Нүүр Таг: гэрэл (Хуудас 4)

Таг: гэрэл

Амьдрах ямар гайхамшигтайг илтгэх сэтгэл хөдөлгөм гэрэл зурагнууд

Амьдрал бол хайрын мөнхийн хэлхээ. Хайр байдаг болохоор амьдрал тасралтгүйгээр үргэлжилж, хайр байдаг учраас хүмүүс бидний амьдрал аз жаргалаар бялхаж байдаг. Заримдаа, зарим газар хайр үгүй болсноос болж дайн тулаан, өлсгөлөн, уйтгар гуниг ноёлдог. Гэхдээ тэр дунд ч бас хайр байсаар байдаг. Тийм болохоор амьдрах гэдэг нь хайрлахгүй байхын аргагүй сайхан зүйл. Саар муу зүйлс байдаг ч гэсэн энэ амьдралд …

Байгаль бол хамгийн шилдэг бүтээгч гэдгийг батлах 25 гэрэл зураг

Хүн төрөлхтөн бид өөрсдийгөө оюун ухаант цорын ганц амьтан, технологийн ертөнцийг үүсгэн байгуулагч, бүхнийг бүтээгч гэж боддог. Нэг талаараа энэ үнэн боловч нөгөө талаар бид өөрсдийгөө, амьд байгалийг, эх дэлхийгээ хөнөөх бүхнийг бүтээгч юм. Харин байгаль бол хамгийн хүчирхэг, хамгийн төгс, хамгийн шилдэг бүтээгч бөгөөд үүнийг дараах 25 гайхамшигтай гэрэл зураг батлан харуулж байна. Сайн найзууд Elvis Presley-тэй адилхан шувуу …

Хуримын шилдэг гэрэл зургууд

Хуримын зураг бол хуримлагч хосуудын хувьд амьдралынх нь хамгийн онцгой үеийн дурсамж байдаг бол бусдын нүдэнд гайхамшигтай сайхан хайр дурлалын зураглал болон буудаг. Хуримтай холбоотой олон төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг санал болгодог Junebug Weddings сайт 2009 оноос хойш The Best of the Best Wedding Photo Contest хэмээх фото уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн. 2015 оны уралдаанд дэлхийн 45 орноос …

“iPhone Photography Awards 2015” гар утсаар авсан гэрэл зургийн уралдааны ялагчид

Жил болгон зохиогддог iPhone Photography Awards уралдааны 2015 оны дүн гарчээ. Уралдааны шагналтнууд нь iPhone ухаалаг утасны камераар авсан дэлхийн олон орны гэрэл зурагчид байлаа. 2015 оны уралдаанд 120 орны мянга мянган гэрэл зурагчид оролцсон тухай уг ажиллагааг зохион байгуулагчид мэдээллэж байгаа ба “Оны зураг” тэргүүн шагналаас гадна 19 төрлийн шагнал нэмэгдсэн байна. “Хөрөг зураг” төрөлд түрүүлсэн Даниел Коломберагийн энэ зурагт гэрэл сүүдэр гайхамшигтайгаар …

Эмэгтэй хүнийг гэрэл зурганд сайхан харагдуулах 20 байрлал

Энэхүү нийтлэл нь гэрэл зурагчид болон гэрэл зурагт үргэлж сайхан гарахыг хүсдэг охид бүсгүйчүүдэд зориулагдсан билээ. Гэрэл зурагчид уран бүтээлийн онгодгүй болсон үед мөн эмэгтэйчүүд өөрийн биеийн сайхан хэлбэрийг бүрэн харуулах, дутагдлыг нуухад хэрэг болох нь дамжиггүй. 1. Зураг авахуулах энгийн бөгөөд сайн өнцөг бүхий энэ байрлал нь таныг өндөр, туяхан харагдуулна. Үүний тулд бага зэрэг хажуулдаж зогсох ба эрүүгээ …

Гэрэл зурагчдын хөгжилтэй агшнууд

Хэн ч харсан магтмаар сайхан гэрэл зураг авч чаддаг байна гэдэг тун ч аятайхан хэрэг. Гэхдээ тийм чадварлаг гэрэл зурагчин болохын тулд өндөр үнэтэй, чадалтай гэрэл зургийн аппараттай байхаас гадна мэдрэмж, чадвар, овжин чанар, туршлага чухал. Олон хүн зураг авах дуртай байдаг ч тэдэнд заримд нь дадлага туршлага, заримд нь мэдрэмж, заримд нь тоног төхөөрөмж дутагдсанаас болоод сайхан зураг авч …

Оновчтой мөчид авсан 16 гэрэл зураг

Та зураг авах дуртай юу? Энэ асуултанд хүн бүр тийм гэж хариулах бизээ. Учир нь урсан өнгөрч буй цаг хугацаа бүрт гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хамт байгаа үеүдээ гэрэл зураг болгон үлдээх нь хожмын дурсамжийг улам бүр өнгөтэй болгодог. Тэр дундаа таны авсан зураг тухайн цаг үед болж өнгөрсөн үйл явдлын хамгийн хөгжилтэй, хамгийн онцгой, хамгийн дурсамжтай …

Үнэн гэхэд итгэмээргүй гайхалтай гэрэл зурагнууд

Зарим үед бидний зөвхөн оюун бодолдоо төсөөлөн бодож болох тийм зөгнөлийн гэмээр зүйлс бодит амьдралд гарч ирдэг. Тэр үед бид үнэхээр ийм зүйл амьдрал дээр байдаг хэрэг үү хэмээн гайхширдаг. Асар том, олон талт ертөнцөд амьдарч байгаа бидэнд ямар гээчийн шинжлэх ухааны сорилтууд тулгарч, илүү шинэ шинэ нээлтүүд бидний мэдлэгийн хил хязгаарыг тэлэхийг хэлж мэдэхийн аргагүй юм. 1. Германы Eltz …

Таныг гайхашруулах гайхалтай гэрэл зурагнууд

Та бидний оршин амьдарч буй орчлон ертөнц үнэн хэрэгтээ хамгийн шилдэг уран зөгнөлт кинонд дүрслэгддэгээс ч илүү гайхалтай, илүү баялаг. Оюун ухаант хүн төрөлхтний бүтээлүүд, байгаль эхийн гараар бүтсэн зүйлс гээд маш олон гайхамшгууд та биднийг хүрээлэн байдаг. Магадгүй тэр бүхнийг үзэж, харж, мэдэж, мэдрэхэд бидний нас хүрэхгүй ч байж мэднэ. Тоолж нэрлэж барамгүй тэрхүү олон гайхамшгуудын зах зухыг энэхүү …

Амьд байгалийн гэрэл зурагчин байх 33 шалтгаан

Амьд байгалийн зураг авдаг гэрэл зурагчид гэдэг амьд байгалийн өнгө үзэмж, гоо сайхныг үзэгчдэд харуулж, байгаль дэлхийг хайрлах сэтгэлийг төрүүлж байдаг онцгой үүрэгтэй хүмүүс. Энэ онцгой мэргэжил, мэргэшил нь тэдэнд байгаль дэлхийн салшгүй нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийн хамт амьд байгалийн хосгүй агшныг гэрэл зургийнхаа дуранд буулгах гайхалтай боломжийг олгодог. Доорх хөгжилтэй, сэтгэл татам басхүү айдас хүргэм зургууд нь тэдний ажил …

Ухаалаг утсаар авсан гайхалтай гэрэл зургууд

Гэрэл зураг авахад ямар ч төрлийн аппарат хэрэгсэл ашиглан авч болно. Мэдээж хэрэг сайн зураг авахад сайн гэрэл зургийн аппараттай байх хэрэгтэй. Гэхдээ чадварлаг зурагчин тааруухан аппаратаар ч сайхан зураг авч чадах нь бий. Түүнчлэн ухаалаг гар утасны камерыг ашиглан үнэхээр хараа булаасан сайхан зураг авдаг хүмүүс ч олон. Дараах зурагнууд нь бүгд ухаалаг гар утасны камераар авсан зурагнууд бөгөөд …

Холливудын жүжигчдийн ховор нандин гэрэл зургууд

Он цаг улирал өнгөрч, хорвоогийн юмс бүхэн элэгдэн хуучирч, өөрчлөгдөн шинэчлэгдсээр. Хүн төрөлхтний нэгэн үеийн идэр нас хэвийж байхад өөр нэгэн үе цэл залуу насны босгыг алхаж байна. Нэгэн цагт гал халуун насныхаа дүр төрхийг дэлгэцийн урлагт мөнхлөн үлдээсэн Холливудын алдартнууд өнөөдөр идэр, ахимаг, ахмад насныхан болжээ. Яг л тэр алдартнуудын гал цогтой халуун залуу насны дүр төрхийг хадгалсан ховор …

Гэрэл зурагт буусан эгзэгтэй агшнууд

Өнөө үед хүн бүр янз бүрийн хүчин чадалтай гэрэл зургийн аппаратыг хэрэглэдэг болсон. Дор хаяж л хүмүүсийн барьж байгаа гар утасны камер шаггүй сайн зураг авдаг болсон болохоор хүн бүр таалагдсан зүйлийнхээ зургийг авах дуртай болсон. Энэ бүхний эцэст олон янзын фото агшнууд бий болж, тэдгээрийн дунд үнэхээр үзүүштэй сайхан зурагнууд ч байх болжээ. Ялангуяа санаатай санаандгүй байдлаар фото агшин …

Гэрэл зураг дээр сайхан харагдах 6 нууцаас

Гэрэл зураг бол ямар ч мөчийг буулгаж үлдээдэг сайхан зүйл. Тийм ч учраас хүмүүс гэрэл зураг дээрээ сайхан гарахыг хүсдэг нь аргагүй юм, сайхан гарсан хуучин зургаа хараад өнгөрсөн мөчөө дурсах нь хэн бүхэнд таатай байх нь мэдээж. Хүн болгон гэрэл зураг дээр сайхан гарах боломжтой, үүний тулд хэдхэн дүрмийг л баримтлахад болно. Гэрэл зурагчин Жоди Болл гэрэл зураг авах …

1...345...12Хуудас 4 - 12

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Согтуу заанууд

Хуурай газрын хамгийн том биетэй амьтан болох заан хэмээгч номхон дөлгөөн амьтан согтдог аж. …