Женевийн авто шоунаа танилцуулагдсан Оросын анхны супер автомашин

26
0
9,767

Женевийн авто шоунаа танилцуулагдсан Оросын анхны супер автомашин


Marussia Motors бол 2007 онд байгуулагдсан Оросын спорт машин үйлдвэрлэгч компани. Тус компаний машинууд нь Оросод үйлдвэрлэгдсэн анхны спорт машинууд байдаг гэдгээрээ онцлууштай. Дээд зэрэглэлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Оросын анхны компани болох тус компани энэ сарын 8-наас 18-ны хооронд Женев хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын авто шоунаа түрэмгий, харгис дизайнтай гэдгээрээ алдартай Marussia B хэмээх хоёр хаалгатай спорт машины цувралынхаа ээлжит шинэ бүтээл болох Marussia B2 загвараа танилцуулж, олон нийтэд сонирхуулсан байна.Энэхүү машин нь 2009 оны B1 загварын хувьсал хийсэн шинэ загвар байдлаар бүтээгдсэн бөгөөд ирмэгтэй шинэ дизайн, дотор тал, илүү түрэмгий загвар зэргээрээ өмнөх загвараас голлон ялгарч байгаа аж. 1100 кг-ийн жинтэй уг машин хөдөлгүүрийн хувьд гурван сонголтыг худалдан авагчдад санал болгож байгаа ба эдгээрийг нэрлэвэл 300 морины хүчтэй, 3.5 литрийн V6 хөдөлгүүр, 360 морины хүчтэй 2,8 литрийн turbocharged V6 хөдөлгүүр мөн 420 морины хүчтэй хөдөлгүүр гэсэн гурван хөдөлгүүртэйгээр бүтээгджээ. 420 морины хүчтэй хөдөлгүүр бүхий B2 машин 100 км/цагийн хурдыг 3.8 секундын хугацаанд авах хүчин чадалтай бөгөөд 250 км/цаг хүртэл хурдалдаг байна. Marussia Motors компани энэ сарын эхээр Финляндын Valmet Automotive компанитай тус компаний үйлдвэрт Marussia B2 загварын спорт машинуудаа үйлдвэрлүүлэхээр гэрээ хийсэн ба тус үйлдвэр жилд 15.000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Marussia Motors-ын төлөөлөгчид “Урьд нь манай дотоодын машинууд хэзээ ч хилийн чанадад гарч байгаагүй учир бид өөрсдийн алхмыг Оросын эдийн засаг, үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргасан алхам болно гэж итгэж байна.” гэж мэдэгдсэн байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тус компани Монакод энэ жил нэг үзэсгэлэнгийн танхим, ирэх 2013 онд Европт долоон үзэсгэлэнгийн танхимыг нээх гэж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/13 at 21:50

    saihan2 saihan gehees oor yu gehewdee

  2. Зочин

    2012/03/13 at 22:07

    Tegehdee tsaanaa arai l ev havgui haragdaj bn

  3. Mongolhh

    2012/03/13 at 22:41

    bnaa bn

  4. perci

    2012/03/13 at 22:46

    salon arai bishee nogool huuchnii 69 , 24 t bsan konopnuud jaahan design saitai bsan bl davgguushuu

  5. Sword

    2012/03/14 at 00:10

    za zugeer bgaarai iim salontoi 69, 24 harsan yumuu chi? barag l macerati lambo zereg aldartnuuddtai ursulduhuits saihan tumur hulug bhad

  6. Зочин

    2012/03/14 at 00:54

    Хойд хөрш маань сайхан төмөр хүлэг хийдэг болчилоо. Бид нар хэзээ хийнээ…

  7. Osama_bin_laden

    2012/03/14 at 01:18

    boljina shu

  8. Зочин

    2012/03/14 at 02:19

    orosuud hoino tsaana l bolhi yum hiih yumda

  9. shank

    2012/03/14 at 06:20

    BID NAR TEGVEL SAIHAN TUMUR MORI HIINEE.

  10. Зочин

    2012/03/14 at 08:49

    одоо гарах fast and furious 6 дээр бараг гарахаар болжээ. ер нь бол death race д зориулсан машин байна даа

  11. Зочин

    2012/03/14 at 10:50

    yoo yuwe aiiimshgtai

  12. pilguun

    2012/03/14 at 11:20

    unen goy mashin bn daa

  13. Зочин

    2012/03/14 at 11:47

    minii mashin bn

  14. Зочин

    2012/03/14 at 12:18

    yaay chamin ed bn daa Ter bolhi geed bgaa hol yawaarai chamd enenii shalawch ni ch oldkuu dee :P

  15. Зочин

    2012/03/14 at 13:12

    ter yahwee manai hoid horsh yum chine manius unah ni de hymdhan ain haha

    javascript:justReturn()

  16. orgil_s

    2012/03/14 at 13:54

    marus гэж нэрлэсэн бол гоё байх байсан байна

  17. sirusIP

    2012/03/14 at 16:03

  18. Зочин

    2012/03/14 at 16:55

    байна аа байна байна

  19. jerry-man

    2012/03/14 at 22:18

    yoo aimar2

  20. Зочин

    2012/03/14 at 22:44

    mongold daanch hol yawhguildee zamniih bj bgaag harwal ternees saihan amitan bnooo

  21. Зочин

    2012/03/15 at 04:39

    нэр нь л хэт үндсэрхэг болчихож дээ, юм үзээгүй юм шиг тэрнээс биш …

  22. smurf

    2012/03/15 at 13:19

    GALZUU GALZUU

  23. Зочин

    2012/03/15 at 15:47

    yu vee marussia aali deer garchihsan thuu bur aaali deer 3 4 jiliin umnu shdee tged humuus dandaa l mongoliin zam gj yarihiin harin j 1 uyee bodvol gaigui bolood bga bizdeee!!! joohn oodrog uzeltei bgaach

  24. TheLibertines

    2012/03/22 at 16:30

    MARUSSIA

  25. StoRm-mN

    2012/04/03 at 20:56

    Yoo2 eemr2

  26. эрлэгмаа

    2014/11/03 at 11:33

    үнэн сак дотор нь хүүхэн шаамаар эд байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.