Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт

0

Та Хятадын тухай багагүй сонсож байсан биз, бусад улс орнуудаас ялгагдаад байх онцгой зүйлгүй жирийн ард иргэдтэй улс. Үнэн хэрэгтээ энэ улс орон хачин сонин, этгээд зүйлээр дүүрэн. Танд 15 баримтыг танилцуулъя.

1. Зуны улирал ирлээ гэж хүмүүс нохойн мах идэж тэмдэглэдэг

Зуны улирал эхлэх баярыг тэмдэглэж Юлин хотод хүмүүс нохойн мах иддэг уламжлалтай. Энэ баярт зориулж 10,000 гаруй дөрвөн хөлт андыг алдаг бөгөөд нохойн мах аз авчирдаг хэмээн хятадууд үздэг байна.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 1

2. Хятад цагийн нэг бүстэй

Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд гуравт бичигддэг Хятад улс цагийн нэг бүстэй. Жишээ нь, баруун муж болох Синьцянд нар өглөөний 10 цагт манддаг байна.

3. Засгийн газар зөвшөөрөл өгтөл хүүхэд төрүүлж болохгүй

Залуу хосууд гэр бүл төлөвлөлтийн мэдэгдэл өгч “Төрөхийг зөвшөөрсөн гэрчилгээ” хэмээх зөвшөөрлийг урьдчилан авна. Зөвшөөрлийг хүүхэд бий болохоос өмнө эсвэл жирэмсэлсний 3 сарын дараа авсан байх ёстой, зөвшөөрөлтэй хүүхдийг хууль ёсны хэмээн үзнэ.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 2

4. Эмэгтэй хүн амаржаад гэртээ 1 сар сууна

Хүүхэд гаргасан эх хүн төрснөөсөө хойш 1 сар орондоо хэвтэх ёстой, ингэснээр төрсөн эхийн бие хурдан тэнхэрнэ. Усанд орохгүй, толгойгоо угаахгүй, босч явахгүй. Үүнээс гадна, тослог ихтэй, тэжээллэг хоол идэх ёстой: тухайлбал тахианы шөл.

5. Эрэгтэй хүүхдийн шээсэнд чанасан өндөг – тансаг хоол

Нохойн мах, элдэв хортон шавьж идэх нь хачирхалтай гэж бодож байсан уу? 10-аас доош насны эрэгтэй хүүхдийн шээсэнд бүтэн өдөржингөө чанасан өндөг иднэ гэхээр ямар санагдаж байна? Орон нутгийн ардууд энэ төрлийн хоолыг маш чухалд тооцдог бөгөөд 2008 онд үндэсний биет бус өв соёлд хүртэл бүртгүүлжээ.

6. Хөлбөмбөг Хятадад үүссэн

Хятадын хөлбөмбөгийн баг дэлхий дахинд өөрийн байр суурийг олоогүй байгаа хэдий ч энэ спорт чухам энэ улсад үүсчээ. Хань гүрний (МЭ 206-220) үед маш их алдартай спортод тооцогдож байсан бөгөөд хөрш зэргэлдээ Япон, Солонгос, Вьетнам зэрэг орнуудад мөн тоглодог болжээ.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 3

7. Юу дуртайгаа түрээслэж болно

Эцэг эх чинь хэзээ гэрлэх гэж байна гээд тайван суулгахгүй байгаа бол онлайн үйлчилгээний тусламжтайгаар найз бүсгүй эсвэл залуу төвөггүй түрээслэн авч асуудлаа шийдэж болно.

8. Бизнес уулзалтаар таныг уухыг шаардана

Хятадын нийгэмд уух соёл маш их гүн гүнзгий байр сууриа эзэлсэн. Энэ соёлын ач тусаар нийгмийн бүх төвшний хүмүүс харилцаа холбоо тогтоож ажил хэргээ явуулна. Аливаа нэгэн ажил хэргийн уулзалт, хүлээн авалт дээр та аль хэр ууж чадаж байна тэр чинээгээр дарга, түнш тань хүндэтгэлтэй хандана.

9. Унтлагын хувцас – Шанхайн загварын шинэ эрин

Биед эвтэйхэн, хэлбэргүй унтлагын хувцас өмсөх нь өглөөний хоол идэхээр ойрхон гарсан ч юм уу, нохойгоо салхилуулж байгаа Шанхайн оршин суугчдын дунд моод болоод байна.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 4

10. Хятад киног төрлөөр нь ангилдаггүй

10 настай хүүхэд юу дуртайгаа үзнэ гэсэн үг биш л дээ. 36 хүний бүрэлдэхүүнтэй нэгэн хороо киноны зохимжгүй гэж үзсэн дуртай хэсгийг ямар ч тайлбаргүйгээр шууд хасах эрх мэдэлтэй.

11. Бүгд нэг улиралд амралтаа авна

Хятадад жилийн амралт авна гэсэн ойлголт бараг байхгүйтэй адил ч бүгд нэг цаг үед зэрэг амралтаа авна. Энэ бол хятадын цагаан сар. 40 хоногт 3,7 сая шилжилт хөдөлгөөн явагддаг нь дэлхийн хамгийн ихэд тооцогддог байна.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 5

12. Оройн 7 цагт бүгд нэг суваг үзнэ

Оройн 7 цагт бүх сувгаар нэгэн зэрэг Хятадын төв ТВ-ийн 30 минутын мэдээг шууд нэвтрүүлнэ. Мэдээг 1978 оноос эхлэн нийтээр цацдаг болжээ.

13. Хаа саагүй хачин барилгууд

Загасан хэлбэртэйгээс эхлээд гар утасны хэлбэртэй барилга хүртэл байна. Сүүлийн жилүүдэд Хятадын барилгын салбар маш хачирхалтайгаар хөгжиж байгаа юм. Хятадын Ерөнхийлөгчийн зүгээс хүртэл энэ хачирхалтай хөгжилд анхаарал хандуулахыг сануулжээ.

Хятадын талаарх хамгийн хачирхалтай 15 баримт 6

14. Хятадуудад хуулбарлахгүй зүйл гэж байхгүй

DVD, Apple-ийн бүтээгдэхүүнээс авахуулаад хуулбарлахгүй зүйл байхгүй. Темзаг санагдуулам Английн дуураймал гудамж хүртэл Шанхайд бий, Хай-стритээр алхаад Темзаг хөндлөн гулд явна шүү дээ.

15. Хятадад дэлхийн хамгийн их христийн шашинтан амьдардаг

Хятад шашин шүтлэгийн түүхэн хөгжилд маш их үүргийг гүйцэтгэсэн. Энэ улс оронд буддизм, даоизм, күнзийн сургаал үүссэн. Олон шашинг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн энэ улсад христийн шашин сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар тархаж байгаа. 2030 онд гэхэд АНУ-ын шашинтнуудын тооноос хол давах бололтой.

 

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *