Нүүр Хэв маяг Хоол хүнс Нойр хүргэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Нойр хүргэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

3
0

Ихэнх хүмүүс хоол идсэнийхээ дараа дуг хийх дуртай байдаг. Энэ нь ядаргаатай холбоотой байдаг хэдий ч зарим нэг хоол хүнсний зүйлтэй мөн холбоотой байдаг. Та бүхэнд нойр хүргэдэг 9 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья.

Сүүн бүтээгдэхүүн

Амин хүчил болон кальциар баялаг энэхүү бүтээгдэхүүн нь уураг тархинд хэрэгтэй амин дэмийг өгдөг. Хатуу бяслаг кальци ихтэй байдаг. Зүсэм бяслаг идсэний дараа нойр маш их хүрдэг. Учир нь амин хүчлийн нөлөөгөөр нүүрс усны хэмжээ ихэсдэг.

 

Бүйлс

Бүйлсэнд маш их амин хүчил, мөн нойрны даавар болох мелатон ихээр агуулагддаг. Мөн энэ самранд маш их магни агуулагддаг бөгөөд булчинг тайвшруулдаг тул шууд хэвтээд унтмаар санагддаг байна.

 

Гадил

Гадиланд агуулагддаг чихэр нь амин хүчлийг илүү идэвхижүүлж тархинд хүргэдэг. Мөн кали, магнигаар баялаг тул булчинг тайвшруулдаг.

 

Хушга

Хушганд байдаг амин хүчил нь бүйлснийхээс хэд дахин илүү. Мөн мелатонин их агуулагддаг. Тиймээс судлаачид хушга хэрэглэвэл нойрны дааврыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

 

Интоор

Интоорын исгэлэн төрөл нь мелатоны түвшинг нэмэгдүүлдэг. Жимсийг нь хэдэн ширхэгийг идэхэд танд нөлөөлөхгүй хэдий ч нэг аяга интоорын шүүс уувал нойр хүрдэг.

 

Алтан товчтой цай (Chamomile tea)

Энэхүү цайнд глицин, амин хүчил ихээр агуулагддаг бөгөөд булчин, мэдрэлийн системийг тайвшруулдаг. Тиймээс цайг уусны дараа ямар ч чухал ажилтай байсан хамаагүй түүнийгээ орхин унтмаар санагддаг.

 

Хулууны үр

Хулууны үрэнд маш их цайр, магни агуулагддаг. Эдгээр нь булчин, мэдрэлийн системийг тайвшруулдаг.

 

Цагаан будаа

Тэр дор нь биш ч гэсэн 3-4 цагийн дараа нойрны гликемик индексийг нэмэгдүүлдэг. Мэлрэг цагаан будааны төрөл зүйл нь нойрыг хамгийн их хүргэдэг.

 

Тослог загасны төрөл

Яргай, туна загас нь илүү тослог тул мелатонийг идэвхижүүлдэг. Энэ нь цусан дахь стрессийн дааврын түвшинг бууруулж нойр хүргэдэг.

49
Ха ХаХа Ха
19
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/16 at 19:38

    Мэдэхгүй зүйлээ мэдэж авна гэдэг нь сайхан юмаа. Баярлалаа. Эрч хүчээр дүүрэн байгаарай.

  2. Davaa Luvsanjantsan

    Davaa Luvsanjantsan

    2017/02/16 at 20:39

    Маш гоё зөвөлгөөнүүд байнга өгч байдагт чин сэтгэлээсээ баярлаж байдаг шүү мөн өшөө их зөвөлгөө хүсч б.на шүү

  3. Chimedtseren Dendev

    Chimedtseren Dendev

    2017/02/16 at 20:53

    Над шиг нойр муутай хүнд яг таарах зөвлөлгөө бна.гарын дор бдаг нь сүү юм даа.унтахаас өмнө сүү уухаар сайн унтдагийн,тэр бол үнэн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өргөст хэмхийн усны эрүүл мэндэд ашиг тустай талууд

Өргөст хэмхийн усны ашиг тус Өргөст хэмх – салат хийхэд өргөн хэрэглэгддэг ногоо. Зөвхөн с…