Шинэ мэдээ

Нярай хүүхдүүдийн дээгүүр харайдаг ер бусын уламжлалт баяр

Испаний Castrillo de Murcia хэмээх жижигхэн хотод жил бүрийн 5-аас 6-р сарын үед El Colacho хэмээн нэрлэгдсэн нэгэн маш өвөрмөц уламжлалт зан үйл болдог. 1620 онд анхны El Colacho ёслол болсноос хойш өнөөг хүртэл зохиогдож ирсэн энэхүү шашны ариуслын ёслолын гол үйл явдал нь гудамжинд хэвтүүлсэн нярай хүүхдүүдийн дээгүүр буг чөтгөрийн хувцас өмссөн эрэгтэй хүн харайн гардаг явдал юм. Ийнхүү …

Украйн, Шведийн тоглолтын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд [28 зураг]

Өнгөрөгч 11-ний өдөр Украйны Киев хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд Евро 2012-ын “D” хэсэгт багтсан Украйн болон Шведийн шигшээ багуудын тоглолт болж өнгөрсөн. 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн дэх анхныхаа тоглолтыг Шведийн шигшээтэй хийсэн Украйны шигшээ 2:1 гэсэн онооны харьцаатай, шийдэмгий ялалтыг байгуулсан. Хүчтэй, сонирхолтой, олонх үзэгчийн хувьд урьдчилан таамаглаж байгаагүй ялалтаар өндөрлөсөн энэхүү тоглолтын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүдийн зургийг үзэгч …

Олон улсын нүцгэн дугуйчдын жагсаал [37 зураг]

Та дугуй унах дуртай юу? Нүцгэнээр дугуй унаж чадах уу? Ямар гээчийн хачирхалтай асуулт вэ гэж та гайхаж байна уу? Ийнхүү асуусны учир бидний бэлтгэсэн фото мэдээлэлд оршиж байгаа юм. Мэдээний маань дэлгэрэнгүйд байгаа зурагнууд дээрх хүмүүс бол зүгээр л дугуй унах дуртай хүмүүс. Гэхдээ тэд бас эх Дэлхийдээ юу юунаас ч илүү хайртай. Тиймээс ч эхээс төрсөн биеэрээ дугуй …

Итали зураачийн зурсан алдартнуудын шог зураг

Италийн умард хэсгийн Chioggia нэртэй эргийн хотод 50 жилийн тэртээ төрсөн Richard Boscolo Cegion нь одоо төрөлх хотынхоо Sottomarina хэмээх жижигхэн хотод амьдардаг. Өөрийгөө царайлаг хөвгүүн хэмээн нэрийдсэн тэрээр нохойтойгоо цуг амьдардаг бөгөөд өндөр өндөр уулсад зүрх сэтгэлээ өгсөн нэгэн. Ууланд маш дуртайгаас гадна түүний хийх дуртай өөр нэгэн зүйл нь шог зураг зурах юм. Энд бид Итали зураач Richard …

Таксины жолоочийн үнэнч найз бяцхан хэрэм [14 зураг]

Беларусын Минск хотноо такси барьдаг Питр Панкратов гэгч залуу эр амьдардаг. Хамгийн сонирхолтой нь энэ залуу бяцхан хэрэмтэй дотно нөхөрлөдөг. Гэртээ ч, таксиндаа ч үргэлж хамт байх тэдний учирсан түүхийг өгүүлбэл, Панкратовт энэ хэрмийг тамир тэнхээгээ алдан сульдаж доройтсон байдалтайгаар цэргүүд өгсөн бөгөөд тухайн үед түүний хэрэм биеийн хувьд гарын алганы талд хүрэхтэй үгүйтэй хэмжээтэй, ухаангүй байсан байна. Залуу хэрэмний …

Биеийнх нь 60 хувь үс болон хар толбонуудаар бүрхэгдсэн хятад охин

Хятадын Guizhou мужийн Qingzhen хотын Liuchang тосгонд бүх биеийнх нь 60% үс болон хар толбонуудаар бүрхэгдсэн 6 настай Liu Jiangli охин холын хамаатныхаа хамт амьдардаг. Lili охины ээж түүнийг хоёрхон настайд нь хаян одсон бол аав нь түүнийг хүүхэд асрах газар авчирч өгөөд ор сураггүй алга болсон байна. Хүүхэд асрах газрынхан сонинд охины хамаатан садан байгаа эсэхийг лавласан мэдэгдэл гаргаснаас …

Мексик хотын гудамжин дахь дугуйтай нүцгэн хүмүүс [40 зураг]

Хүмүүс бидний орчин үеийн амьдралын хэв маяг, үйл ажиллагаа, техник технологийн хөгжил байгаль Дэлхийг маань байж болшгүйгээр сүйтгэсээр байна. Хүн төрөлхтний нэг хэсгийн буруутай, байгальд хор нөлөөтэй үйл ажиллагааг өөр нэг хэсэг хүмүүс янз бүрийн арга замаар эсэргүүцэж, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалахыг зорьдог. 2010 онд Мексикийн буланд Британий газрын тос, хийн British Petroleum компаний газрын тос бүтэн гурван сарын …

Евро 2012 тэмцээний талаарх сонирхолтой баримтууд

Яг одоо Төв болон Зүүн Европт оршдог Польш, Украйн улсуудад Дэлхийн спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх нэгэн томоохон үйл явдал болж байгаа нь 14 дэх удаагийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ. 2012 оны 6-р сарын 8-наас 7-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд хөл бөмбөгийн үнэнч фанатуудын гал халуун уухайн дунд өрнөх энэхүү тэмцээнд Европын шилдэг 16 баг хүч сорьж …

EURO Republic of Ireland vs Croatia [10.06.12]

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Евро-2012 тэмцээний С хэсгийн хоёр дахь тоглолт Ирланд Хорватын шигшээ багуудын хооронд, Польшийн хамгийн эртний хотуудын нэг Познан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж, Хорватын гайхамшигт ялалтаар өндөрлөлөө. Финалд үлдэх удаан хугацааны зорилгыг тээсэн Ирландын найдварыг Хорватын шигшээгийн тоглогч удаан хугацааны Mario Mandžukić-ийн хийсэн хоёр гоол үгүй бут цохисон юм. Mario Mandžukić тоглолт эхлээд дөнгөж гуравхан минут …

ТАНЫ СОНГОЛТ – ТАНЫ ГАРТ

Сайн байцгаана уу залуу хүмүүсээ. Намайг Орхон гэдэг, Монгол улсын иргэн. Би та нартай нэг зүйлийн тухай яримаар байна. Би улс төр огт сонирхдоггүй байсан, гэвч сүүлийн үед энэ улсад үнэхээр нэг юм болоод байгааг би мэдэрч байна. Тэгээд та бүхэнтэй бодлоо хуваалцах нь миний үүрэг гэж бодлоо. Миний бичиж байгаа зүйл ямар нэгэн сурталчилгаа юмуу нам мам дэмжсэн юм …

EURO 2012 Spain vs Italy [10.06.2012]

Евро-2012-ын “С” хэсэгт багтсан Итали, Испаний шигшээ багуудын тоглолт өчигдөр 6-р сарын 10-ны өдөр Польшийн Гданск хотын Arena Gdańsk цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Өмнөх хоёр дэлхийн аваргын түрүү баг болох Итали, Испаний тоглолт тоглолтын хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Италийн хаалганд бөмбөг оруулсан Италийн багийн тоглогч Antonio Di Natale болон түүнээс гурван минутын дараа багтаа гоол авчирсан Испаний шигшээгийн тоглогч Cesc …

Mastermind Slinkachu-гийн бяцхан хүмүүсийн бичил ертөнц

Дэлхийн янз бүрийн хотуудын гудамж талбайд бүтээлээ туурвидаг олон уран бүтээлчид байдаг. Тэдний нэг болох Mastermind Slinkachu-гийн Германы Штутгарт хотын гудамжинд бүтээсэн уран бүтээлийн сонирхолтой ертөнцтэй мэдээллийн маань дэлгэрэнгүйд байх гэрэл зургуудаар дамжуулан аялахыг урьж байна. Анхныхаа ганцаарчилсан үзэсгэлэнг Штутгарт хотод гаргахын зэрэгцээ тус хотын гудамжинд “Damn Kids” нэртэй бүтээлээ туурвисан авьяаслаг уран бүтээлчийн бидний ертөнцтэй харьцуулахад даанч бяцхан санагдах …

Nikon-ы хаана ч авч явах боломжтой авсаархан мэргэжлийн аппарат

Гэрэл зураг авах сонирхолтой хэн бүхэнд зориулсан нэгэн мэдээлэл бидэнд байна. Энэ бол гэрэл зургийн тоног хэрэгслээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг Японы үндэстэн дамнасан корпораци Nikon брэндийн технологи болон дизайны тал дээр хувьсал хийсэн бүтээгдэхүүн Nikon 1 цувралын Nikon 1 J1 гэрэл зургийн аппаратны тухай мэдээлэл юм. Урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бүтээж, илэрхийл гэсэн уриаг дэвшүүлсэн энэхүү маш …

Польш дизайнерын сонирхол татам, өвөрмөц тавагнууд

Польшийн бүтээгдэхүүний дизайнер Boguslaw Sliwinski нь олон хүний хүүхэд байхдаа эцэг эхээсээ сонсдог байсан “Хоолоороо тоглодоггүй юм” гэсэн дүрмийг зөрчихийг уриалдаг хүн. Жирийн, цулгуй цагаан өнгийн хоолны тавгийг муруй, тахир, дугуй, дөрвөлжин, гурвалжин, шулуун гэх мэт янз бүрийн дүрс, зураас, дүрсээр чимсэн түүний содон бүтээлүүд уг тавганд зоог барьж байгаа хүн бүрийн хүүхэд насны зүггүй сонирхлыг өдөөх нь гарцаагүй юм. …

1...1,7281,7291,730...2,065Хуудас 1,729 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох