Кофейны тухай 14 сонирхолтой баримт

0

Бидний олонхын хувьд кофе нь сайн найз болтлоо дотноссон зүйл. Намрын сэрүүн өглөө, амралтын өдөр, шөнө ажиллах үед үргэлж бидэнтэй хамт байдаг энэ амттай сайхан ундаа нь биднийг сэргээж, эрч хүчээр цэнэглэдэг. Гэхдээ бид кофены бидний тархинд хэрхэн нөлөөлдөг тухайд хэр их зүйлийг мэдэх билээ? Энэ тухай мэдээллийг эрдэмтэн мэргэд бидэнтэй хуваалцаж байна.

Ямар мэргэжлийн хүмүүс кофег илүү их уудаг вэ?

  1. Эрдэмтэд/Лаборантууд
  2. Маркетинг/PR мэргэжилтнүүд
  3. Редактор, зохиолчид
  4. Эрүүл мэндийн албан тушаалтнууд
  5. Эмч
  6. Туслах тогооч
  7. Багш
  8. Нийгмийн ажилтан
  9. Санхүүч
  10. Хувийн гэрийн үйлчлэгч
  11. Хүний нөөцийн мэргэжилтнүүд
  12. Сувилагч
  13. Засгийн газрын ажилтнууд
  14. Боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд
  15. Чадварлаг худалдаачид

1. Кофейны химийн схем

Кофейны молекул нь нойрмог байдал, мэдрэлийн эсүүдийн идэвхийг бууруулдаг аденозины молекултай адил.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 1

Аденозины химийн схем

Кофейны тухай 14 гайхалтай баримт 2

2. Кофейны талстуудын микро гэрэл зураг

Бидний биед кофены үүсгэж буй бүхий л нөлөө 0,0016 инч хэмжээ бүхий кофейны талстууд бидний биед орсноор үүсдэг.

Энэхүү зураг нь 2012 Wellcome Image Awards фото уралдааны ялагч болсон бүтээл юм.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 3

3. Хэзээ кофе уух вэ?

Бидний бие хоногийн хэмнэл хэмээн нэрлэгдэх биологийн цагнаас хамааралтай байдаг. Бидний бие өглөө эрчим хүчээр биеийг цэнэглэх кортизол хэмээх дааврыг жам ёсоороо ялгаруулдаг. Тиймээс өглөө сэрээд кофе уух нь зөв зүйл биш юм. Кортизолын түвшин буурах хүртэл хүлээгээд дараа нь кофе уух нь тохиромжтой.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 4

4. Кофейн маш хурдан үйлчилж эхэлдэг

Аягатай кофены анхны балгалтаас 10 минутын дараа кофейн үйлчилж эхэлдэг. Кофе ууснаас хойш 45 минутын дараа цусан дахь кофейн хамгийн их төвлөрсөн хэмжээндээ хүрдэг ба кофейн биед 3-5 цагийн хугацаанд хадгалагддаг.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 1

5. Кофейн бол тархин дахь аденозин хүлээн авагчийн эсэргүүцэгч юм

Бидний тархи аденозин хэмээх бодисыг ялгаруулдаг ба энэхүү бодис нь тархины хүлээн авагчид дээр очсоноор мэдрэлийн эсүүдийн нойрмог, унтаа байдлыг үүсгэдэг. Мэдрэлийн эсийн хувьд кофейн нь аденозинтой адил харагддаг. Кофейн аденозины байрыг авснаар идэвхжил үүсдэг.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 2

Кофейны тухай 14 гайхалтай баримт 3

6. Шар айраг vs. кофе

Тархины энэ хэсгийг уураг тархины хальс гэж нэрлэдэг. Энэ хэсэг нь ухамсарт бодол, хэл яриа болон харилцан үйлдлийг хариуцдаг. Алкохолийн нөлөө нь уураг тархины хальсыг сүйтгэдэг. Үүний улмаас төвлөрөл мууддаг. Хоёр шилэн аяга шар айраг уухад цусан дахь алкохолийн түвшин 0,07-д хүрч, илүү идэвхтэй болгодог.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 12

Аденозин хүлээн авагч
Аденозин хүлээн авагчид аденозин холбогдох үед хүн нойрмоглодог. Цусанд кофейн орсноор хүлээн авагчид аденозины оронд кофейныг өөр дээрээ барьдаг.

Кофейн 5 минутын дараа илүү эрч хүчтэй болдог.

7. Кофе урт наслахад тусална

Кофенд хорт хавдар, зүрхний өвчин гэх мэт олон ноцтой өвчнүүдийг үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг их хэмжээний антиоксидантууд агуулагддаг. Үр дүнд нь кофенд дурлагчид Альцгеймерын өвчин, Паркинсоны өвчин, чихрийн шижин болон бусад өвчнүүдээр бага өвчилдөг.

Сануулга: Олонх кофе уугчид нь архаг тамхичин, махан хоолонд дурлагсад, согтууруулах ундаанд дурладаг хүмүүс байдаг. Харин кофены эерэг нөлөө нь дээр дурдсан муу зуршлуудыг хаяхад тус болдоггүй байна.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 10

8. Зөгий ч бас кофенд дуртай

Эрдэмтэд кофейн ялгаруулдаг ургамлуудад зөгий татагддаг болохыг олж тогтоожээ.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 5

9. Кофенд донтуулах чанар бий

Кофены байнгын хэрэглээ нь тархинд илүү их кофейн шаардах сэдлийг төрүүлдэг.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 4

10. Кофейны хамаарал нь сэтгэцийн эмгэг үүсгэж мэднэ

Кофейн нь бусад төрлийн мансууруулах бодисын адил төв мэдрэлийн системийн өдөөгч юм. Кофены байнгын хэрэглээ нь зөөлөн хэлбэрийн хамаарлыг үүсгэдэг ба энэ нь зарим тохиолдолд сэтгэцийн эмгэг болон хувирдаг.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 6

11. Кофейны гаж нөлөө

Кофены гаж нөлөө: Хараа муудах, толгой эргэх, ам хатах, арьс улайх, хүйтэн хөлс гарах, зүрх чичрэх, амьсгал давчдах, суулгах, идэвхгүй байдал үүсгэх, өлсөх эсвэл цатгалдах, цангах, уурлах, айх, ундууцах, нойр хулжих, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх, чичрэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, байн байн шээс хүрэх, шээсний кетон

Кофейны тухай 14 гайхалтай баримт 7

12. Янз бүрийн бодисын нөлөөнд орсон аалзны тор нэхэх чадвар

1995 онд НАСА-гийн эрдэмтэд аалзанд янз бүрийн бодисын нөлөө үзүүлэх үед тор нэхэх чадварт нь хэрхэн нөлөөлөхийг судалжээ. Хамгийн сүүлийн зураг дээрх торыг кофейны нөлөөнд автсан аалз нэхсэн байна. Аалзнууд кофейныг хүнтэй адил бодисын солилцоонд оруулж чаддаггүй байна.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 8

13. Насанд хүрсэн хүний хувьд кофейны үхлийн доз нь 100 аяга кофе юм байна

Кофейны тухай 14 гайхалтай баримт 9

14. Кофейн агуулсан ундаанууд vs. илчлэг

Кофейн агуулсан төрөл бүрийн ундаануудад хэдий хэмжээний илчлэг агуулагдсан байдгийг доорх инфографикт харуулжээ.

Кофейны тухай 14 гайхалтай баримт 11

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  2. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  3. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  4. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  5. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  6. Өлзий Солар

    Өлзий Солар

    2015/03/04 at 15:41

    Жамъяндэлгэр Алимаа

  7. bataa

    2015/03/05 at 15:22

    olon zvil medle

  8. amgalan

    2016/06/25 at 12:54

    LCD хэрэглэ гээд бгаан бишүүү

  9. bartogtoh

    2016/12/11 at 19:50

    k[

  10. Би Монгол Хүний Саруул Ухаанд Итгэдэг

    2016/12/12 at 10:37

    Би ч тамхи өдөрт нэг хайрцаг татдаг… Коффее ч бас нилээн уудаг… 10 аяга бол ер нь уучихдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *