Нүүр Дизайн Архитектур Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга

0
0
Share Button

Эгрономик – гэр орноо орчин үеийн тавилгаар тохижуулах хүсэл хүн болгонд бий. Харамсалтай нь гал тогоогоо зөв тохижуулах тал дээр бид хойрго хандаад байдаг. Таны бүх зүйл багтахаар хэрхэн оновчтой зохион байгуулахыг энэхүү зөвлөгөөгөөр танилцуулах гэж байна.

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 1

1. Гал тогооны тавилганы хаалга амархан онгойдог байх ёстой. Жишээ нь, гал тогооны өрөөний хаалга гадагшаа онгойдог байхаар зохион байгуулна. Хэрвээ дотогшоо онгойдог бол тавилга зэргийг хамгаалах хязгаарлагч суурилуулсан нь дээр.

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 2

2. Зөв зохион байгуулалт

  • Хадгалах (хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, будаа хадгалах, консерв болон ногоо, жимс хадгалах шкаф)
  • Хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх (орон зай ихтэй, гэрэлтүүлэгтэй, гал тогооны хэрэгсэл, амтлагч ….), мөн хоол бэлтгэх (зуух, богино долгионы зуух, шарах шүүгээ болон бариул дээр алчуур зэргээ тохож болно)
  • Гал тогооны сав суулга
  • Сав суулга угаах болон хог хаягдал төрөлжүүлэх (угаалга, аяга таваг угаагч машин, угаалтуурын доор хогийн сав, угаалгын бодис)
  • Үйлчилгээ болон хоол идэх хэсэг (хоол идэхэд тухтай байхаар зохион байгуулна)

3. Хөргөгч + зуух + угаалга = “ажлын гурвалжин” гал тогоонд ихэнх цагаа өнгөрөөх цэг

Шугаман гал тогоо

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 3

Арлан гал тогоо

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 4

Хоёр эгнээ гал тогоо

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 5

Булангийн гал тогоо

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 6

П – хэлбэрт гал тогоо

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 7

4. “Гурвалжин”-гийн хоорондын зай нь 1,2 м-ээс багагүй, 2,7 м-ээс ихгүй байхаар зохион байгуулна.

5. Хоол идэх хэсэг. Хэрвээ “гурвалжин” хэлбэрийг сонгож байгаа бол хоол идэх хэсгийг наана байрлуулна.

Гарнитурын байрлал

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 8

1. Гэрэл болон тавцан хоорондын зай – 75 см

2. Тавцан болон сандлын хоорондын зай нь – 25-30 см

3. Тавцангийн өндөр – 90-110 см

4. Хоёр тогоочийн ажиллах орон зай – 120 см

5. Шалан дээр байрлах шкафны өндөр – 85 см

6. Шүүгээний тавцангийн өргөн – 60 см

7. Хананы шүүгээний өргөн – 30 см

6. Гал тогооны дунд хэсгийн зай – тогоочийн ажлын хэсгээс өөр. Хоорондын зай нь 90 см-ээс багагүй байна, харин нэг хүн гал тогоонд хоол хийхэд багадаа 110 см байхаар зохион байгуулна. Хэрвээ хоол идэх хэсэг тусдаа байгаа бол өөрөөр зохион байгуулах хэрэгтэй.

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 9

1. Утаа сорогчны захаас 7-8 см илүү гарсан байна

2. Ажлын хэсгийг боломжит өргөн – 90 см

3. Агааржуулагч, зуух хоорондын зай – 60-90 см

4. Ажлын хэсгийн жижиг хэсэг – 30 см

7. Ажлын хэсгийг зайтай байхаар зохион байгуулна. Хөргөгчний хажууд байрлах тавцанг багаар бодоход 38-40 см-ийн хэмжээтэй хоосон зай үлдээгээрэй, тэндээ бэлдэж байгаа хоолны орцуудыг байрлуулж тавих болно.

8. Гэрэлтүүлэг. Ажлын хэсэгт тусгай гэрэлтүүлэг байрлуулна. Гал тогоонд байрлах залгуурууд ус, тос, чийгнээс хамгаалагдсан байх ёстой.

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 10

1. Доод болон өлгөсөн шүүгээний хоорондын зай – 45-50 см

2. Угаалтуур хүртэл – 45 см

3. Угаалтуурын өндөр – 75-90 см

4. Угаалтуур болон аяга таваг угаагч машины хоорондын зай – 90 см

5. Богино долгионы зуухны өндөр (эсвэл мөрнөөс 7 см дор байрлуулна) – 135 см

9. Нэмэлт угаалтуур. Хэрвээ таны гал тогоонд жимс, ногоо угаах зориулалттай нэмэлт угаалтуур байрлуулах боломжтой бол 10-45 см-ийн чөлөөтэй зайтай байхаар зохион байгуулаарай.

Гал тогооны тохижилтыг төгс болгох 11 арга 11

1. Налах өнцөг – 12 0

2. Суух хэсгийн өргөн – 45-50 см

3. Суудлын өндөр – 45 см

4. Хоолны ширээний өндөр – 70-75 см

5. Нэг хүний суух суудлын өргөн – 60-75 см

6. Унтраалгын өндөр – 90-110 см

10. Хооллох хэсэг. Ширээ, сандлын өргөн нь стандарт буюу 60 см байна. Өндөр нь янз бүр байж болох ч өвдөг тулахгүй байх ёстой.

11. Аюулгүй байдлын дүрэм. Зуухны ойролцоо авирч гарахаар зүйл тавихгүй байх, учир нь бага насны хүүхдүүд дээш авиран зууханд түлэгдэх аюултай. Мөн зуухны хажууд амархан шатах зүйлс байрлуулахгүй байхаар зохион байгуулна уу (жишээ нь хөшиг)

Share Button
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Японы угаалгын өрөө дэлхийн хамгийн шилдэг нь гэж нэрлэгддэгийн 10 шалтгаан

Угаалгын өрөө том байх нь ховор үзэгдэл билээ. Гэсэн хэдий ч алчуур, халаат, бие болон гоо…