Эрүүл хооллолт – Амттай салат хийх 10 жор

0

Биед сайн хоол хүнс үргэлж гашуун, амтгүй байдаггүй юм шүү. Дараах 10 салат үүнийг батлаад өгнө өө.

Помидор, моцарелла, вандуй, пестоны соустай салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 1

Орц:

  • 400 гр вандуй
  • ¼ стакан песто
  • 1 стакан мини помидор
  • ¼ стакан хэрчсэн моцарелла
  • 2 хоолны халбага шинэхэн хэрчсэн базилик
  • Давс, перец

Бэлтгэх арга:

Саванд вандуй, песто, помидор, моцареллаг холино.
Өөрийн хэрэглэх хэмжээгээр давс, перецээр амтална. Шинэхэн базиликаар чимэглээрэй.[sociallocker]

Тарвас, тахиа, уксустай салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 2

Орц:

  • 1 стакан уксус
  • 450 гр арьсгүй тахианы цээж мах
  • 3 цайны халбага дурын амтлагч
  • 1 хоолны халбага оливын тос
  • 4 стакан хэрчсэн ногоо
  • 2 стакан дөрвөлжин хэрчсэн тарвас
  • ½ стакан дор блю бяслаг
  • ¼ стакан нунтаг буйлс

Бэлтгэх арга:

Уксусаа томхон саванд хийгээд буцалгана.
Дараа нь галыг нь багасгаж 15-20 минут өтгөртөл нь байлгана.
Хайруулын тавагаа халаана. Тахиагаа хоёр талаас нь амтлагчаар арчаад оливын тос цацна. Махны доторх нь ягаан, гаднах нь шаргал болтол шарна.
Тахиа, тарвас, бяслаг, буйлсаа хооронд нь холино. Бэлэн болсон уксусаа дээр нь цацаж өгнө.

Хулууны салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 3

Орц:

  • 3 стакан жижиглэн хэрчсэн байцаа
  • 1 стакан хэрчиж шарсан хулуу
  • ¼ стакан дор блю бяслаг
  • ¼ стакан анарын үр

Соусанд:

  • 2 хоолны халбага оливын тос
  • 1 ½ хоолны халбага алимны уксус
  • 2 цайны халбага улаан виноны уксус
  • 1 цайны халбага найруулсан гич
  • 1 цайны халбага зөгийн бал

Бэлтгэх арга:

Бүх соусны орцоо саванд хийж таглаад сайтар сэгсэрж холино.
Байцаа, хулуу, дор блюг хооронд нь хольж соусаар амтална. Анарын үрээр чимэглээрэй

Шоштой салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 4

Орц:

  • 1 аяга шош
  • 2 стакан ус
  • ¼ цайны халбага давс
  • 1 стакан хэрчсэн хүрэн байцаа
  • 1 стакан цэвэрлэж буцалгасан ногоон уутат вандуй
  • 1 улаан хэрчсэн чинжүү
  • ½ стакан үрсэн лууван
  • 1 стакан хэрчсэн өргөст хэмх

Соусанд:

  • ¼ аяга соевый соус
  • 1 хоолны халбага гүнжидийн тос
  • 1 хоолны халбага будааны виноны уксус
  • 2 хоолын халбага хэрчсэн ногоон сонгино
  • ¼ стакан хэрчсэн яншуй
  • 1 хоолны халбага гүнжидийн үр
  • ¼ цайны халбага үрсэн цагаан гаа
  • 1/8 цайны халбага улаан перец
  • Давс, хар перец

Бэлтгэх арга:

Саванд ус хийгээд шош, давс хийгээд буцалтал нь 5 минут байлгана. Усыг ширэгтэл нь ширүүн гал дээр буцалгана.
Шошоо өөр саванд хийгээд байцаа, ногоон уутат вандуй, улаан чинжүү, лууван, өргөст хэмхийг нэмээрэй.
Жижиг саванд буурцагны соус гүнжидийн тос, будааны виноны уксус, ногоон сонгино, яншуй, гүнжидийн үр, улаан перец, хар перец, давс нэмж холино.
Салатаа соусаар амталж холино.

Чернилийн ягаан салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 5

Орц:

  • 1 стакан хулууны үр
  • 1 хүрэн байцаа (ойролцоогоор 1 кг)
  • 1 стакан хэрчсэн хатаасан хар инжир
  • 500 гр лууван
  • 1 стакан хэрчсэн яншуй болон гаа

Соусанд:

  • 3 хоолны халбага оливын тос
  • 3 хоолны халбага лимоны шүүс+лимоны үйрмэг хальс
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1 жижиглэн хэрчсэн хумс сармис
  • 1 цайны халбага нунтаг шанц
  • 2 цайны халбага нунтаг гоньд
  • ½ цайны халбага далайн давс

Бэлтгэх арга:

Соусанд ашиглах бүх орцоо холиод түр цааш нь тавиарай.
Байцаагаа жижиг хэрчээд том саванд хийнэ. Лууван, инжир, цагаан гаа, яншуйгаа хэрчээд байцаан дээрээ нэмнэ.
Хайруулын тавагаа бага зэрэг халаагаад дээр нь хулууны үрээ шарна.
Ногоотой савандаа соус, үрээ нэмээд сайтар холино.

Туна болон кокосны сүүтэй салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 6

Орц:

  • 500 гр дөрвөлжилж хэрчсэн туна загас
  • 8 лимоны сүүс
  • ½ цайны халбага давс
  • 1 помидор
  • 1 дөрвөржин хэрчсэн ногоон чижүү
  • 1 хэрчсэн өргөст хэмх
  • 1 хэрчсэн лууван
  • 1 стакан кокосны шүүс
  • 2 хумс сармис
  • 1 чимх цагаан гаа
  • Давс перец

Бэлтгэх арга:

Дөрвөржилж хэрчсэн тунагаа томхон саванд хийгээд лимоны шүүс асгана. Давслаад сайтар хутгана. Саваа таглаад 10-12 минут хөргөгчиндөө байлгана.
Энэ үеэр өөр саванд помидор, ногоон чижүү, өргөст хэмх, лууван, сармис, цагаан гаагаа хийж холино.
Загасаа салаттайга холиод лимоны шүүснээсээ бага зэрэг нэмнэ. Кокосны шүүс нэмж сайтар холино.

Гоймонтой грек салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 7

Орц:

  • 2 ½ стакан гоймон
  • 2/3 стакан улаан сонгино
  • 15 мини помидор
  • 1 стакан дөрвөлжилж хэрчсэн өргөс хэмх
  • ¾ стакан хэрчсэн чидун жимс
  • ¾ стакан хэрчсэн ногоон чинжүү
  • 1 стакан фета бяслаг

Соусанд:

  • 1/3 стакан улаан виноны уксус
  • 2 цайны халбага шинэхэн лимоны шүүс
  • ½ цайны халбага жижиглэсэн сармис
  • 1 цайны халбага элсэн чихэр
  • 2 цайны халбага хатаасан орегано
  • ½ стакан оливын тос

Бэлтгэх арга:

Гоймонгоо чанаад хөргөнө.
Томхон саванд оливын тосноос бусад соусны бүх орцоо холино. Давс перецээр амтална.
Улаан сонгино, помидор, өргөс хэмх, чидун жимс, ногоон чинжүү, фета бяслагаа гоймонтойгоо холино.
Салатаа соусаараа амтлаад хутгана. Дараа нь саваа хүнсний уутаар таглаад хөргөгчинд багадаа 3 цаг (шөнөжин байлгавал илүү сайн) байлгана. Салатаа хүйтнээр нь зооглоорой.

Утсан хар амар загастай ногооны салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 8

Орц:

  • 300 гр хэрчсэн хар амар загасны ясгүй мах
  • 1 багц руккола навч
  • 1 хэрчсэн өргөст хэмх
  • 1 цагираглан хэрчсэн улаан сонгино
  • 1 хоолны халбага оливын тос
  • 1 алимны уксус
  • 1 цайны халбага үртэй гич
  • давс

Бэлтгэх арга:

Оливын тос, алимны уксус, гичийг хооронд нь холиод дээр нь навч, сонгино, өргөст хэмхээ нэмж давсаар амтална. Салатаа амтлаад дээр нь том хэрчсэн хар амар загасаа тавьна.

Редиск, өндөгтэй салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 9

Орц:

  • 400 гр редиск
  • 1 өргөст хэмх
  • 1 багц укроп
  • 1 өндөг
  • 100 гр зөөхий
  • Хар нунтаг перец
  • давс

Бэлтгэх арга:

Өндөгөө чанад, хөрөгөөд, жижиглэж хэрчнэ. Редиск, өргөст хэмх, укропоо жижиглээд өндөгтэйгөө холино. Зөөхийгөө давс перецээр амтална. Салатандаа зөөхийгөө нэмээд сайтар холино.

Авокадотой салат

Эрүүл хооллолт - Амттай салат хийх 10 жор 10

Орц:

  • 2 аяга шинэхэн руккола
  • ½ хэрчсэн ясгүй авокадо
  • 3 зүсэм шинэхэн моцарелла бяслаг
  • Шинэхэн базилик навч
  • 1 хоолны халбага оливын тос
  • ½ цайны халбага уксус
  • Чимх элсэн чихэр эсвэл халбага зөгийн бал
  • Давс, перец

Бэлтгэх арга:

Моцарелла, руккола, авокадогоо саванд хийж холино. Дээрээс нь базиликийн навч асгана.
Томхон саванд оливын тосоо уксустай холиод давс, перец, элсэн чихэр эсвэл зөгийн балаа нэмнэ. Салатаа соусаараа амтална.[/sociallocker]

12
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. ЗочинDOLJIN

    2015/09/06 at 08:29

    Сэтгэгдэл *BAYARLALAA YAMAR GOE YUM BE

  2. Зочин

    2015/09/06 at 12:20

    Сэтгэгдэл *pykkola gej yamar nogoo bdag bilee

  3. Tseekuul

    2015/10/13 at 23:19

    Сэтгэгдэл *saixan bna taalagdaj bnaa,odor bur shinleg bolgniig tavij baixig xusie.

    ..

  4. хишигээ

    2016/01/17 at 15:04

    таалагдсан

  5. Зочин

    2016/07/02 at 16:29

    Баярлаа гое салат байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *