Цээж хорсох мэдрэмжээс таныг үүрд салгах хоолны дэглэм

1

Цээж хорсох – гэдэс эсвэл залгиур орчим хорсох мэдрэмж. Энэ нь ходоодны шүүсний хүчиллэг нэмэгдсэнтэй холбоотой юм.

Цээж хорсох нь олон хүчин зүйлээс хамаарна, үүнд хоол хүнс, стресс болон амьдралын буруу хэв маяг зэрэг багтана.

Энэ удаад бид та бүхэнд 15 өдрийн хоолны дэглэмийг танилцуулахаар бэлдлээ. Гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжиж цээж хорсох мэдрэмжээс бүрмөсөн салахад тусална.

Ходоодны шүүсний хүчиллэгийг ямар хоол хүнс нэмэгдүүлдэг вэ?

Бидний санал болгох гэж буй 15 өдрийн хоолны дэглэм танд хачирхалтай санагдаж болох хэдий ч богино хугацаанд үр дүнгээ өгөх дэглэм юм шүү.

Амжилтад хүрэх нууц бол хоёр 7 хоногийн хугацаанд дэглэмээ үнэнчээр, тэвчээртэй баримтлахад оршино. Хэрвээ та зорилгодоо үнэнч байж чадвал  хоёр 7 хоногийн дараа үр дүнг нь өөрийн биеэр мэдрэх болно.

Юуны түрүүнд хийх ёстой зүйл бол – ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хоол хүнснээс эрс тэс татгалзах:

  • Сахар болон бусад амтлагчууд
  • Шигшиж сайжруулсан гурил
  • Шүүсэн эсвэл хоолны давс
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Улаан мах, хиам
  • Шарсан хоол, усжуулсан өөх тос
  • Согтууруулах ундаа болон хийжүүлсэн ундаа, савлагаатай шүүс
  • Кофе, шоколад

 

Мөн дараах хүчин зүйлсийг анхаарахыг зөвлөж байна:

Зөвхөн хоол хүнсэндээ анхаарал хандуулаад зогсохгүй мөн ходоодны хүчлийг нэмэгдүүлэх хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй:

  • Тамхи татах
  • Стресстэх
  • Эм тан хэрэглэх
  • Бага хэмжээний ус уух
  • Гүйхээрээ хооллох, хоолоо муу зажлах
  • Хэтрүүлэн идэх эсвэл идсэн хоол бүрэн шингээгүй байхад дахин идэх
  • Төрөл бүрийн хоол хүнс хольж идэх

15 хоногийн турш хорт зуршлаасаа татгалзахыг хичээ. Хоолны дэглэм баримтлах хугацаа дууссаны дараа ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлэх аливаа зүйлээс зайгаа барихыг зөвлөж байна.

 

Шүлтлэг бодис

15 хоногийн дэглэмийн зорилго – ходоодны шүүсний хүчиллэгийг буруулах, гэхдээ хүний биед сөргөөр нөлөөлөх химийн гаралтай эм тариагаар бус.

Үүний тулд шүлтлэг хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэнэ:

  • Нимбэг: хүчиллэг ихтэй ч ходоодны хүчиллэгийг бууруулна
  • Цагаан шавар: натурал антацид. Эмийн сангууд болон дэлгүүрүүдээр зарагддаг.
  • Түүхий төмсний шүүс болон оливийн тос: ходоодны шарх болон ходоодны хүчиллэгийг буруулах уламжлалт арга
  • Ногоон өнгөт ногоо: шүлтлэг үйлчилгээ ихтэй.
  • Стевия ургамал: байгалийн гаралтай шүлтлэг
  • Түүхий бүйлсэн самар: самар нь таны биеийн хүчиллэгийг буруулахад нөлөөлдөг
  • Авокадо: шим тэжээлтэй ногоо
  • Ногоон цай: үрэвслийн эсрэг, антиоксидант, антацид
  • Далайн эсвэл гималайн давс: цэврээрээ байгаа давсыг хоол хүнсэндээ хэрэглэснээр бие эрхтэнд сайнаар нөлөөлдөг

 

Дэглэмийг хэрхэн баримтлах вэ?

15 хоногийн турш дараах төлөвлөгөөний дагуу хооллох хэрэгтэй:

Өлөн дээрээ

Дунд зэргийн төмснөөс шахаж авсан шүүсийг тал хоолны халбага оливийн тостой хольж ууна.

Өглөөний цайндаа

Төмсний шүүсээ ууснаас хойш 20 минутын дараа уух ногоон коктейлоо бэлдэнэ. Алим, лийр, ногоон навчит ногоо (бууцай, руккола, кресс-салат, цоохор майлз… ), тал авокадо, овоолон бүйлсэн самар блендерт хийж холино.

Хэрвээ их өлсөж байгаа бол бага зэрэг шарсан бүхэл үрийн талх дээр жигнэсэн шувууны махтай цуг идэж болно.

Хоёр дахь өглөөний цайнд

Ногоон цайг тал зүсэм нимбэг болон бага зэргийн стевия цэцгээр амтлан ууна.

Өдрийн хоол

Нэгдүгээр хоолонд, ногоон өнгийн ногоотой салат эсвэл ногооны хүйтэн шөл ууна. Хоёрдугаар хоол – шувууны мах, цагаан загас, өндөг эсвэл шош. Десертэнд нь алим, лийр идэж болно.

Үд дундын цайнд

Ногоон цайг тал зүсэм нимбэг болон бага зэргийн стевия цэцгээр амтлан ууна. Хэрвээ их өлсөж байгаа бол алим, лийр, хатаасан хасарваань, кокос, чавга, ананас иднэ.

Оройн хоолонд

Цөцгийгөөр амталсан жигнэсэн ногоо (хаш, брокколи, спаржа …), уураг (вандуй, өндөг, цагаан загас, бүйлсэн самар, мөөг).

Унтахаасаа өмнө

Цагаан шаврыг усанд найруулж ууна. Савлагаан дээрх зааврын дагуу хэрэглээрэй.

Шавраа усанд хийж халбагаар сайтар хутгаад (халбага нь төмөр эсвэл пластик биш) 10 минут амраасны дараа ёроолд нь байгаа шаврыг хөндөлгүйгээр ууна. Өтгөн хатах эсвэл цусны өндөр даралттай бол болгоомжтой хэрэглэнэ үү.

20
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Galya Yondon

    Galya Yondon

    2017/04/22 at 20:14

    Bayasgalan Batsaikhan

  2. Золзаяа Энхбат

    Золзаяа Энхбат

    2017/04/22 at 20:41

    Буянаа Э.

  3. Erbold Erdeneburen

    Erbold Erdeneburen

    2017/04/22 at 20:43

    Мөнхбадрах Мөнх-Ориг

  4. Anu Ujin

    Anu Ujin

    2017/04/22 at 20:59

    Bayasgalan ConsultingEng

  5. Дөлгөөн Даш-Очир

    Дөлгөөн Даш-Очир

    2017/04/22 at 21:54

    Dash-Ochir Ulambayar

  6. Ankhaa Anita

    Ankhaa Anita

    2017/04/22 at 23:04

    Ганбат Сумъяажаргал

  7. Batchuluun Bayanaa

    Batchuluun Bayanaa

    2017/04/23 at 00:13

    Mash ih talarhlaa

  8. Өэлүн Чулуун

    Өэлүн Чулуун

    2017/04/23 at 00:40

    Chuluun Binder

  9. Д. Ука

    Д. Ука

    2017/04/23 at 08:58

    Scheherazade Valo

  10. Buyanaa Serj

    Buyanaa Serj

    2017/04/23 at 09:01

    Nyamsuren Nyamka

  11. Scheherazade Valo

    Scheherazade Valo

    2017/04/23 at 10:52

    za

  12. Uuganbayar Dorjbaasan

    Uuganbayar Dorjbaasan

    2017/04/23 at 11:12

    Musketeer Blg !!!

  13. zagarsuren

    2017/04/23 at 15:02

    xeregtei mdeelel bna

  14. Jamiyan Ganbold

    Jamiyan Ganbold

    2017/04/24 at 01:39

    Undral Ganbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *