванцар савыг хоолны сав болгон ашиглаж болдог. Гол нь дотор нь хоол хийхийнхээ өмнө савыг сайтар угаах ёстойг бүү мартаарай.

17. Хивсээ тогтоо

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх энгийн аргууд 18

Хивс хөдлөх тоолонд, мөн хүүхэд эсвэл амьтад дээгүүр нь гүйсний дараа хивсээ байнга янзлахын оронд хивсний буланг газарт наагаарай. Оёдлын дэлгүүрт зардаг зангуу ашиглаарай. Зангууны нэг талыг хоёр талдаа наалттай наалтаар шаланд наагаад нөгөөдөхийг нь хивсэнд оёж тогтоогоорой.

6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *