Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс

2

Эдгээр хүмүүс бодит хүмүүс болохоос кино болон номын баатрууд биш юм. Зарим нэгэнд нь энэхүү онцгой чадвар нь бэлэг болж байхад, зарим нэгэнд нь гай болж байгаа дараах онцгой чадвартай 10 хүний түүхийг доор цуглуулав.

Дэниэл Браунинг Смит — Мистер Гайхамшиг

Дэниэл Гиннессийн Номын 7 дээд амжилтыг тогтоосон. Гэсэн хэдий ч энэ залуу өөрийн биеэр хийж байгаа зүйлийг ойлгох боломжгүй. Жишээ нь тэр талбайн теннисний цохиурын нүхээр гарчихдаг эсвэл орны хажууд байдаг жижиг тумбочканд бүхлээрээ багтаад л орчихдог. Энэ нь мэдээж Мистер Гайхамшгийн хийдэг зүйлтэй яг ижил биш ч гэсэн муугүй байгаа биз дээ?

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 1

Дэниел Таммет — Brainiac

Брейниак бол DC Comics ертөнцийн зохиомол баатар. Энэ бол харь гаригийн андроид. Харин Дэниел Таммет бол амьд хүн, гэхдээ их сонин хүн. Тэр өөрийгөө «Маш өндөр ажиллах чадвартай савант аутист» гэж нэрлэдэг. Ихэнх супер баатруудын адил түүний энэ гоц авьяас мөн л золгүй явдлаар эхэлсэн: хүүхэд насандаа Дэниел эпилепсийн улмаас ухаан алдаж унасан бөгөөд үүнээс болж түүний тархинд өөрчлөлт орсон байх гэж таамаглаж байгаа юм байна. Тэрээр 4 настайдаа маш хүнд тоонуудыг цээжээр боддог байсан байна. Жишээ нь тэр 13-ыг 97-д хуваагаад таслалын дараах 100 тэмдэгтийг тогтоодог аж. Өнөөдөр тэр 11 орны хэл мэддэг. Исланд хэлийг туршилтын журмаар нэгхэн долоо хоногийн дотор л сурсан байна.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 2

Мишель Лотито — Тони Старк

Мэдээж энэ залуу Marvel комиксын суут зохион бүтээгч, саятан Тони Старктай төстэй биш. Энэ хоёрын төстэй зүйл бол Лотитойг мөн “төмөр хүн” гэж нэрлэж болно. Саяхан бид бүх зүйлийг иддэг хүмүүсийн тухай нийтэлж байхдаа түүний тухай өгүүлсэн. Түүний олон нийтэд танигдсан амжилт бол «Сессна-150» онгоцыг 2 жилийн хугацаанд идсэн явдал юм. Мишель 57 жил наслахдаа нийтдээ 9 тонн төмөр идсэн. “Төмөр хүний” биеийг судалж байсан эмч нар түүний хоол боловсруулах систем нь энэхүү сонин бүтээгдэхүүнд зохицсон байна гэж байсан. Түүний ходоод нь энгийн хүнийхээс хоёр дахин зузаан байсан юм.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 3

Лью Тоу Лин — Соронзон хүн

Лью комиксын баатруудаас ямар ялгаатай гэвэл тэр төмрийг захирч чадахгүй ч гэсэн өөртөө татаж чаддаг. Нэг удаа тэрээр гэдсэн дээрх төмрөөр бэхэлсэн гинжээр машин чирсэн байна. Соронзон хүн өөрийнхөө энэ авьяасыг удам дамжсан гэж үзэж байгаа, яагаад гэвэл түүний 3 хүү болон 2 ач нь мөн өөртөө төмөр зүйлс татаж чаддаг гэнэ.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 4

Тим Кридланд — Харанхуй ертөнцийн хүн

Тим Кридландын энэ чадварыг олон хүн эзэмшихийг хүсдэг боловч энэ нь ямар их дарамттай болохыг тэр бүр ойлгохгүй. Тэр өвчин мэдэрдэггүй. Сургуульд байхдаа Тим гараа нарийхан төмрөөр нэвт хатгах, халуун болон хүйтэнд тэсвэртэйг харуулж ангийнханыгаа гайхашруулж байж. Тэгж явсаар эцэст нь тэр “тамлалтын хаан” хочтой болсон. Өөрийн энэ ид шидээ олон нийтэд таниулахдаа өөртөө хор хөнөөл учруулахгүйн тулд анатомийг нарийн судалж эхэлсэн байна. Өвчин мэдрэхгүй болохоор өөрийгөө гэмтээх нь тун амархан.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 5

Кевин Ричардсон — Маугли

Мэдээж Мауглийг супер баатар гэж хэлж болохгүй, гэхдээ биологич Кевин Ричардсон түүнтэй их төстэй. Түүнийг чоно өсгөөгүй ч түүнд амьтад итгэдэг. Энэ нь тийм ч их гайхалтай зүйл биш боловч тэр ямар ч зэрлэг амьтантай хэл амаа ололцож чаддаг. Арслан, геопард болон леопард зэрэг догшин махчин араатан түүнийг өөрийн мэт хүлээж авдаг. Таамаглахад хэцүү дэлт чоно хүртэл дөнгөж төрсөн өөрийн бэлтрэгээ түүнийг гар дээрээ авахуулж байсан удаатай.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 6

Жо Роллино — Халк

Жо Роллиног харсан хүн түүнийг Халк гэж яасан ч хэлэхгүй: түүний өндөр 165 см, жин нь 68 кг. Тэгсэн ч гэсэн тэр дэлхийн хамгийн хүчтэй хүн юм. Энэхүү нэр алдрыг тэр анх 1920 онд 1452 кг жинг өргөж авсан байна. Тэрээр тамирчин, боксчин болон түүхэн дэх анхны хүчтэн бөгөөд дайнд хүртэл оролцож байжээ. Тэр нэг хуруугаараа 290 кг хүнд жинтэй зүйлийг өргөж чаддаг, тэгсэн мөртлөө тэр хэзээ ч мах иддэгүй, архи тамхи хэрэглэдэггүй байсан байна. Жо Роллино 104 нас насалсан бөгөөд энэ насандаа ч зоосыг гараараа нугалдаг байсан гайхалтай нэгэн юм. 105 нас хүрэхээс 2 сарын өмнө машинд дайруулаагүй бол илүү өндөр наслах байсан бизээ.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 7

Бен Андервуд — Daredevil

Бен энгийн л нэгэн хүүхэд байсан бөгөөд түүнийг жоохон байхад нь эмч нар аймшигтай онош тавьсан – нүдний рак. Харамсалтай нь түүний хоёр нүд нь хоёулаа өвчилсөн юм. Олон хагалгаа хийж, олон удаагийн химийн эмчилгээ хийсэн боловч Бен хараагүй болжээ. Жаалхүү үүнд дасан зохицохоос өөр сонголтгүй болсон байв. Нэг удаа ээж нь түүнд хараагүй ч гэсэн үнэртэх ба сонсох мэдрэмжээрээ “харж” сурах хэрэгтэй гэж хэлжээ. Хүү ээжийгээ сайн ойлгосон бололтой. Тэр өсч том болоод хүүхдүүдтэй хамт тоглож, дугуй унаж, модон дээр авирч бүр видео тоглоом хүртэл тоглодог болсон байна. Хүү дельфин болон сагсан багваахайтай адил “дуут хараа”-гаа сайтар хөгжүүлсэн бөгөөд Бенийн тархи дуу чимээг дүрсэн мэдээлэл болгож хувиргаж сурсан ажээ.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 8

Масутацу Ояма — Бэтмен

Супер баатруудаас зөвхөн Бэтмен хамгийн хүчтэй тулааны урлаг эзэмшсэн. Албан ёсны намтрын дагуу Брюс Уэйн 127 тулааны урлагийг судалж хооронд нь хослуулж хэрэглэж сурсан бол харин Масутацу Оямад түүхэнд орохын тулд зөвхөн нэг л тулааны төрөл эзэмшихэд хангалттай байж. Энэ нь карате юм. Тэр каратегийн алдартай мастер, багш бөгөөд тэр л Кёкусинкай стилийг хөгжүүлсэн байна. Албан ёсны мэдээллийн дагуу Ояма дэвжээн дээр 52 бухыг ялсан. Эдгээрээс 48 бухын эврийг гарын алгаараа цавчсан бөгөөд 3-г нь алсан байна.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 9

Клаудио Пинто — Хүн шоргоолж

Клаудио Пинто бол жижиг болдоггүй бөгөөд мөн гэмт хэрэгтэй тэмцдэггүй. Гэхдээ тэр өөрийн супер чадвараасаа болж  “хүн соно” нэрийг олж авчээ. Клаудио нүдээ 4 см хүртэл бүлтийлгэдэг бөгөөд энэ нь нүдний орбитын 95% эзэлдэг байна. Энэ нь амьдралд ямар ч хэрэгцээгүй чадвар гэлээ ч маш содон харагддаг. Тийм ч учраас Клаудио нүдээ бүлтийлгэж мөнгө олдог болсон байна.

Гайхамшигтай чадвартай 10 бодит хүмүүс 10

32
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *