Хачиртай талх бэлтгэх 12 амттай жор

1

Хоол судлаачид явуут дундаа хооллохгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаад хачиртай талх – өл дарах шилдэг арга болох нь бий. Нэгдүгээрт өег, хоёрдугаарт аюулгүй.

Төрөл бүрийн түрхлэгтэй талх нь дэлхий алдартай өл дарах хоол мөн болохыг судалгаагаар тогтоосон байна. Хачиртай талх нь жимсийг ардаа хол орхин дээгүүр бичигддэг нь талхыг юутай ч хольж идэж болдогт байгаа болов уу.

Та бүхэнд 12 төрлийн амттай түрхлэгийг санал болгож байна.

1. Өндөг-сонгинотой

Өндгөө чанаад том ширхэгтэй үрэгчээр үрж жижиглэнэ. Сонгиноо жижиглэн хэрчээрэй. Зөөлрүүлсэн цөцгийн тосоо үрээд зөөхийтэй хольж давс, перецээр амтална. Дээрээс нь жижиглэн хэрчсэн сонгиноо нэмнэ.

2. Мөөгтэй

Наранцэцгийн тосонд мөөгөө давс, перецээр амтлан шарна. Шарсан мөөгөө талхан дээр тавьж их хэмжээний үрсэн бяслаг цацаарай. Халаасан шарах шүүгээнд хэдэн минут байлгана.

3. Хайлуулсан бяслагтай

Чанасан өндгөө үрж жижиглэнэ. Хайлуулсан бяслагаа аарцтай 2:1 харьцаатайгаар хольж дээрээс нь цөцгийгөө хийж хутгана. Давсаар амталж жижиглэн хэрчсэн ногоон навчит ногоо нэмж болно.

4. Брынзатай/хонины сүүн бяслаг

Боодол кинза ногоог жижиглэн хэрчээд, жижиглэсэн 70 г хушга, 2 хумс сармис хийнэ. 280 г брынза дээр 80 г хайлуулсан цөцгийн тос хийж хутгаад бусад орцуудтай холино.

5. Май загастай

Чанасан өндгөө үрэгчээр үрж жижиглэнэ, ногоон сонгино болон май загасаа жижиглэн хэрчинэ. Цөцгийн тосоо хайлмагтуулж орцуудыг холино.

6. Аарцтай

Багц яншуй, ногоон сонгино, хумс сармисаа жижиглэн хэрчинэ. 280 г аарцтай холиод давсаар амтална.

7. Экзотик хувилбар

Хайлуулсан бяслагийг жижиглээд авокоданы нухаштай холино. Давс, перец болон кориандраар амтална.

8. Хушгатай тос

6 г жижиглэсэн хушга, 1-2 хумс сармис, 150 г хайлуулсан цөцгийн тос, 0,5 ц.х давс, перецээр амтална.

9. Өндөг, гахайн утсан махтай

Чанасан 3 өндгийг үрэгчээр жижиглээд 100 г хэрчсэн гахайн утсан махтай холино. 5 х.х халбага майонезаар зуурч давсаар амтална.

10. Бяслагт

180 г хатуу бяслаг болон 80 г цөцгийн тосыг үрж жижиглэнэ. 2 х.х гич болон өөрийн хүссэн хэмжээгээр давс, перец нэмнэ.

11. Брынзатай хурц

1 сонгино, 100 г өргөст хэмийг жижиглэн хэрчинэ. 200 г брынза болон 1,5 х.х зөөхийг сайтар холино.

12. Гахай өөхтэй/салотой

200 г гахайн өөхийг махны машинаар машиндаж 2 хумс сармистай холино. Давс, хар болон улаан перецээр амтална.

Эдгээр хачиртай талх үнэхээр амттай болж таны өлийг дарна. Агаар салхинд гарахдаа, өглөөний хоолондоо ч бэлдэж болно.

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *