Дэнни Трэхо
Трэхогийн тоглосон дүр бүр ухаанаар гойд байдаггүй. Гэхдээ түүний бүтээсэн дүр болгон догь, сүрдмээр байдаг. Тэрээр амьдрал дээр ч мөн тийм байдаг болохоор бид түүнийг тэгж их хайрладаг байх.
Хю Лори
Хаус эмчийг хүн бүр л дуртай үздэг билээ. Харин түүний цаана байх жүжигчин Хюг хамгийн царайлаг нь гэж хэн ч хэлэхгүй. Гэхдээ л бид түүнд дуртай. Магадгүй түүний хачин царай, Хаус эмчийн ааштай зантай нийлээд эерэг нөлөө өгсөн байх.
Бенедикт Кэмбрбэтч
Энэхүү гайхалтай жүжигчинг бяслагтай андуурах нь олон гэнэ.
Сэрж Хэнсбур
4 удаа гэрлэж олон тооны эмэгтэйг сольсон, зуу зуун шүтэн бишрэгчтэй энэхүү залуугийн нууц юунд байна вэ?
Эдриан Броуди
Урт хамарт залуугийн байнга өрөвдөлтэй харагдах байдал нь бидэнд таалагддаг байх.
Микки Рурк
Хуучны сайхан цагт Микки Рурк ч гэсэн харц салгахааргүй сайхан байсан юм. Аз болж түүний харизматик чанар хэзээ ч алга болохгүйд бид баярладаг юм.
Жерар Депардье
Том хамарт Депардье өнөө үед өхөөрдөм бас инээдтэй болжээ.
Венсан Кассель
Түүний царайг харах тоолонд юу юугүй духан дээрээс нь эвэр ургаад хөл нь туурайгаар солигдох гээд байгаа юм шиг санагддаг шүү.
Кристофер Уокен
Хар шил, хаалттай ам хоёр л түүнийг царайлаг болгож чаддаг. Түүний хүйтэн харц, махчин загасны инээмсэглэл биднийг айлгаж бас алмайруулдаг юм.
Хавьер Бардэм
Том нохой таныг үнэрлэх гэж оролдож байсан уу? Тэгвэл тэр нохойны чинь хамсаатан Хавьер байж болох юм. Гэхдээ л бид түүний гайхалтай дүрүүд, зөөлөн харцанд хайртай байдаг.
Марк Энтони
Эвгүй харагддаг хүмүүсийн нэг. Жэй Ло түүнтэй гэрлэсэн гэхээр сонин санагддаг шүү.
Тим Рот
Ямар ч дүрд тоглож чаддаг энэхүү хүн үнэхээр оньсого мэт байдаггүй гэж үү?
Дэниэл Крэг
Герман засварчинтай адилхан энэ залуу Бондын дүрээр бидэнд танигдсан билээ.
Алан Рикман
Харри Поттер кинонд Северус Снэйп-д тоглосон, Догма кинонд сахиусан тэнгэрийн дүрд тоглосон түүнийг бид сайшаахгүй байхын аргагүй.
Адриано Челентано
Царайлаг биш ч бусад бүх зүйл дээр хамгийн хамгийн байсан түүнд ээжүүд маань дуртай байсан. Бид ч гэсэн дуртай байдаг.
batka
2015/09/07 at 14:03
xvve zarim n bvvr delxiin tsarailag jvjigchideer shalgarch yawsan xvmvvs bn shv
Жаргалсайханы Тулга
2015/09/07 at 15:28
eregtei xvn sarmagchingaas joohon deer baihad l boloo gedeg baihaa :)
Зочин ганаа
2015/09/07 at 18:16
Сэтгэгдэл *залуугийхан зурагийг оруулалдаа хөгширсөн зургийн гаргаад байх юм
Зочин
2015/09/07 at 21:51
MIKKI RURK BOL VNEN GOY ZALUU BSAN YUM BNLE
Зочин
2015/09/08 at 02:34
Зарим нэг нь монголоор ч англиар ч бичиж чадахгүй болжээ.
Зочин
2015/09/08 at 23:02
Сэтгэгдэл *mikki purk ugasa l goy jvjigchin er ni bvgd l sn jvjigchid tsarai ntr ni ch gol bish