Дэлхий даяар алдартай гурвалжин будаатай хоолны жор

1

Гурвалжин будаа нь их хэмжээний уураг, витамин В, төмөр, магни агуулдгаас гадна илчлэг багатай байдаг. Хамгийн гол нь зөв аргаар амттай хоол хийх хэрэгтэй. Танд хамгийн шилдэг хоолны жорыг танилцуулья.

Дэлхий даяар алдартай гурвалжин будаатай хоолны жор 4

Орц: (3 хүний порц)

  • Гурвалжин будаа – 150 гр
  • Үхрийн мах – 300 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лоолийн сүмс – 2 хоолны халбага
  • Сармис – 2 хумс
  • Лууван – 1 ширхэг
  • Ургамлын тос – 2-3 хоолны халбага

Бэлтгэх арга:

Алхам 1: Гурвалжин будаагаа угаагаад, тосолсон хайруулын тавган дээр хатаагаарай.

Алхам 2: Өөр саванд жижиглэсэн сонгино, дөрвөлжилж хэрчсэн мах, бүдүүн үрэгчээр үрсэн луувангаа алтлаг шаргал болтол хуурна. Дээрээс нь улаан лоолийн сүмсээ нэмээд сайтар холино.

Дэлхий даяар алдартай гурвалжин будаатай хоолны жор 1

Алхам 3: Мах ногоон дээрээ будаагаа хийгээд халуун ус нэмнэ. Усаа будааг далдлах хэмжээтэй хийнэ. Давсаар амтална. Тагийг нь тавиад зөөлөн гал дээр жигнэнэ.

Дэлхий даяар алдартай гурвалжин будаатай хоолны жор 2

Алхам 4: Бэлэн болсон будаан дээрээ жижиглэсэн сармисаа хийгээд холино. Хүсвэл лаврын навч болон хар перец хийж болно.

Дэлхий даяар алдартай гурвалжин будаатай хоолны жор 3

Сайхан хооллоорой!

13
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *