Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор

1

Хүмүүсийг хоёр төрөлд ангилж болно: амттанд дуртай хүмүүс ба амттанд дурлагсад. Амттанд дуртай боловч биеийнхээ жинд санаа зовдог хүмүүс бий. Жинд огтхон ч нөлөөлөхгүй 5 гайхалтай амттаны жорыг та бүхэндээ хүргэж байна!

Үзэм, зөгийн бал, жүржийн үйрмэгэн хальстай чихэр

Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор 1

Орц:

  • 1 аяга үзэм
  • 1 аяга хушга
  • 1 жүржийн үйрмэг хальс
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • Гүнжидийн үр, кокосын үйрмэг эсвэл нунтаг какао

Бэлтгэх арга: Самраа блендерт жижиглээд өндөр туургатай саванд хийгээрэй. Учир нь дараа нь бүх орцоо холиход амар байх болно. Жүржийн хальсаа жижиг үрүүл дээр үрнэ. Үзмээ жижиглэнэ; жижиглэсэн үзмэн дээрээ хальс, зөгийн бал хийгээд нэгэн жигд холимог болтол хутгана. Самартай саван дээрээ холимгоо нэмнэ. Нойтон гараараа чихрэн бөмбөлөг хийнэ. Чихрээ бөөрөнхийлсний дараа гүнжидийн үр, кокосын үйрмэг эсвэл нунтаг какаонд өнхрүүлнэ. Чихрээ хөргөгчинд 2-3 цаг хөлдөөнө.

Зөвлөгөө: Хушгийг хайруулын тавган дээр хуурайгаар нь шарвал илүү хурц амттай болдог.

Тарагтай жимсний салат

Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор 2

Орц:

  • 2 гадил
  • 1 том жүрж
  • 1 киви
  • 1 илжгэн чих
  • 2 чихэрлэг сортын алим
  • Тараг
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс
  • Гааны навч (чимэглэхэд хэрэглэнэ)

Бэлтгэх арга: Бүх жимсээ угааж хальслаад ижил хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчинэ. Бусад орцтойгоо холихын өмнө алим руугаа нимбэгний шүүс цацна. Жимсээ өнгө өнгөөр нь давхарлан тавиад дээрээс нь тараг асгана. Гааны навчаар чимэглээрэй.

Зөвлөгөө: Энэ амттаныг баярын ширээн дээр тавих гэж байгаа бол тунгалаг саванд хийж тавиарай.

Козинак

Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор 3

Орц:

  • 200 гр цэвэрлэсэн наранцэцгийн самар
  • 4 хоолны халбага зөгийн бал

Бэлтгэх арга: Эхлээд козинак хийх хэвээ урьдчилан бэлтгэнэ. Хавтгай тавган дээр тугалган цаас тавина. Дараа нь цаасаа бага зэргийн хүйтэн усаар норгоно. Олон үйлдэлт чанагчаа “жигнэх” төлөв дээр тохируулаад зөгийн бал хийнэ. Зөгийн балыг бүрэн хайлтал хутгана. Үүний дараа карамель шиг болно. Үрээ зөгийн бал дээрээ нэмээд 15 минут хутгана. Халуун холимгоо тавган дээрээ тавиад тэгшилнэ. Холимог бүрэн хөрөөгүй байхад нь зүсээрэй, дараа нь хугалахад амар байх болно. Хагас цаг хөргөөрэй.

Зөвлөгөө: Наранцэцгийн үрээ шаргал өнгөтэй болтол хуурвал козинак илүү амттай болох болно.

Бүйлс, алимтай рулет

Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор 4

Орц:

  • 1 кг алим
  • 15 гр желатин
  • 3 өндөгний цагаан
  • 5 өндөг
  • 225 мл ус
  • 110 гр зөгийн бал зуурмагт, 75 гр зөгийн бал дүүргэгчид
  • 140 гр цэвэрлэсэн бүйлс

Бэлтгэх арга: Алимаа хальсалж том том зүснэ. Богино долгионы зууханд 5 минут жигнэнэ. Желатинийг хүйтэн усанд хийж буцалгаад тасалгааны температурт (адил температуртай болтол) хөргөнө. Жигнэсэн алимаа блендерт хийж нухашлаад желатин, зөгийн бал, 3 өндөгний цагааныг дараалан хийж хөөсрүүлнэ.

Дүүргэгчийг илүү өтгөн болгохын тулд хөргөгчинд багадаа нэг цаг байлгаарай. Кофе бутлагчаар цэвэрлэсэн бүйлсээ жижиглээд гурилан дээрээ нэмнэ. 5 ширхэг өндөгнийхөө шарыг ялгаад зөгийн балтай холиод дээр нь гурилтай бүйлсээ нэмнэ. Тусдаа саванд өндөгнийхөө цагааныг ялгаж аваад чимх давс нэмээд цохиорой.

Өндөгний шартай зуурмагаа бусад холимогтойгоо болгоомжтой холино. Зуурмаг хөвсгөр болсон байх ёстой. Шарах шүүгээгээ 190 градус хүртэл халаагаад зуурмагаа тугалган цаасан дээр тэгшлээд 10-12 минут жигнэнэ. Сууриа гаргаж ирээд алчууран дээр эргүүлж тавиад цааснаас нь салгана. Өтгөрсөн дүүргэгчээ суурин дээрээ тараагаад орооно. Үүний дараа хөргөгчинд хийж хөргөсний дараа амтархан зооглоорой.

Зөвлөгөө: Бүйлсийг хальснаас нь амархан салгахын тулд халуун усанд 10 минут байлгаад дараа нь хүйтэн усанд нэг минут хөргөхөд болно.

Гурил, элсэн чихэр, зөгийн балгүй шоколадтай бялуу

Гурил, элсэн чихэргүй амттан хийх 5 төрлийн жор 5

Орц:

Кекс:

  • 4 хоолны халбага “Dr Oetker” пудинг
  • 6 өндөг
  • 4 цайны халбага хөөлгөгч
  • Чимх давс
  • Элсэн чихэр орлуулагч

Крем:

  • 400-500 гр зөөлөн аарц
  • 50 мл тослоггүй сүү эсвэл тараг
  • Чимх ванилин
  • Элсэн чихэр орлуулагч

Бүрхээс:

  • 2 өндөгний шар
  • 1 цайны халбага тослоггүй какао
  • 1 хоолны халбага тослоггүй хуурай сүү
  • 1 зөөлөн аарц
  • Элсэн чихэр орлуулагч

Бэлтгэх арга: Өндөгний шарыг цагаанаас нь ялган авч өндөгний шараа бусад бүх орцтойгоо холино. Хэрэв сахар орлуулагч шахмал хэлбэртэй бол 2 хоолны халбаган дунд хийж нунтаглаарай. Өндөгний цагаанаа тусдаа саванд хийж чимх давс нэмээд өтгөртөл нь цохино (халбага тогтож байхаар).

Өндөгний цагааны хөөлтийг буулгахгүйн тулд үндсэн зуурмагтаа болгоомжтой нэмнэ. Хэвэндээ цутгаад 180 градус хүртэл халаасан шарах шүүгээндээ 30 минут болгоно. Модон савхаар болсон эсэхийг нь шалгана. Хөргөсөн кексээ дундуур нь зүснэ. Кремэнд орох бүх орцоо хооронд нь холиод бялуундаа түрхээд хоёр дахь сууриа тавина. Бялууг бүрэх холимгоо орцын дагуу бүгдийг холино. Бэлэн болсон холимгоороо кексний гадаргууг бүрнэ. Бүрхүүлийг шингээхийн тулд бялуугаа хөргөгчинд хийгээрэй.

Зөвлөгөө: Энэ жоронд зөгийн бал болон элсэн чихрийн оронд сахар орлуулагчийг ашиглана. Орцоо бодлоготой сонгоорой! Байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгох нь хамгийг зөв сонголт юм шүү.

23
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *