Амттайхан “Пончик” гэртээ хийх хялбар арга

0

Пончик – хүн бүхний амтархан идэх нарийн боов. Хөөсөн, зөөлөн, амттай, анхилам үнэртэй. Калори ихтэй энэ нарийн боов зөвхөн хүүхдүүдийн дуртай амттан бус мөн томчуудын ч дуртай амттан юм.

Хоолны дэглэмийг тань марттал идмээр тийм л амттай пончик хийх жорыг танд танилцуулж байна.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 1

Орц:

  • Аарц/ээдэм/ творог – 200 г
  • Гурил – 7 х.х
  • Өндөг – 1
  • Элсэн чихэр – 3 х.х
  • Чимх сод
  • Уксус
  • Ургамлын тос
  • Элсэн чихрийн үйрмэг

Хийх арга:

1. Дунд зэргийн хэмжээтэй саванд элсэн чихэр, ээдэм, өндгөө хийж сайтар хутгана.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 2

2. Хоолны халбага дээр багавтар сод хийгээд дээрээс нь уксус дусаана. Ингэснээр содны үнэр, амт арилна. Содыг ээдэмтэй зуурмаг дээрээ нэмнэ.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 3

3. Бэлэн болсон зуурмаг дээрээ гурилаа нэмж сайтар хутгана.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 4

4. Шарах савандаа тосоо халаагаарай.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 5

5. Гурилан зуурмагаа бөөрөнхийлж сайн барьцалдуулна.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 6

6. Пончикоо тал бүрээр нь шаргал бор өнгөтэй болтол тосондоо чанана. Пончикны дотор тал бүрэн болсон байх ёстой.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 7

7. Хүнсний цаасан дээр болсон пончикоо гаргаж илүүдэл тосыг шингээж авна.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 8

8. Пончик дээрээ элсэн чихрийн үйрмэг, цинамон, ванилийн сахар цацаж амтална.

Амттайхан Пончик гэртээ хийх арга 9

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *