Нүүр Зөвлөгөө Өдөр бүр 2 гадил идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөр бүр 2 гадил идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

9
2

Эрүүл хүнс ихэвчлэн амтгүй байдаг. Гэвч энэ нь гадилд хамааралгүй. Тиймээс гадил жимс амттай дээрээс нь бие организмд тустай гэж бодохоор илүү сайхан санагдах байх.

Бид та бүхэндээ өдөрт 2 гадил идэх нь таны эрүүл мэндийн байдлыг илт сайжруулдаг гэдгийг нотлох дараах хэд хэдэн баримтыг хүргэж байна.

1. Артерийн даралтын түвшин хэвийн болдог

Гадил жимсний найрлаганд нь агуулагдах 420 мг калийн ачаар цусны өндөр даралтыг бууруулдаг.

2. Илүүдэл жин үгүй болдог

Гадил эслэг эдээр баялаг болохоор гадил идсэний дараа хэсэг хугацаанд юм идмээр санагддаггүй.

Гадиланд хоол идэх хүслийг багасгадаг, жин нэмэхэд саад болдог тогтвортой цардуул агуулагддаг. Ийм ашигтай цардуул цусан дахь сахарын түвшиг бууруулж, бие организмын инсулинд мэдрэг байдлыг ихэсгэдэг. Хэрвээ эд эсүүд инсулинд мэдрэг биш юм байх юм бол тэд глюкозыг шингээж чадахгүй болж, өлсгөлөнд нэрвэгдэнэ, харин нойр булчирхай инсулиныг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлнэ. Нэн ялангуяа инсулинаас өөх тос хуримтлагдах байдал хамаардаг.

3. Цус багадалт үүсэх эрсдэлийг багасдаг

Цус багадалт нь царай цонхийх, ядрах, амьсгаадах зэрэг таагүй байдлыг авчирдаг. Цус багадалт гэдэг нь улаан бөөм (эритроцит)-ийн хэмжээ багасч, цусан дахь гемоглобиний түвшин буурсныг хэлж байгаа юм.

Гадиланд маш их төмөр агуулагддаг ба энэ нь эритроцит үйлдвэрлэлийг дэмждэг. Түүнчлэн гадиланд цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг В6 амин дэм агуулагддаг учраас цус багадалттай хүмүүст тустай.

4. Хоол боловсруулалт сайжирдаг

Гадил хялбар шингэж, хоол боловсруулах замыг цочроодоггүй. Гадиланд агуулагдах тэсвэртэй цардуул боловсордоггүй ба бүдүүн гэдсэнд орсноор ашигтай нянгийн таатай орчин нь болж өгдөг.

Гадилыг ходоодны үрэвсэл (гастрит), цээж хорсох үед хэрэглэж болно. Түүнчлэн гадилыг гэдэс гүйлгэсний дараах эхний хүнс маягаар хэрэглэдэг. Учир нь гадил жимс нь алдсан эрдэс бодисыг нөхөн сэргээдэг.

5. Стрессийн түвшинг бууруулдаг

Гадил идэх нь сэтгэл санааны байдлыг дээшлүүлж өгдөг. Гадиланд “аз жаргалын даавар” болох серотониныг авахад шаардлагатай нэгдэл болох триптофан агуулагддаг.

Дунджаар гадиланд 27 мг магни агуулагддаг. Энэ эрдэс бодис сэтгэл санааг сайхан байлгах болон бөх нойрсолтыг хариуцдаг.

6. Амин дэмийн дутагдлыг нөхдөг

Гадил нь В6 амин дэмээр баялаг. 1 дундаж хэмжээтэй гадиланд В6 амин дэмийн өдрийн нормны 20% нь агуулагддаг. Уг амин дэм нь эрүүл эсүүд бий болгоход шаардлагатай инсулин, гемоглобин, амино хүчлүүд зэргийг боловсруулахад бие организмд тусалдаг.

“С амин дэм” гэсэн холбоо үгийг хараад бидний толгойд юун түрүүнд жүрж, гүзээлзгэнэ гэсэн жимснүүд буудаг. Гэвч 1 порц гадил жимс бидний С амин дэмийн өдрийн нормын 15%-ийг агуулдаг.

С амин дэм бол хорт чөлөөт радикалуудыг саармагжуулдаг, цусны судсуудыг эрүүл чигээр нь хадгалахад тусалдаг, коллеганы үйлдвэрлэлд оролцдог чухал үл исэлдүүлэгч бодис юм. Хорт чөлөөт радикалууд гэдэг нь бие организмын эсүүдийг гэмтээдэг дутуу электрон бүхий идэвхитэй молекулууд юм.

7. Энергийн хэмжээ ихэсдэг

Гадиланд агуулагдах кали нь шөрмөс татахаас сэргийлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн нэгэн адил ачаалалтай дасгал сургуулилтыг тэсч гарахад хангалттай энерги өгдөг.

37
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. өнөөгийн нөхцөлд бол ямар нэгэн хавдар л тусах байхдаа

  2. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2017/04/07 at 20:29

    Gadil n mongol xund taaramj tiim sain bisn ixeer idex xereggui yum bna lee amidraliin tursnlagaas

  3. Зочин

    2017/04/07 at 20:50

    Gadil ideed ymar ch baidaggvi ym bn lee

  4. Bataa Bolor

    Bataa Bolor

    2017/04/07 at 22:15

    Оо сайхан таргалдаг юм байлээ

  5. asdasd

    2017/04/08 at 00:56

    Манай хором ыхон ер нь сэтгэгдэлээ уншдаг болов уу арайл хэрэглэгчидтэйгээ холбоогүй байна уу

  6. Б. Даваа

    Б. Даваа

    2017/04/08 at 08:35

    их ид гээгүйшд, өдөр бүр 1 юмуу 2 ширхэг

  7. Vanchin Narantuya

    Vanchin Narantuya

    2017/04/08 at 13:48

    Unen bhaa.

  8. Vanchin Narantuya

    Vanchin Narantuya

    2017/04/08 at 13:48

    Unen bhaa.

  9. Bathishig Otgonbayr

    Bathishig Otgonbayr

    2017/04/11 at 10:01

    Oqloon mend

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Ядаргаатай хэрхэн тэмцэх вэ: үр дүнтэй 10 зөвлөгөөг танилцуулж байна

Эрч хүчээ сэлбэх зөвлөгөө нэг л уйтгартай байдаг. Та бүхэндээ зөвхөн сонирхолтой байхаас г…