Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд

0

Техник технологи сүүлийн хэдэн арван жилийн дотор хэзээ хэзээнээс илүү хурдацтай хөгжиж байгаа билээ. Хэдхэн жилийн өмнө л утас өнгөт дэлгэцтэй болж, хүмүүс утсаараа зураг авах ойлголттой болж байсан бол өнөөдөр ганц гар утас сансрын хөлгийг удирдах хүчин чадалтай болсон юм. Сүүлийн хорин жилд олон тооны утас гарснаас хамгийн алдартай 20-ийг танилцуулж байна.

1996 – Motorola StarTAC

Энэ утас нь дэлхийн хамгийн анхны дэлгэгддэг утас юм. Тиймээс ч дэлхий даяар нийт 60 сая ширхэг зарагдсан ба анх 1000 долларын үнэтэй байсан байна.

IM000001.JPG

1997 – Nokia 6110

Оны сүүлээр гарч байсан энэхүү гар утас нь хүмүүст анх удаа дүрс бүхий цэсийг танилцуулсан ба Нокиагийн “Могой” тоглоомын анхны эзэн юм. Түүнээс гадна энэ утас нь Infrared мэдээлэл дамжуулагчтай байсан.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 6

1998 – Nokia 5110

160 сая хувь зарагдсан энэхүү утас нь юугаараа гайхалтай гэвэл хүмүүст утсаа загварчлах бололцоог анх удаа олгосон юм. LCD-монохром, 84х48 пикселийн дэлгэц нь 90 мөр хүртэл бичих боломжийг олгож байжээ. Түүнээс гадна уг утас амархан олдож байсан нь амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 7

1999 – Nokia 3210

1999 онд гарсан энэ утас ганц зүйлээр л бусад анхдагчуудаасаа ялгарч байсан юм. Дотроо байрлалтай антен. 99 он гэхэд хүмүүс утасны үргэлж шовойж байдаг тэр хэсгээс залхаад байсан юм. Ингээд л ахиад 160 сая ширхэгийг хүмүүс худалдаж авсан юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 8

2000 – Nokia 3310

Бидний мэдэх алдарт 3310 утас. Энэ утас өөрөөс нь урьтаж гарсан утас болгоноос бат бөх, эдэлгээ сайтай байсан болохоор хүмүүсийн сэтгэлд нийцсэн юм. Гэсэн хэдий ч өөр шинэ чанарууд байгаагүй учир ердөө 126 сая л зарагдсан байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 9

2001 – Ericsson T39

2001 онд худалдаанд гарсан энэ утсанд онцгой гэхээр зүйл огт байгаагүй ба алдар нэрийг ч олоогүй юм. Гэхдээ хүмүүсийн тухайн утсыг сонирхох болсон шалтгаан нь түүний Bluetooth дамжуулагчид байсан юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 10

2002 – Nokia 7650

2002 онд гар утасны салбарт нилээд хэдэн дэвшилт бий болсон юм. Гар утас болгон өнгөт дэлгэцтэй мөн камертай болсон юм. Тэр дундаа Nokia 7650 өөрийн 176х208 пикселийн өнгөт дэлгэцээрээ хүн бүрийн анхаарлыг татаж байсан ба түүний дэлгэц нийт 4096 төрлийн өнгийг харуулж чадаж байсан юм. Камер нь 0,3 мегапиксель байсан ба 640х480-ын харьцаатай зураг авах чадвартай байжээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 11

2003 – Nokia 1100

Хэдий дэлхий даяараа өнгөт гар утсыг дэлгэрүүлэх гэж хичээж байсан ч бодит амьдрал дээр түүний хэрэглээ тийм ч өндөр биш байгааг ажиглаж чадсан Nokia компани тун энгийн загвартай 1100 гар утсыг худалдаанд гаргасан нь эхний 5 жилийн дотор 200 сая ширхэг зарагдсан байна. Тус утас нь Хятад болон тус нутгийн орнуудад тун амжилттай борлогдсон юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 12

2004 –  Motorola RAZR V3

Motorola RAZR V3 нь хүмүүст утсаараа mp3 хөгжим сонсох боломжийг олгосон ба түүний эх биеийг бүтээхэд төмөрлөг орсон байсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж чадсан юм. Нийт 130 сая ширхэг зарагдсан.

SONY DSC

2005 – Sony Ericsson K750i

Технологийн хөгжилд томоохон байр суурь эзэлж чадсан энэхүү утас нь Сони Эрикссон компанийг гар утасны зах зээл дээр тамгалж өгсөн юм. Тухайн үедээ тэсрэлт мэт байсан энэхүү утас нь анхны 2 мегапикселийн камертай утас болсон юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 13

2006 – Nokia N73

2 чанга дуугарагч, PDF файл уншигч, QuickOffice, WebKit, FM-радио, интернэт браузер, хөгжим тоглуулагч гээд энэ бүгдийг өөртөө багтаасан 3.2 мегапикселийн камертай Нокиагийн утас нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 14

2007 – iPhone

2007 онд айфон дэлхийд танигдсанаар ухаалаг утасны эрин үе эхэлсэн юм. Товч дарахын оронд мэдрэгчтэй дэлгэц ашиглах энэхүү санаа нь яг л анх өнгөт дэлгэцтэй утас гарч ирсэн шиг л гайхалтай байсан юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 15

2008 – HTC dream

Энэхүү утас нь юугаараа шинэлэг байсан бэ гэвэл, анх удаа Андройд үйлдлийн системийг ашиглах болсноороо юм. Түүнийг худалдаанд гарахад АНУ-д л гэхэд хагас жилийн дотор нэг сая ширхэг зарагдсан байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 2

2009 – iPhone 3GS

Айфон 3 Жи загвар гараад удаагүй байхад түүнийг даган Айфон 3 Жи Эс хэмээх загвар гарч ирсэн юм. “S” нь хурд гэсэн утгатай. Ингээд Айфоны гарсан загвар болгоны араас S хэмээх тухайн загварын илүү хурдан хувилбарууд гарах болсон байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 16

2010 – Nokia 5230

Хэдий хуучирсан загвартай харагдаж байсан ч Nokia 5230 дэлхий даяар 150 сая ширхэг зарагдсан юм. Тухайн үед АйФон болон HTC нар ч дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байсныг санах хэрэгтэй.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 17

2011 – iPhone 4S

Хүмүүсийн мэдэх утасны туслах Siri анх АйФон 4-тэй хамт худалдаанд гарсан юм. Ингээд утсаа гараараа бус дуу хоолойгоороо удирдах боломжтой болсон юм. Хэдий энэхүү загвар нь цэнэг, камер гэх мэт олон асуудалтай тулгарсан ч нийт 83 сая ширхэг борлогдож чаджээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 3

2012 – Samsung Galaxy S*

Самсунг үйлдвэрийн Галакси загварын утаснууд худалдаанд гарсан цагаасаа эхлээд л хүмүүсийн сэтгэлд ихэд нийцсэн бөгөөд том дэлгэц, 4 цөмтэй процессор нь тэдний сонирхолыг төрүүлж байсан юм. S3 л гэхэд 40 сая ширхэг борлогдсон байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 18

2013 – Nokia Lumia 1020

41 мегапикселийн камертай энэхүү утасны дэлгэц 4:3-ын харьцаатай байсан ба 7136х5360 пикселийн нягтралтай байсан.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 19

2014 – iPhone 6 ба 6 Plus

2014 онд 74.5 сая ширхэг борлогдсон энэхүү утас нь Apple брэндийн анхны NFC чиптэй утас болсон юм.

iPhone 6 and 6 plus

2015 – Samsung Galaxy S6 edge

Анхны нугаларсан ирмэгтэй ухаалаг утас болсон энэхүү загвар нь 5.7 инч дэлгэцтэй ба 1440х2560-ын 518 ppi нягтралтай юм. Худалдаанд гараад удаагүй байгаа ч гэсэн S6-гаас ч илүү борлогдож байгаа гэнэ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн эрэлттэй гар утаснууд 20

5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/04 at 02:30

    3310 odoo ch
    od

  2. Зочин

    2016/02/04 at 20:33

    Nexus bas ih erelttei shuu

  3. zochin

    2016/02/04 at 23:17

    Anh sony ericson awsanchin humuus duu aldaj bsnshuu zagwar edr unen goy 1aldaatai ym n towchluur bsn amarhan ewderdeg busdaar bol unen nice har ulbar shar ongtei

  4. Зочин

    2016/02/05 at 23:55

    Nokia Lumia togs 2

  5. anonymous

    2016/07/24 at 15:19

    Samsung galaxy S6 awmaar bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *