Алдартай видео тоглоомуудын зохиогчид

1

Гэйб Нюэлл

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 3

Valve Corporation-ийг үндэслэгч ба түүний эзэн болох энэхүү эрхэм Counter-Strike, Half-Life мөн Steam хэмээх тоглоомуудыг зохиосон юм. Тэр анх Харвардаас хасагдсаныхаа дараа Майкрософтод ажиллаж эхэлсэн байна. 13 жилийн дараа өөрийн хамтрагч болох Майк Харрингтоны хамт компьютерын тоглоом бүтээхээр болсон юм. Ийнхүү 1996 онд Valve үүссэн бөгөөд тэдний анхны бүтээл болох Half-Life худалдаанд гарсан юм. Half-Life, Counter-Strike нар нь Quake тоглоомын хөдөлгөөний зарчмыг ашигладаг ч олны дунд хавьгүй алдартай байдаг. Тус тоглоомууд нь дэлхийд цуутай бөгөөд, олон улсын тэмцээнүүд хүртэл зохион байгуулагддаг байна.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 4

Valve нь одоогийн байдлаар 250 ажилчидтай ба хэдэн тэрбум доллараар үнэлэгддэг юм.

Жон Кармак

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 5

Энэ хүний бүтээл компьютерийн тоглоомын ертөнцийг орвонгоор нь өөрчилсөн юм. Doom, Quake, Wolfenstein хэмээх тоглоомуудын эцэг гэгдэх энэхүү залуу 1991 онд их сургуулиасаа гарч id Software компанийг байгуулсан юм. Тэрээр дэлхийд FPS төрлийн тоглоомыг бүтээсэн анхны хүн болсон бөгөөд энэ нь тоглох гэдэг ойлголтыг огцом өөрчилсөн юм. 1990-ээд оны бүх л шилдэг тоглоомуудыг бүтээхэд гар бие оролцсон ч хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 6

Кармак одоо сансрын онгоц загварчилдаг байна.

Сид Мэйэр

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 7

Бүхэл бүтэн соёл иргэншлийг захирах боломжийг энэ хүн бидэнд анх Civilization тоглоомоороо олгосон юм. Тухайн үед хувийн компьютер нийтлэг болоод байсан ба тус компьютерууд программаар дутагдаад байсан юм. 1991 онд Civilization тоглоомын анхны загвар гарсан ба хөгшин залуугүй тоглох болсон байна. Сидийн энэхүү бүтээл шүүмжлэлд ихээр өртөж байсан ч хүмүүсийн тоглох хүслийг бууруулж огт чадаагүй. Мэдээж энэ тоглоом нь үүний дараа хэд хэдэн цувралыг гаргасан ч суурь чанараа огт алдаагүй ажээ.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 9

Одоо Сид “Firaxis Game” компанид ажиллаж байгаа.

Крис Метзен

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 8

Бусад тоглоом зохион бүтээгчдээс ялгарах Крисийн чанар гэвэл тэр зурах, зохиол бичих, продюсерлэх мөн дуу оруулах гээд бүгдийг хийж чаддаг. Blizzard компанид анх зураач, аниматороор орж байсан ба Warcraft дээр анх ажиллаж эхэлсэн юм. Үүний дараа тэр Warcraft-ын хоёр дахь цувралыг бүрэн хариуцан ажилласан байна. Хэдий Крисийг оюуны өмчийн хулгайн хэрэгт гүтгэдэг ч түүнгүйгээр Diablo, Warcraft байхгүй байх байсан.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 10

Тэрээр өөрийн биеэр тоглоомын бүх даалгавар, үеийг шалгадаг байна.

Питер Мольниё

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 11

Хэрэв та Populous, Syndicate, Fable мөн Black @ White хэмээх тоглоомуудыг мэдэх бол тэднийг бүтээсэн ачтан нь Питер юм. Питерийн эцэг тоглоомын үйлдвэртэй байсан нь түүний цаашдын чиглэлийг тодорхойлж өгчээ. Тэр анх хувийн жижигхэн компани байгуулсан ба зорилго нь санхүүгийн болон тоглоомын программ бүтээх байжээ. 1984 онд тэр анхны тоглоомоо гаргасан ба тэр нь Enterpreneur нэртэй бизнес симулятор байсан юм. Энэхүү оролдлого нь бүтэлгүйтэж тэрээр сэтгэлээр их унасан ч дахин нэг оролдохоор шийдэж алдарт Populous-ыг бүтээж чадсан байна. Энэ нь түүнд дэлхийн хэмжээний нэр алдрыг авчирсан бөгөөд тэрээр тоглоомоо бүтээхдээ шоргоолж нарыг ажиглан жишээ авсан гэдэг.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 12

Тэр мөн RPG Fable цувралын зохион бүтээгч юм.

Тодд Ховард

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 13

Энэ суут зохион бүтээгч нь Bethesda Game Studios-д тоглоомын продюсерээр ажилладаг ба Fallout 3, Fallout 4 хэмээх тоглоомуудын эзэн юм. Үүнээс гадна түүний The Elder Scrolls-ыг мэдэхгүй хүн гэж үгүй. Олон сэтгүүл, сонин дээр түүнийг хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг хэмээн нийтэлсэн байдаг ч тэр үргэлж даруу, төлөв байдалтай байдаг.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 14

Тэр нэг л дүрмийг баримталж өөрийн ажилдаа ханддаг нь “хүмүүст тэс өөр амьдралаар амьдарч үзэх боломжийг олгох” юм.

Дрю Карпишин

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 15

Украин гаралтай Канадын зохиолч маань анх Wizards of the Coast компанид тоглоомын дизайнераар орж байжээ. Гэхдээ түүний амжилтын эхлэл Bioware компанид орсны дараа л тавигдсан юм. Тэр Star Wars: Knights of the Old Republic тоглоомын зохиолыг тэр чигээр нь бичсэн ба Jade Empire, Neverwinter Nights мөн Baldur Gate нар дээр ч ажилласан юм.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 16

Түүний бүтээлүүд алдарт Mass Effect тоглоомд тун их нөлөөлсөн гэдэг.

Кен Левайн

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 1

1995 онд Кен албан ёсоор тоглоомын дизайнер болсон ба өмнө нь кино зохиол бичдэг байв. Тэрээр тоглоомын өгүүлэх түүх бол тус тоглоомын борлогдох хэмжээг шууд тодорхойлдог гэдгийг мэдэж байсан учир түүний бичсэн зохиолууд Bioshock болон System Shock 2 тоглоомуудыг нэр алдарт хүргэсэн юм. Тэр өөрийн Irrational Games компанийг байгуулсан ба Freedom Force, SWAT 4 тоглоомуудыг гаргажээ.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 17

2013 онд тэрээр Bioshock infinite-ийг худалдаанд гаргасан ба тус тоглоомын дүрүүд олонд ихэд сайшаагдсан байна.

Шигэрү Миямото

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 18

Энэ хүн бол тоглоомын ертөнцөд домог болсон нэгэн юм. Түүний бүтээсэн тоглоомууд болох Mario, Donkey Kong мөн The Legend of Zelda нар цаг хугацаанд хэзээ ч элэгдэхгүй гэгддэг. 1980 онд Нинтэндо компанид зураачаар орж байхдаа өөрийн байгууллагад ашиг олж өгөхөөсөө илүү алдагдалд оруулж байсан байна. Харин Donkey Kong гарснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэрээр одоо Nintendo-гийн менежерээр ажиллаж байгаа.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 19

Хэдий түүний нэр алдар бусад тоглоом зохион бүтээгчдийхээс хэд дахин их ч түүнийг төлөв даруу зан нь түүнийг чимсээр байгаа билээ.

Хидэо Кожима

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 20

1986 онд анх Конами компанид элсэн орохдоо Metal Gear хэмээх тоглоом дээр ажиллаж эхэлсэн ба энэ нь stealth-action төрлийн тоглоомын эхлэл болж өгсөн юм. Удалгүй тэрээр 1990 онд 2 дахь цуврал болох Metal Gear Solid-ыг PS тоглуулагч дээр гаргасан нь тоглоомын хэр гүн болохыг хүмүүст тодоор харуулж өгсөн юм. Зохион бүтээгч маань түүнээс хойш Конамигаас гарч өөрийн студийг байгуулсан байна.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 21

2015 онд Metal Gear Solid V: The Phantom Pain  гарсны дараа Конамиг орхисон юм.

Шинжи Миками

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 22

Японы тоглоомын дизайнер, Tango Gameworks-ын захирал. Capcom-ын тоглоомууд болон Resident Evil тоглоомоороо алдаршсан нэгэн. Тэрээр мөн Vanquish тоглоомыг бүтээсэн юм. Tango Gameworks-ыг 2011 онд үүсгэн байгуулжээ.

Алдартай видео тоглоомуудын зохиогчид 2

1990 онд анх Capcom-д ажилд орсон ба Gameboy консолын тоглоом болох Quiz: Hatena? No Daiboken дээр ажиллаж байжээ. 1991-1993 оны хооронд Диснейн хүүхэлдэйнүүдийн дагуу Who Framed Roger Rabbit, Goof Troop мөн Disney’s Aladdin нар дээр ажилласан ба гурав дахь тоглоом нь ихээхэн амжилт олж 1,75 сая хувь зарагдсан байна. Тэрээр мөн Формула-1 уралдааны төрлийн тоглоом дээр ажилласан байна.

Түүний энэ их амжилтыг үзээд Playstation болон Sega Saturn консолууд дээр тоглож болох 3D тоглоом бүтээхэд гар бие оролцохыг санал болгосон юм. Ингээд “Зомби 2” киноноос сэдэвлэн Resident Evil тоглоом бий болж байжээ. Зүйрлэхийн аргагүй их амжилт олсон энэхүү тоглоом нь хэд хэдэн цуврал араасаа дагуулсан ба кино, зурагт ном гээд олон зүйлс Resident Evil нэрийн дор бий болсон юм.

1997 он гэхэд Шинжи олон тоглоомын продюсер болоод байсан юм. Үүнээс хойш тэр Devil May Cry, Resident Evil Code: Veronica, Dino Crisis 1, 2 гэхэ мэт олон тоглоомууд дээр тус тус ажиллажээ. Шинжи мөн Resident Evil 4 дээр ажилласан ба урьдын адил өндөр үнэлгээ авч тус тоглоом 1 сая хувь зарагдсан байна. Хэдий уг тоглоом нь цөөн консол дээр тоглож болдгоороо онцгой байсан ч  үүнийг өөрчилж ихэнх консол дээр тоглож болдог болгосон юм.

Түүний ажиллаж байсан студи 2007 онд хаагдахад Шинжи болон бусад ажилчид Platinum Games компанийг байгуулж Vaquish тоглоомыг гаргасан байна.

2010 онд Tango студийг байгуулж The Evil Within тоглоомыг гаргажээ.

6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Zoolander

    2016/02/08 at 20:35

    Zarim neg algo bna

  2. L

    2016/02/08 at 21:02

    Za metal gear solid buur ps1 garahaas omno oor n dr n garaadahle.
    Bas Gaben half life iig l zohioson bolohoos counter strike iig bish. Ter oor humuus half life iin mod bolgoj gargaad ter n aldartai bolj odii hursen.
    Bas resident evil 4iig l bichsen shig sanagdah yum.
    Aldartai togloom zohioson gevel fallout3,4 iig bish yag anhnii fallout iig zohioson huniig oruulah bsn yum shig sanagdaj bna.

  3. e

    2016/02/09 at 10:09

    call of duty hna bnaa

  4. asdasdad

    2016/02/09 at 10:34

    Gta iin buteelch nar hna bnaa?

  5. Нямдорж Г.

    Нямдорж Г.

    2016/02/09 at 11:33

    lord gaben xd

  6. Shinichi Izumi

    Shinichi Izumi

    2016/02/09 at 13:50

    dota?

  7. Unknown

    2016/02/11 at 23:02

    Notch MINECRAFT iig BUTEESEN HVN!! LOL

  8. t1

    2016/02/13 at 01:16

    hooe maluda ta narin odii hurtel toglood bga ter togloomiin chin ehleliig tavisan humuusiig heleed bn ymar usan har maluud ve

  9. t1

    2016/02/13 at 01:17

    en humuus baihgui bsan bol ta nar odiid video togloom gedg zuiliig medeh ch ugui bsan bh biz

  10. Зочин

    2016/02/13 at 01:33

    gabe bol video togloomin tuuhend chuhal humuusudin neg mun uuntei margah gamer ch bhgu

  11. sda

    2016/02/25 at 23:00

    IceFrog

  12. Erhm

    2017/10/08 at 10:12

    Mnecraft haan bna Hooy Marcus Person (Notch) buteesn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *