Шинэ мэдээ

Хүний хуулинд үл захирагдах адгуусан амьтад, хорхой шавьжнууд

Адгуусан амьтад, хорхой шавьжнууд нь ямар ч агуу алдартан, улс төрчид, спортын оддыг ялгаж танихгүйгээр барахгүй хүн төрөлхтний ёс журам, дэг жаягийн хил хязгаарыг огтхон ч мэдэхгүй. Тийм ч учраас Дэлхий дахины шимтэн үзэж байгаа тэмцээн наадам, тоглолтын дундуур талбай дундуур хээв нэг харайж, улс төрийн албан ёсны хурал зөвлөгөөн дээр үг хэлж байгаа цуутай улс төрч, их удирдагчийн нүүрэн …

Өмнөд Африкын фермээс 15,000 матар алдагджээ

Өмнөд Африкын хойд хэсэгт хоёр долоо хоногийн өмнө их хэмжээний хүчтэй аадар бороо орсон бөгөөд өнгөрөгч 20-ны Ням гаригт тус улсын Лимпопо Limpopo мужийн Лимпопо голын түвшин нэмэгдэж үерлэсний улмаас голын ойролцоо орших Раквена матрын фермийн эзэд үерийн аюулд өртөхөөс сэргийлж, матар хашсан байсан хашааныхаа хаалгыг нээхээс өөр аргагүйд хүрсэн байна. Лимпопо гол руу орсон хэдэн мянган матарны хагасыг нь …

Телевизээрээ твитерддэг боллоо

Твиттерийн 140 тэмдэгтэд та бид өөрийн бодол санаа, сэтгэгдэл, дургүйцэл, талархал, шүүмж гээд бүгдийг илэрхийлж чаддаг. Ердөө хэдхэн секунд л шаардах мэдээллийн асар том энэ орон зайд нэгдэгчдийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Та ч бас дэлхийн сая сая “жиргээч”-дийн нэг үү? Тийм бол одооноос эхлэн телевизийнхээ дэлгэцээр твиттердэх боломжтой боллоо. Скаймедиа IPTV хэрэглэгчид телевизээрээ дуу хөгжмийн хамгийн …

Элдэв сонин содон зурагнууд №130 [129 зураг]

Хүйтэн өвлийг ардаа орхиж, урин дулаан хаврын шинийн нэгэнтэй золгох өдрөө тэсэн ядан хүлээж буй та бүхэнд сонин содон зурагнуудынхаа 130 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд …

Хүн-чонын амьдралыг сонгосон Герман өвгөн

Германы Саарланд Saarland мужийн Мерзиг Merzig хотын нутаг дэвсгэр дэх орогнох байрандаа чононуудтай хамт чонын амьдралаар амьдарч байгаа нэгэн өвгөний тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Амьдралынхаа сүүлийн 40 орчим жилийг чононуудтай хамт өнгөрүүлж байгаа Вернер Фреунд Werner Freund гэгч энэ эрхэм яг л чоно шиг архирч, ульж тэр ч бүү хэл түүхий махыг шүдээрээ зулгаан иддэг аж. Цэргийн шүхэрчин …

Уэйн Руни очир алмаазан чимэглэлтэй мотоцикл зохион бүтээжээ

Манчестер Юнайтед болон Английн шигшээ багт довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг хөл бөмбөгчин Уэйн Руни Wayne Rooney нь Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг гэдгээсээ гадна авьяаслаг зохион бүтээгч нэгэн ажээ. 1985 оны 10-р сарын 24-нд Ливерпүүл хотын захын дүүрэг Крокстет Croxteth-д төрсөн хөл бөмбөгийн од залуугийн зохион бүтээсэн очир алмаазан шигтгээн гоёлтой, 250 кмцаг хүртэл хурдлах чадалтай, 100 кмцагийн хурдыг 4-хөн секундэд …

МегаАплоадын эзэн Ким Дотком шинэ файл хостинг сайтаа ажиллуулж эхэлжээ

Өнөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 1-р сард Шинэ Зеландын Коатесвилле Coatesville суурин дахь олон сая долларын тансаг харшдаа эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, файл-шейрийн МегаАплоад Megaupload сайтыг үндэслэгч Ким Дотком Kim Dotcom гурван хамтрагч нөхдийн хамт баривчлагдаж байсан билээ. 76 зэвсэглэсэн цагдаа, тусгай хүчнийхэн, нисдэг тэрэг оролцсон, Operation Takedown нэртэй баривчлах ажиллагаагаар баривчлагдсан тэрээр зохиогчийн эрх зөрчсөн …

Хүний арьсаар бүрсэн алтан бөгж

Исландын загвар зохион бүтээгч Срули Рехт Sruli Recht хачин гаж зүйлсэд дурладаг эрхмүүдэд зориулан өөрийнхөө арьсаар бүрсэн алтан бөгж бүтээж, түүнийгээ “Forget Me Knot” хэмээн нэрийджээ. Хүний хумс, үс, ясаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс, хувцас сэлт байдгийн адил хүний биеийн эд эсийн нэгээхэн хэсгийг ашиглан хийсэн энэхүү бөгжөө бүтээхийн тулд энэ дизайнер эрхэм хэвлийнхээ арьсныхаа жаахан хэсгийг авахуулах мэс засал …

Сүнстэй байшинг eBay-ээр дамжуулан ганцхан еврогоор заржээ

Онлайн дуудлага худалдааны eBay сайтаар дамжуулан маш олон хүн худалдаа, худалдан авалт хийдэг. Шинэ хуучин олон төрлийн зүйл худалдагддаг уг сайтын Франц хувилбараар дамжуулан саяхан нэгэн өвөрмөц наймаа хийгдсэн байна. Тэр нь Францын Рона Альпын муж дахь Арбресле хотод байрладаг сүнстэй байшин байжээ. 350 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий газартай, 110 метр хавтгай дөрвөлжин энэ байшин ер нь бол туйлын …

Далайн гахай шумбагчдаас тусламж хүсчээ

Далайн гахай буюу дельфин хэмээх амьтныг хүнтэй их ойр дотно байдаг, далай тэнгисийн усанд аюулд орсон хүнийг авардаг гэдгээр нь хүмүүс их хайрладаг. Хорвоогийн хамгийн ухаалаг амьтдын эгнээнд нэрлэгддэг энэ амьтантай холбоотой нэгэн сонирхолтой явдал энэ оны 1-р сарын 11-нд Хавайн арлын усанд болсон байна. Хавайн Кона арлын орчим дахь далайн муурнуудын тоо толгойг судлах ажлын тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, мэргэжлийн …

Кесаров хагалгаагаар хүүхэд төрүүлэх явц

Жам ёсоор төрүүлэх нь эх болон хүүхдийн амь насанд аюултай үед, жам ёсоор хүүхдээ төрүүлэхэд бэрхшээлтэй үед хагалгааны аргаар хүүхэд төрүүлэхийг Кесаров хагалгаа гэдэг. Мэдээ алдуулалт хийсний дараа хийдэг энэ ажилбарын талаарх фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байх амаржих газарт хийгдсэн Кесаров хагалгааны үеийн гэрэл зургууд энэхүү фото нийтлэлийн маань дэлгэрэнгүйд …

Барууны сайт дээр тавигдсан хамгийн энгийн Ази хоолны жор

Тун удахгүй бууз баншны үе эхлэх гэж байна. Ураг төрөл, ахан дүүсээ мэдэлцдэг Монголчуудын үндэсний баяр Цагаан сарын гол хоол хүнс нь бууз, банш байдаг болохоор ийнхүү нэрлэж байгаа хэрэг. Айл болгон сар шинийн бэлтгэлээ базааж, бууз баншаа хийж байгаа энэ үед барууны вэбсайтууд дээр Монгол үндэсний энэ хоолыг хэрхэн хийдгийг зааварчилсан жорууд нийтлэгджээ. Монголчууд та бидний хувьд бол хамгийн …

Гадаах гудамжийг ер бусаар чимсэн бүжигчин бүсгүйчүүд

Нью Йоркын гэрэл зурагчин Дейн Шитаги Dane Shitagi нь “New York City Ballerina” нэртэй фото төслөөрөө алдартай. Хавайн Хонолулугаас гаралтай энэ авьяаслаг эрхмийн энэхүү төсөлтэй төстэй бас нэгэн урт хугацааны фото төсөл саяхан хэрэгжиж дууссан бөгөөд “Dancer” хэмээн нэрлэгджээ. Нью Йорк хотын өдөр тутмын амьдралын нүргээн дундаас уран бүтээлийнхээ онгодыг олж авдаг уран бүтээлч эрхмийн шинэ төсөлд багтсан хотын нэгээхэн …

Элдэв сонин содон зурагнууд №129 [152 зураг]

Хүйтэн өвлийн идэр дөрвөн ес эхэлсэн энэ өдрүүдийг гэртээ өнгөрүүлж буй та бүхэнд сонин содон зурагнуудынхаа 129 дөх цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд амьдралын баяр баясгаланг мэдрүүлж …

1...1,6721,6731,674...2,067Хуудас 1,673 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох