Нүүр Амьдрал Мэдлэг Apple болон Google компанийн амжилтын 3 үндэс

Apple болон Google компанийн амжилтын 3 үндэс

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Apple, Netflix болон Google компани нь өөр бусад компаниудаас 40%-иар илүү үр бүтээмжтэй байж чаддаг. Өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулдгаас гадна өөр учир шалтгаан бий.

Bain & Company-ийн удирдлагын зөвлөхөөр мэргэшсэн мэргэжилтэн Майкл Мэнкинсийн хэлж байгаагаар: “Бидний үзэж байгаагаар эдгээр компанийн 16% нь оддын тоглолт хийдэг бол бусад компанийн 15% нь л хийдэг” гэжээ.

Ажилтнуудын ажил төлөвлөлтөнд гол нууц оршино.

Пүрэв гаригийн өглөөний 10 цаг гэхэд эдгээр ажилтнууд бусдын ажлын долоо хоногт хийхээс ихийг гүйцэтгэж дуусгасан байдаг. Илүү ихийг хийсэн байна гээд тэд зогсохгүй. Энэ ялгаа жил жилээр нэмэгдсээр 10 жилийн дараа гэхэд ажлын бүтээмж нь бусдаас 30 дахин их болсон байдаг.

Шилдэг ажилтнуудыг зөв хуваарилах

Жирийн компаниуд чадварлаг мэргэжилтнүүдээ төрөл бүрийн албан тушаалд тараан хуваарилдаг. Харин Apple болон Google мэтийн компаниуд өөр стратеги баримталдаг байна. Бизнесийн цаашдын хөгжлийг тодорхойлох салбарт өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг хуваарилдаг. Бусад албан тушаалд одод бага байх ажээ.

Мэнкинс жишээ болгон Apple болон Microsoft-ын 2000-аад оны үеийг дурсаж байна. Apple хоёрхон жилийн дотор 600 программистын тусламжтайгаар iPhone OA-ийн анхны хувилбарыг гаргаж ирж чадсан байна. Харин Microsoft-ын 1000 гаруй хөгжүүлэгч нар Windows Vista-г боловсруулахад тав гаруй жил зарцуулжээ. Энэ бол байгууллагын дотоод бүтцээс шалтгаалж байгаа юм хэмээн Мэнкинс тайлбарлаж байна.

Үүний зэрэгцээ Apple-ийнхан багийн ажлын үр дүнгийн дараа л шагнал урамшуулал авдаг. Харин Microsoft-ын урамшууллын систем хувь хүн болгон дээр суурилдаг байжээ. Төд удалгүй Microsoft энэ арга барилаасаа татгалзсан юм.

 

Байгууллагын шат дамжлагыг багасгах

Жирийн компанийн ажилтнууд хүч чадлынхаа 25 хувийг байгууллагын шат дамжлагыг давахад зарцуулдаг байна. Ялангуяа мөнгө захиран зарцуулах шат дамжлаг маш их цаг авдаг ажээ.

Ихэнх компаниуд зарцуулалтандаа хязгаар тогтоосон байдаг. Харин Netflix-д тийм зүйл байхгүй. Ганц л дүрэмтэй – Netflix-ийн эрх ашгийн төлөө бүхнийг хийх. Компани ажилтнууддаа хэлэхдээ: “Энд та бүхэн компанийн мөнгөөр зугаацах гэж ирээгүй, бид ч бас ажилтан та бүхний хүч чадлыг шавхах байгууллагын элдэв шат дараалласан дарамтаар дарамтлахгүй”.

Ажилтан байгууллагын үйл ажиллагааны асуудалд хэдий хэр бага хүч, цаг зарцуулна төдий чинээ үр бүтээлтэй ажилладаг байна.

 

Өөдрөг удирдлагууд

Ажилдаа сонирхолтой хүн ханасан ажилтнуудаас 44 хувиар илүү үр бүтээлтэй ажилладаг байна. Харин өөрийнхөө ажилд өөдрөг байдаг хүн бараг 125 хувь үр бүтээлтэй байдаг ажээ. Тийм учраас хэр олон ажилтнаа өөдрөг байлгаж чадна төдий чинээ компанийн ажил амжилттай явна.

Авьяас – бүгдийг шийдэхгүй гэж Мэнкинс анхааруулж байна. Ганц хүн компанийн амжилтад нөлөөлж чадахгүй. Олон авьяаслаг хүмүүсийг нэг дор цуглуулсан ч гэлээ ажлын процессийг сайжруулахгүй л бол ямар ч амжилт гарахгүй. Үр бүтээлээр дүүрэн компани ганц хоёр авьяаслаг тоглогч дээр бүх анхаарлаа хандуулахгүй нийт ажилтнууддаа хандаж чаддаг ажээ.

4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хувцасны дэлгүүрийн худалдагч нарын биднээс нуудаг 10 зүйл

Бидний мөнгийг хүүлэх гэж дэлгүүрүүд янз бүрийн л арга хэрэглэнэ. Бараа бүтээгдэхүүн зарж …