Apple компани өнгөрөгч 6-р сард iOS 8-аа гаргахдаа энэ намар танилцуулах iPhone, iPad төхөөрөмжүүдийнхээ бүх л томоохон программын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Гэсэн хэдий ч тус компани гар утасны үйлдлийн системийнхээ таван ч хөгжүүлэгчийн бета хувилбарыг гаргачихаад байна. Эдгээр бета хувилбаруудын туршилтын үед хөгжүүлэгчид хэд хэдэн жижиг өөрчлөлтүүд, онцлогуудыг илрүүлжээ.
[tweetable]6-р сарын 17-нд танилцуулагдсан iOS 8-ын 2 дахь хувилбараас эхэлье[/tweetable]. Учир нь [tweetable]энэ хувилбар 6-р сарын 2-нд гарсан хувилбараас олон тооны дэвшлүүдийг агуулснаараа онцлог[/tweetable] юм.Мэдэгдлүүд буюу notifications: Шинэ “Allow Notifications” тохируулга нь апп бүрд тохиромжтой бөгөөд мэдэгдлүүдийг чимээгүй болгох боломжийг олгох юм.
Батерей: Батерейны хэрэглээг нарийн тодорхой харуулна.
Podcasts: [tweetable]Apple-ын Podcasts апп нь iOS төхөөрөмжүүд дээр урьдчилан суулгасан өгөгдмөл апп болсон[/tweetable] учир iOS 8 болгон дээшлүүлэлт хийсэн бол устгах боломжгүй гэсэн үг.
Safari: Safari вэб хөтөч нь tab-ын шинэ ололтыг агуулсан.
Photos: Photos апп нь “iCloud Photos” popup-ыг санал болгох ба энэ нь Apple-ын шинэ iCloud Photos онцлогийг идэвхжүүлдэг.
App Store: Apple-ын App Store нь Гэр бүлийн худалдан авалтыг харуулдаг.
Messages: Камер болон микрофонд зориулсан мессэжийн дүрс тэмдгүүд хөхөөс илүүтэй саарал болсон. Түүнчлэн бүх мессэжийг уншсан хэмээн тэмдэглэх шинэ тохиргоотой болжээ.
Settings: Messages-т зориулсан шинэ “Raise to Listen” тохиргоо байдаг болсон.
Privacy: Settings апп нь Privacy цэсэн дор Home Data цэсийг агуулдаг болсон.