Гэрийн нөхцөлд батга эмчлэх үр дүнтэй аргууд

1

Гэрийн нөхцөлд батга эмчлэх үр дүнтэй аргуудЯмар ч хүн үзэсгэлэнтэй, сайхан харагдахын үндэс суурь нь цэвэр, эрүүл арьс. Гэтэл бидний арьсан дээр үе үе “урилгагүй зочид” морилдог. Тэд зөвхөн нүүрний арьсан дээр төдийгүй хүзүү, мөр, нуруун дээр хүртэл байр сууриа эзлэх нь бий. Хэн бүхний дургүй, үзэн яддаг энэ батга хэмээгч зүйлээс алс хол байхын тулд ариун цэврийг дээд зэргээр сахихын дээр идэж ууж байгаа зүйлдээ ч анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Тэгвэл юу идэж уух ёстой болон ямар эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болдог болохыг мэдээллийн маань дэлгэрэнгүйгээс уншиж танилцах боломжтой юм. Танд эрүүл энхийг хүсье!

Та батгагүй, цэвэр толигор арьстай байхыг хүсвэл арьсан дээр батга үүсэхээс сэргийлж, батгыг багасгахад тусалдаг өргөст хэмх, алим, лууван зэрэг жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэхийн зэрэгцээ өдөр тутмынхаа хүнсний хэрэглээнд навчит ногоог их хэмжээгээр оруулах хэрэгтэй. Витаминаар баялаг жимс ногоо хэрэглэх нь дааврын түвшинг зохистой хэмжээнд барьж, батга үүсэхээс сэргийлдэг.
Нимбэгний шүүс
Нимбэгний шүүс нь батганы тосыг шингээж авах наалданги шинж чанартай. Энэхүү тос нь үгүй болсноор батга хатаж агшдаг. Нимбэгний шүүсэн дэх С витамин нь батгыг хурдан эмчилдэг. Та цэвэр нимбэгний шүүс хэрэглэх хэрэгтэй бөгөөд хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд бүтэн шөнөжин байлгаарай.
Сармис
 
Сармис нь батгыг хурдан анагаах хүхэр агуулдаг. Сармисны шүүс нь мөөгөнцөрийн эсрэг болон антисептик шинж чанартай бөгөөд эдгээр нь батгыг хурдан эдгэхэд тусалдаг. Нэг хумс сармисыг хоёр хуваагаад шүүсийг нь батган дээр түрхээд 5 минутын дараа угаах хэрэгтэй. Үүнийг өдөрт хэд хэд хийгээрэй.
Гаа
 
Гааны навчин дахь гаа нь батганаас үүдсэн үрэвсэл, улайлтыг багасгах үйлчилгээтэй. Мөн бактерын эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир батганаас үүдэлтэй бактерыг устгаж, батганы халдвараас сэргийлдэг. Гааны навчийг нунтаглан няцалж гарсан шүүсийг батганд түрхэн 10 минут болгоод хүйтэн усаар угаагаарай.
Циннамон, зөгийн балны холимог
 
Цайны тал халбага циннамоны нунтгийг зөгийн балтай хольж, өтгөн зуурмаг бэлтгээд үрэвссэн газартаа түрхэж, нэг цаг байлгасны дараа халуун бүлээн усаар угаагаарай. Зөгийн бал нь антибиотик шинж чанартай учир батгыг эдгэрэх явцыг түргэтгэж, халдвараас сэргийлдэг. Энэ аргыг унтахдаа цэвэрлэсэн арьсан дээрээ хэрэглэж болох ба бүтэн шөнөжин байлгаад өглөө нь цэвэрлэвэл эдгэрэлтэнд илүү хурдан, сайнаар нөлөөлдөг.
Уур
 
Нүүрэн дээрх батгыг эмчлэх шилдэг аргуудын нэг нь уураар утах юм. Уураар утсанаар арьсны нүх сүвүүд нээгдэж, арьс амьсгалах боломжтой болдог. Мөн арьсны нүх сүвэн дэх бохирдол, тосыг арилгах боломжийг олгодог. Том саванд халуун ус хийгээд хэдхэн минутын турш нүүрээ утаад дараа нь нүүрээ угааж, хатаагаад тос агуулаагүй чийгшүүлэгч түрхээрэй. Энэ эмчилгээ арьсыг чинь өнгөлөг болгоно.
Сода
 
Мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжтой энэ эмчилгээг хэрэглэхэд арьсанд ямар нэгэн эмзэгшил үүсгэдэггүйгээрээ онцлогтой. Нэг цайны халбага содыг устай хольж, өтгөн зуурмаг бэлтгээд чийгтэй арьсан дээрээ түрхэж, хаттал нь байлгасны дараа халуун усаар угааж арилгаад чийгшүүлэгч түрхээрэй. Гэхдээ хэт удаах хэрэггүй. Учир нь арьсыг тань хуурайшуулах талтай. Хэрвээ хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглээрэй.
Жүржийн хальс
 
Хатааж нунтагласан жүржийн хальсан дээр бага зэргийн ус нэмж зуурмаг болгоод батган дээрээ түрхээд 20 минут болгосны дараа халуун усаар угааж арилгаарай.
Алим, зөгийн бал
 
Нэг хоолны халбага нухсан эсвэл үрсэн алимыг зөгийн балтай хольж, өтгөн зуурмаг бэлтгээд арьсандаа түрхэж 15 минут байлгасны дараа усаар угаах нь батгыг багасгадаг.
Хулуу, зөгийн балны маск
 
Чанасан хулуун дээр зөгийн бал, оливийн тос нэмж зуурмаг бэлтгээд нүүрэндээ түрхэж, 10 минут байлгаад угааж арилгах нь арьсны өнгө зүсийг засдаг.
Мөс
 
Хэсэгхэн мөс аваад 20-30 секундын хугацаанд батгыг үрж арчих эмчилгээг өдөрт хэд хэдэн удаа хийснээр батгыг хурдан эмчлэхэд тустай. Хүйтэн мөс нь нүх сүвийг агшааж, дотор нь байсан бохирдол, тослогийг гаргахад тусалдаг.
Цагаан өнгөтэй шүдний оо
 
Шөнө унтахынхаа өмнө цагаан өнгөтэй шүдний ооноос батган дээрээ түрхчих. Өглөө босоод угааж арилгаарай.
Зуун наст
 
Зуун настны навчин дахь гель нь батгыг эмчлэхэд тустай. Тийм учраас гэртээ зуун наст тариалах хэрэгтэй.
Алимны цуу
 
Алимны цууг гэрийн нөхцөлд батга арилгахад эртнээс хэрэглэж ирсэн. Алимны цуунаас батган дээрээ түрхээд 20 минут байлгаарай.
Байцааны шүүс
 
Байцааны навчийг үрж жижиглээд батган дээрээ түрхэж, дор хаяж 30 минут болсны дараа угаагаарай.
111
ГайхмаарГайхмаар
50
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
17
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/11 at 22:52

    bayrlalaa

  2. Зочин

    2014/01/11 at 22:52

    bayrlalaa

  3. Болорхон

    2016/08/10 at 22:53

    Dajgvv arguud bna.Minii nvvr toslog bolhoor bainga batga gardag.

  4. tuya

    2016/09/11 at 09:47

    Bayrlaa vnen yum bna mi nvvr itegmeergvi goy bolson

  5. зочин

    2017/03/11 at 00:37

    Сайн байнуу тухайн аргуудыг долоо хоногт хэдэн удаа туршиж болох бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *