Аризонад жил бүр Ostrich Festival буюу тэмээн хяруулын баяр болдог [11 фото]

0

Аризонад жил бүр Ostrich Festival буюу тэмээн хяруулын баяр болдог [11 фото]

АНУ-д болдог хамгийн гайхалтай, ер бусын арван фестивалийн нэгд тооцогддог маш сонирхолтой, өвөрмөц баяр бол Ostrich Festival буюу тэмээн хяруулын баяр юм. АНУ-ын Аризона мужийн Chandler болон Maricopa County-гийн оршин суугчид тэмээн хяруулыг тэдний гоёмсог, үнэтэй өд сөднийх нь төлөө өсгөж үржүүлж ирсэн. Хотын баялаг түүхийг тэмдэглэх үүднээс Chandler хотын худалдааны танхимаас “Ostrich Festival”-ыг 1989 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш жил бүрийн хавар тэмдэглэж ирсэн энэ баяр энэ жил 22 дахь удаагаа 3-р сарын 12-ноос 14-ний хооронд тэмдэглэгдсэн байна. Фестиваль тэмээн хяруулын парадаар эхэлж, фестиваль зохион байгуулагдаж байгаа гурав хоног дараалан тэмээн хяруулын уралдаан болдог ажээ. Янз бүрийн урлагийн тоглолтууд, тэмээн хяруул болон тэмээний уралдаан, бүх насны хүмүүст зориулсан тоглоомнууд, гар урлалын зүйлс болон хоол хүнсний зүйлс худалдаалдаг бүхээгнүүд, фестивальд оролцогчид болон үзэгчдийн хөгжөөнт бүжгийн жагсаал, амьтны хүрээлэн, одой морь унах болон хүүхдүүдэд тусгайлан зориулсан зугаацах газрууд гэхчилэн маш олон хөгжилтэй арга хэмжээнүүдэд энд хүрэлцэн ирсэн хүмүүс оролцож, цагийг маш зугаатай, дурсамжтайгаар өнгөрүүлэх боломжийг олгодог байна.

1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Saami

    2010/08/12 at 19:38

    Saihan temtseen bn shde neg unaad uzeh ymsan :P

  2. LillLove

    2010/08/12 at 20:04

    haha alia

  3. turuu_designer

    2010/08/13 at 05:45

    89 89 89

  4. indanaa

    2010/08/13 at 08:10

    haha hugjiltui shaas haha

  5. jerry-man

    2010/08/13 at 08:50

    Xaxaxa Nice

  6. doogii0118

    2010/08/13 at 12:21

    tnx

  7. Jerking

    2010/08/13 at 15:25

    WoW!!!

  8. turuu_designer

    2010/08/14 at 15:05

    Ene shulgiig butneer ni olood uguh hun bna uu?

    Адуу янцгааж, шувуу жиргэсэн Монгол нутгийн үүр
    Аяа, ямархан тунгалагаар гэгээрэн тэмдэгрэхийг мэдэрч
    Элсний нургих чимээг чихээрээ сонсон
    Эрвээлжин шарга оддыг сэтгэлээрээ тэмтэрч
    Ээж л таныхаа аялсан бүүвэйн дуугаар хөглөж
    Энэ орчлонд би шүлэг бичихийн шалтгаан байна
    Гоо охидынх нь мөнгөн сүлжээт гэзэг
    Шөнийн хатан цэцгийн анхилам үнэрээр задлаж
    Голт зүрхнийхээ хөндүүр бяцхан совинг
    Шүүдэр шүүдрийн гангар дуслаар аргадаж
    Хайранд умбасан ертөнцийн алтан ятгыг чавхдан
    Хан орчлонгийн элгэн дээр шүлэг бичихийн шалтгаан байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *