Махчин загасны дайралтанд өртсөн Кахуна далайн яст мэлхий гэртээ эргэж ирлээ

0

Махчин загасны дайралтанд өртсөн Кахуна далайн яст мэлхий гэртээ эргэж ирлээ


Хоёр жилийн өмнө махчин загасны дайралтанд өртөж, зүүн талын урд мөчнийх нь бараг 60% тасдагдан үгүй болж, баруун талын урд мөч нь хэд хэдэн гүнзгий урагдсан шархтайгаар олдсон Кахуна далайн яст мэлхий энэ сарын 7-ны өдөр төрөлх далайнхаа усанд эргэн иржээ. Сэтгэл хөдлөм энэхүү үйл явдлын талаарх фото мэдээллийг товч тайлбарын хамт уншигч авхай та бүхэнтэй хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. 25 жилийн тэртээ Флоридагийн Juno Beach-ийн оршин суугч Eleanor Fletcher-ийн үүсгэн байгуулсан Loggerhead Marinelife Center Кахуна яст мэлхийг 2 жилийн турш эмчилсэн юм.2010 оны 8-р сарын 22-нд Флоридагийн St. Lucie FPL Power Plant-д олдох үедээ 78.8 кг жинтэй байсан Кахуна яст мэлхий одоо 88.5 кг жинтэй эрүүл саруул болжээ. Далайн усанд гаргаж тавих хэмжээний эрүүл болох хүртлээ тодорхой мэс засал хийлгэсний зэрэгцээ антибиотикууд, витаминууд, хоол тэжээлийн нэмэлтүүд хэрэглэж байсан Кахуна далайн яст мэлхий одоо төрөлх далайнхаа усанд сэлж яваа юм.
 

Кахунад хаана яваа болон түүний хэвийн байгаа зэрэг мэдээллүүдийг хиймэл дагуулаар дамжуулан харуулдаг тусгай GPS төхөөрөмж суурилуулсан байна.
Техникч Кахунагийн хуягийг хэмжиж байна.

Кахунагийн толгойг хэмжиж байна.

Далайн эрэг рүү очихоо хүлээж байгаа Кахунагийн зургийг хүмүүс авч байна.

Кахунагийн гэрчилгээний шошго

Азтай Кахуна

Зохион байгуулагчид Кахунад түүнийг эрэг рүү аваачих гэж байгаа аялал амжилттай болно хэмээн хэлж байна.

Кахунаг эрэг рүү аваачихад бэлтгэж байгаа сайн дурынхан болон төвийн ажилтнууд

Кахунаг эрэг дээр ирэхэд аль хэдийнээ маш олон ажиглагчид цугларсан байлаа.

Rick Linnell, Greg Lieberman, John, Billy Vulfenden Grundas нар Кахунаг Жуногийн эрэг рүү аваачиж байна.

Бүрэн эдгэрсэн Кахуна хоёр жилийн дараа гэртээ эргэн ирлээ.

1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. ass_kiss

    2012/07/28 at 01:10

    ashq2

  2. Зочин

    2012/07/28 at 02:31

    hehe huurhiiduu

  3. Зочин

    2012/07/28 at 10:17

    saihan ornii amitad ni hurtel jargchih um aaaaaa

  4. zoy_07

    2012/07/30 at 10:49

    хөөрхий амьтан

  5. Зочин

    2012/07/31 at 21:53

    wow

  6. Зочин

    2012/08/01 at 16:27

  7. Зочин

    2012/08/03 at 13:04

    zagas hooop gechwel yanaa haha

  8. Зочин

    2012/08/07 at 20:57

  9. CrEEeeZZZ

    2012/08/18 at 12:36

    mmmmmmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *